| Бидэнд шинэчлэл хэрэгтэй байгаа бол даруй эхэлцгээе! |
| Бичсэн: serdaram | ||||||||||||||||
| 2008/12/31 | ||||||||||||||||
|
Дэлхийн санхүү эдийн засгийн глобалчлалын үр дүнд улс хоорондын хөрөнгийн зах зээл, санхүүгийн институтын үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, хоорондын харилцан хамаарал улам нарийн, төвөгтэй өндөр үр ашигтай болсон хэмээн дүгнэгдсээр өдийг хүрлээ. Энэхүү нэгдмэл системийн уян хатан байдал, эрсдэлийг урьдчилан таамаглаж түүнд тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадварыг нэн тэргүүний чухал үзүүлэлт болгодог ба хэрэв уг шалгуураар дүгнэвэл саяхныг хүртэл дэлхийн зах зээл муугүй үнэлгээ авах байсан билээ. Олон улсын хөрөнгийн чөлөөт урсгал, чөлөөт эдийн засаг дээр суурилсан худалдаа, санхүү эдийн засгийн онол нээлтүүд, санхүүгийн үйл ажиллагааны олон талт байгууллага, биржүүдийн хүч хөдөлмөр нь эдийн засгийн хөгжилд чухал хөшүүрэг болон хөрөнгө, технологийг нутаг дэвсгэрийн хооронд зүй зохистой хуваарилахад өөрийн зүгээс хувь нэмрээ ямагт оруулсаар иржээ. Иймдээ ч сахүүгийн тогтолцоо үргэлж хөгжин боловсронгуй болсоор байна. Гэвч энэ бүгдийн ард санхүүгийн зах зээлийн өөрийн тогтвортой бус байдал, үнийн хүчтэй савалгаа, хэтэрхий өргөн цар хүрээг хамарсан мэдээлэл сүлжээний гажиг гэх мэтээс үүдсэн их бага хэмжээний хямрал үргэлж байсаар иржээ. 1992 оны Европыг хамарсан хямралаас 1994 оны Мексикийн хямрал хүртэл, түүнчлэн 1997 оны Азийн санхүүгийн хямрал, цаашлаад хамгийн ойрын жишээ гэвэл 2000 оны Өмнөд Америкийн санхүүгийн хямрал. Эдний дунд 1997 оны азид нүүрэлсэн хямрал яахын араггүй онцлог ба үүнийхээ уршигаар ихээхэн хэмжээний хохирол дагуулсан үе саяхан. Ерөнхийдөө санхүүгийн хямралыг гадны эсвэл дотны нөлөөллөөс үүдсэнээс хамааран хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь хуйвалдааны онол. Энэхүү онолоор санхүүгийн хямрал нь гадны урьдчилан төлөвлөсөн хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн гэж үзэх ба үүнээс шалтгаалан эдийн засгийн бүтцэд гаднаас чигэлсэн дарамт үзүүлэн хямралыг үүсгэнэ. Зүүн өмнөд азийн хямралын дараа уг онол ихээхэн хүчээ авсан. Нөгөө нь гэвэл зүй тогтолын онол. Уг онолоор бол хямрал өөрийнхөө дотроос өөрөөр хэлбэл санхүүгийн тогтолцоог бүрдүүлж буй дотоод хүчин зүйлээс шалтгаалан үүсэх ба хямрал нь ерөнхийдөө эдийн засгийн нэгэн төрлийн зүй тогтолын чанартай үйл явц мөн. Хэдийгээр хямрал үүсэх шалтгаан маш олон янз жишээ нь; Эдийн засгийн чадамж дээд хэмжээндээ хүрсэнээс үүдсэн үйлдвэрлэлийн илүүдэл,худалдааны тэнцэлийн алдагдалтай байдал,их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчидын алдаатай таамаглал,гадаад вальютын хөшүүн систем, хүчлэн тогтоосон хуурамч ханш, хэтэрхий эртэдсэн санхүүгийн нээлттэй бодлого гэх мэт. Эдгээр хүчин зүйлс тодорхой хэмжээнд чөлөөт зах зээлд сөргөөр нөлөөлж,эдийн засгийн ерөнхий чадамжийг бууруулан бүр цаашилавал нийт тогтолцоог царцанги байдалд оруулж чадах боловч ерөнхий процессийг судлан үзвэл нэг нэгнээсээ харилцан хамаарсан байдаг ба дэд хэлбэрээрээ хоёр онолын аль нэгэнд гарцаагүй харъяалагддаг. Онолын үүднээс хямралыг судлан авч үзэж болох боловч ерөнхий практикт шалтгааныг шууд онолын хүрээнд авч үзэн хэрэглэнэ гэвэл хэтэрхий явцуу бодит байдалыг тэр бүр тусган харуулж чаддаггүй. (Энд дурьдаж буй бодит байдал нь үнэндээ хэтэрхий энгийн байх нь цөөнгүй). Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан хямрал аль ч цаг үед болж л байсан, Dow jones 500-1700 нэгж хүртэл унаж л байсан, хар даваа гариг хэдэн ч удаа давтагдаж л байсан, ганцхан өдрийн дотор нийт арилжааний хэмжээ 3 тэрбум хувьцаанд хүрж л байсан. Мэдээж энэ бүхэн маш их хэмжээний хохиролыг дагуулсан. Гэвч хамарч буй цар хүрээгээрээ ч, дагуулж буй хор уршигаараа ч 2008 оны сүүлийн 4 дүгээр хагаст хүчээ авсан глобал санхүүгийн хямралыг гүйцэх хэмжээний хямрал өдийг хүртэл гараагүй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Америкийн засгийн газрын найдваргүй моргажийн зээлээс үйдэлтэй энэхүү хямрал аль 2007 оноос эхлэл нь тавигдснаар өдийг хүрэх хугцаанд нийт дэлхийн хамарсан шинжтэй болсон ба 2009 онтой золгох тун ойртоод байна.Хямралын шалтгаан хийгээд үйл явцыг бүдүүвчилэвэл: 2007-02:Моргажийн зээлийн эрсдэлийн хэмжээ савнаасаа халих цаг улам ойртсоор. Мөн үүнээс гадна зөвхөн Америкт хямрал эхэлснээс хойш нийт 13 жижиг болон дунд банкууд дампуураад байна.Энэ бүгдээс дүгнэхэд өнөөдрийн дэлхийн улс орнуудын хоорондох харилцан хамаарал ямар хэмжээнд хүрсэнийг болон хэрхэн нэгэндээ харилцан үйлчлэлцэж нийтдээ унаж байгааг бид тодорхой харж болно. Хямрал гарцаагүй гинжэн урвалын шинжтэй явагдсан ба дэлхийн эдийн засагт нөлөөлж байдаг бараг бүх салбарын гигант компаниуд асар их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд эхнээсээ дампуурахад тун ойртоод байна. Сүүлийн жишээ л гэхэд авто машины аврагууд болох Женерал Моторс, Форд, Даймлер нар улсдаа хандан 200 тэрбумын тусламж хүслээ.Хэрэв уг тусламж олгогдох аваас эдгээр гигантууд санхүүгийн эрсдэлээс гарч чадах ба хэрэв хэрэгжихгүй тохиолдолд хэдэн сая хүн хоолноосоо салах гэнэ. 700+200=900 тэрбум. Хаанаас энэ бүх санхүүжилт орж ирэх вэ. Энд нэмээд инфляцийн тухай ярих нь илүүц биз. Хамгийн аймшигтай нь Америк бол яалт ч араггүй дэлхийн санхүүгийн гол хөдөлгөгч хүч мөн ба гол хөдөлгүүрт доголдол гараад эхлэхээр бусад жижиг эд ангиуд нь мянга хэвийн ажиллагаатай байлаа гээд мөн л ялгаагүй гэмтэх нь тодорхой. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Хэдийгээр бид санхүү эдийн засгийн нэгдмэл ертөнцөд амьдарч буй ч бид тусдаа улс. Бид даяарчлалыг сөрж биш түүнд зохицож амьдрах нь илүү чухал. Бүх бурууг бусдад өгөхөөс илүү түүнд тохирсон арга хэмжээг авч явуулах чадвартай бэлтгэлтэй байх ёстой. Ингэснээр бид ямарч байсан эрсдэлийг багасгаж чадах билээ. Бид юу хийж чадах вэ. Үүнд : 1, Ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд дэлхий нийт 1,40000 тэрбум долларын хохирол хүлээжээ. Энэ нь Америкийн ДНБ ийн нийт дүнгээс 10 хувь хол илүү давсан гэсэн үг. Нью-Йорк хотын Валл стрийтэд байрлах самбар дээр Америкийн үндэсний нийт өрийг харуулсан тоог нэг хараад үзээрэй. Орлогоос давсан хэрэглээтэй, амьдралаа засгийн газрын нийгмийн халамжид хэт найдсан, бэлэнчлэх сэтгэлгээний үндэс эрчимтэй газар авч буй (манай улс мөн ялгаагүй) хүмүүст энэ тоо нь тэднийг бараг цус харвуулах дөхөж байгаа байх. Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн болгон өөрсдөө санхүүгийн тооцоотой байж, орлогоо үргэлж актив талруу шилжүүлж чадах хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэдийгээр хүн болгон ийм байж чадахгүй ч улс орныг авч явдаг дундаж ангид ийм хэмжээний мэдлэг боловсролтой байх шаардлага тулгарах болно. Гэвч манай улсын хувьд дундаж ангийн хэмжээ улам хумигдсаар ердөөсөө хөрөнгөтөн эсвэл ядуус гэсэн хоёрхон ангиас тогтгох нийгэм бүрэлдэж эхэлж буй нь харамсалтай. 2, Банкны зээлийн системийг нэн даруй боловсронгуй болгож өөрийн улсын онцлог тохирсон стандартыг бий болгох – банкууд мэдээж зээл олгосоор байх болно. Гэхдээ хямралын дараа илүү өндөр шалгуурыг тавьж эхлэх байх. Тиймээс нэрлэсэн орлого бус бодит орлогын хэмжээнд харгалзуулан зээлийг олгож байх. Мэдээж энэ зарим нэг нийгмийн хэсэгт хүнд тусах авч хуулиа боловсронгуй болгож чадвал бүтэхгүй гэх газаргүй. 3, Хяналт: Хяналтыг чангатгахын эсрэг тэмцэгч оптимистууд банкууд хангалттай сургамж авсан. Тиймээс хойшид тэдний өөрчлөлтийг мэдрэх чадвар болон түүнд өгөх хариу үйдлийн ашгийн коэффициент улам нэмэгдэнэ.Харин үүний эсрэг байр суурь баримтлагчид хууль тогтоогчид дахин Sarbanes-Oxley-ийн хуулийг батлана гэх.Гэвч эцсийн эцэст хэт хатуу эсвэл хэт сул хяналтын аль аль нь хортой. Тиймээс бидэнд ганцхан зам байгаа ба хяналтын системийг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үүний тулд систем өөрөө улс орны гол санхүүгийн байгууллагуудын хөрөнгө-зээлийн балансын өөрчлөлтийг цаг тухайд нь бүртгэж мэддэг байх шаардлагатай. (яг л нягтлан бодогч дебет, кредиттэй харьцдаг шиг). Тогтолцоо хөрөнгө болон хөрөнгийн урсгалын чиглэл түүний ил тод байдал,мөн үүнээс илүү чухал нь систем санхүүгийн мөчлөгийн хурдацыг тодорхой хэмжээнд сааруулж чаддаг байх шаардлагатай. Би тэр чигээр арилгах гэж хэлсэнгүй. Ямар ч хямралгүй санхүүгийн бүтэц гэж ерөөс огт байхгүй. Хямрал биднийг үргэлж дагах болно. Гэвч бид тэр үед өнөөдрийхөөс илүү ухаажсан мөн илүү чадвартай байх хэрэгтэйг энд онцлон дурьдая. 4, Мөнгөний бодлого: Энэ сэдэвт хөндөгдөх сүүлийн асуудал бол мөнгөний бодлого. Энд буй хамгийн том асуудал нь хөрөнгийн үнэ нь мөнгөний бодлогыг тогтоох явцад шууд үр нөлөөг үзүүлдэг. Сонгодог онолоор бол (адаглаад холбооны нөөцийн уламжилалт онолооор) хүмүүс үйл явдал болохоос өмнө магадгүй юуг ч олж мэдэж чадахгүй. Болоод өнгөрсөний дараа үр дүн дээр л ажилдаг.Би урьд нь үүнтэй санал нэг байлаа. Гэвч бүх юм өөрчлөгдсөн.Одоо бид энэ 2 өгүүлбэрийг алийг нь ч зөв гэж хэлж чадахгүйг тод томруунаар харж болно. Нөгөөтэйгүүр энэ удаагийн хямрал нь санхүүгийн тогтолцоо хэтэрхий сул доройгын илрэл биш,мөн төв банкны алдаатай бодлогын үр дүн ч биш. Ерөөсөө макро эдийн засгийн хяналт алдагдсанаас болсон гэж дүгнэж болох талтай. Ялангуяа азийн хурдацтай хөгжиж буй орнууд тэр дундаа Хятад, газрын тос экспортлогч орнууд болон болон цөөн тооны дундажаас дээш орлогтой улсын илүүдэл хөрөнгө, санхүүгий зах зээл дээр эргэлдэж буй “hot money” гэж нэрлэгдэх мөнгө их хэмжээгээр орж ирснээс үүдэлтэй. Энэ талаас нь авч үзвэл төв банк болон биржүүд ердөө л хариу үйлдэл хийхээс өөр арга хэмжээ авч чадахгүй. Хадгаламжийн илүүдэл бодит хүүгийн хэмжээг доогуур байлгахаас гадна хөрөнгийн урсгал чиглэж буй орны нийт эрэлтийн хэмжээг өдөөх шаардлагатай тулгарах ба ингэж л хөрөнгийн урсгалын нөлөөлөлийг бууруулна. Америк бол энэ хэсэгт багтах хамгийн чухал орон. Тухайн үед Америкийн холбооны нөөц хэрэв урт хугацааны эдийн засгийн доройтолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн (ингэснээр байдал арай дээр байх байсан болов уу) байсан бол мөнгөний нээлттэй бодлогыг харж байгаад хэрэгжүүлэх шаардлага огт байхгүй байсан билээ. Гэвч тэд ингэхийг хүсээгүй. Үнэндээ тэдэнд ингэх эрх ч байгаагүй. Холбооны нөөцийн систем тухайн үед асуудалд орсон гол зүйл гэвэл улс орныхоо эрэлтийг өндөр төвшинд барьж гаднаас ирэх мөнгөний урсгалын нөлөөлийг арилгах цорын ганц арга нь ердөө л зээлийн бодлогыг нэмэгдүүлэх байсан юм. Хар өдрүүд үргэлжилсээр..... Хятад улсын газрын тосны их сургууль Бизнессын удирдлага (BBA) Г.Мишээлт Views: 6482
Only registered users can write comments. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 |
||||||||||||||||
| шинэч. ( 2009/02/02 ) | ||||||||||||||||
| < Өмнөх | Дараах > |
|---|

