Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - gariguud-1    MY CLUB 2009 - Usalgaanyi 2-r bag    MY CLUB 2009-2 - bidnii tarisan mod2    MY CLUB - P1190142    MY CLUB 2009 - Sereed hartal gantsaaraa ho...     Free album - Ih Haadyin yldeesen nutag XIII    Muzei - SL271996    HOBBY - har afrik-iig tsagaanaar harhad    HOBBY - atlantyin dalai    MY CLUB 2009-2 - Misheesen daginachuud   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 23 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160821
Цаг ба Хуанли

Хорин жилийн тэртээ Тянь Ан Миний талбайд...
Уншигчдийн үнэлгээ: / 3
МууСайн 
Бичсэн: serdaram   
2009/06/04

Улс орондоо өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн мянга мянган оюутан залуугийн хүсэл, мөрөөдөл харгис төрийн алан хядлагад нухчин даруулсан харамсалт явдлын 20 жилийн ой маргааш тохиох гэж байна. Дэлхийн түүхэнд Тянь Ань Миний талбайн хядлага хэмээн бичигдэн үлдсэн энэ аймшигт явдлыг эргэн сөхөхдөө зүгээр нэг дурсаад өнгөрөх гэсэнгүй. Хүний эрхийг бүдүүлгээр, байж боломгүйгээр зөрчсөн энэ аймшигт явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ тэдэнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, түүх сөхлөө.Хятадын Бээжин хотын Тянь Ань Миний талбайн хэрэг гэх энэ үйл явдал ЗХУ-д М.Горбачевын дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн салхи тус улсад салхилснаас үүдэлтэй аж. Удирдагч Ден Сяопины энэ үйл явдал эхлэхээс яг 10 жилийн өмнө улс орондоо өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн оролдлого нь Хятадын улс төрийн тогтолцоог өөрчилж чадахгүй байгаа нь оюутан залуус сэхээтнүүдийн бухимдлыг газар авахуулсан байна. Хятадын нутаг дэвсгэр бүрт ардчиллыг хүсэн мөрөөдөгч залуусын бяцхан цучил энэ үед үүссээр байжээ.  Ардчиллыг дэмжигч оюутан залуусын хөдөлгөөн өрнөх үеэрХятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобон өөрчлөлтийн тухай олонд ил тод ярьснаараа албан тушаалаасаа огцорч, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн залуусын цучилыг нэгэн том гал болгон дэвэргэжээ. Image

Ийнхүү оюутнууд тэмцлийн өөр хэлбэрт шилжихэд хүрч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Тянь Ань Миний талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх, авлига, хээл хахуулийг зогсоох, улстөрийг өөрчлөхийг хүсч өлсгөлөн зарласан байна. Энэ өлсгөлөнгөөрөө оюутнууд тухайн үед тус улсад айлчлал хийж байсан ЗХУ-ын удирдагч М.Горбачёвыг дагалдан ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг татахыг зорьжээ. Тэдний хүсэлт ч биелж сэтгүүлчид цаг үе, нөхцөл байдлын талаар дэлхий нийтэд мэдээлсэн байна. Хагас cap шахам оюутан залуус эрх баригчид хоорондоо олон хэлэлцээр, хэлцэл хийх гэж оролдсон ч бүтсэнгүй. Үүнийг үйл явдалд судалгаа хийсэн судлаачид оюутнууд юу хүсээд буйгаа тодорхой тусгаж өгөөгүй нь хоёр тал ойлголцож чадаагүйн нэг шалтгаан. Бас нэгдсэн зохион байгуулалттай байж чадаагүйгээс тэр олон хүний амь нас үрэгдэхэд хүрсэн гэж үзжээ. Тавдугаар сарын 20-нд цаг үе хаашаа ч эргэж болох нэгэн чухал үйл явдал болсон юм. Бослогыг хэрхэн ямар замаар яаж зогсоох вэ гэдэгт эрх баригчид санал зөрөлдөж байв. Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зияан эвийн аргаар жагсаалыг тараая гэсэн боловч олон хүний эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар цэргийн хүчийг ашигласан ч тэднийг оюутнууд зогсоож чадсан байна. Үүний дараа жагсаал цуглааныг зогсоогоогүй хэргээр олон дарга албан тушаалаасаа огцоржээ. Харин зургадугаар сарын 3-нд чөлөөлөх арми оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч эхэллээ. Image

Жагсагчид цэргийнхэн рүү чулуу шидэж өөрсдийгөө хамгаалан машин тэргээр хаалт хийв. Харин энэ үеэр цэргийнхэн хотоос гарах гарц болон их сургуулийн гудамжуудыг хааж байсныг жагсагчид мэдсэнгүй. Ингээд 22.00 цагийн үед зэвсэгт довтолгоогоор бослогыг хүчээр дарах цуст ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тань Ань Миний талбайн хэдэн талаас хүн гарах зайгүй дотогш дайрч оюутан жагсагчид руу шууд гал нээжээ. Мэдээж зарим оюутнууд цус урсах үйл ажиллагаа болохыг тэр даруйдаа ойлгож амь гарахыг оролдсон ч тэднийг буцааж байсан аж. Энэ нь ганц ч гэрчгүйгээр бүгдийг устгах гэсэн тушаалын хэрэгжилт байсан гэж үздэг гэнэ. Танкны араас цэргүүд ачааны машин дээр цогцсыг хонь мал шиг ачиж, түүний араас усны машин шүршигчээр талбайг цэвэрлээд явж байсан гэдэг.

ImageИнгээд зургадугаар сарын 4-ний үүрийн 05.30 цагийн үед талбайг ганц ч цусны толбогүй цэвэрлэсэн байжээ. Өглөө боллоо. Тань Ань Миний талбай анир чимээгүй. Тэнд урьд өдөр нь юу ч болоогүй мэт байлаа. Ард иргэд нь ч айдаст автсан хэвээр. Аав нь хүүгээ, ээж нь охиноо сураглах эрх ч байсангүй. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн мянга мянган залуугийн амь тэмцэж, аврал эрсэн чимээгүй хашгиралдаан одоо ч тэнд өрнөж буй мэт.

Энэ үеэр хэдэн залуу амь насаа алдсаныг Хятадын Засгийн газар 241 гэж мэдэгдсэн ч гадаадын сэтгүүлчид гурван мянга, Улаан загалмайн нийгэмлэг хоёр мянга 600, (НАТО) Хойд Атлантын цэргийн эвслийн тагнуулынхан долоон мянга гаруй гэж дурьдсан байна. Энэ үйл явдлын дараа дэлхийн ихэнхи орнууд Хятадыг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэсэн мэдэгдэл хийж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тус улсад өгөх байсан зээл, тусламжаа цуцалжээ.

Мөн тус улс нилээн хэдэн сонин, телевизээ хааж зарим эрхлэгч нь ял шийтгэл хүлээсэн байна. Хорин жилийн тэртээ буюу 1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ан Миний төв талбайд олон зуу магадгүй олон мянган залуусын амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Төрийн зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай алж устгахгүйн тулд, энэ аймшигт өдрийг хэзээ ч үл мартан жил бүр дурсан санадаг юм.  Хятадын засгийн газар энэ аймшигт өдрийг дурсахгүй байхыг, энэ талаарх фото зураг болон холбоотой мэдээллүүдийг нуун дарагдуулахыг хичээдэг ч орчин үеийн дэвшилтэт техник технологийн ачаар дэлхийн улс орон бүхэнд энэ үйл явдлын зураг, дүрсийг харж эргэн дурсах боломжтой болжээ. Бонни Вонг гэх эмэгтэй нэгэн сайтад “хорин жилийн өмнө Хятад улс ардчилал эрх чөлөөг хүсч, түүнд хүрэхийг хичээсэн. Гэвч засгийн газар иргэдээ, гэмгүй оюутнуудаа бүгдийг нь алсан” хэмээн харуусан ярьжээ. “Хорин жилийн турш Хятадын Засгийн газар өнгөн дээрээ ард олныг тэр аймшигт өдрийг мартуулахыг хичээж, энх тайвныг магтан дуулж ирлээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд хэвлэл мэдээллийг, боловсролыг, хүний үзэл бодлоо илэрхийлж бичих эрхийг үргэлж хянасаар ирсэн” хэмээн Жонатан Сью гэх бүсгүй мөн ярьж байна. Энэ бол үнэхээр харгис хэрцгий хэрэг байсан гэдгийг одоо үеийн хүүхдүүд үнэндээ мэдэхгүй байна. Учир нь засгийн газар шинэ үеийнхэнд энэ талаар болж өгвөл дуулгахгүйг хичээдэг. Яг л хориотой бүс мэт. Дунд сургуулиудын хичээлд энэ тухай дурсдаг ч үгүй” хэмээн тэр аймшигт шөнө өөрийн 17 настай хүүгээ алуулсан Дин Зилин гэх эцэг хүн ярьжээ.

ImageХятадын засгийн газар Twitter.com, Bing.com сайтууд болон фото зургийн flickr.com, hotmail вэб сайтуудыг энэ долоо хоногт хаагаад байна. Харин блог бичигчдийн үзэл бодлоо илэрхийлэх гол индэр болсон Blogspot, Wordpress, видео файлын Youtube сайтуудыг хэдийнээ хаачихсан билээ. Хятадын засгийн газар ийнхүү олон нийтийн сонороос энэ үйл явдлын чимээг холхон байлгахыг элдэв аргаар чармайж байгаа ч дэлхий нийт өнөөдөр тэрхүү аймшигт өдрийг дурсан санаж байна. Дэлхийн аль ч улс оронд үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай Тянь Ан Миний талбайд болсон мэт аймшигт, цуст алан хядлагаар амыг нь бүү бариасай. Дахин ийм аймшигт зүйл хэзээ ч бүү болоосой.

www.gogo.mn  


Views: 3902

Comments (4)
RSS comments
1. 23-10-2009 13:28
 
...bi mongoliin oyutnuud ch gsn \"iimerhuu zuil\" hiigeesei gj boddog.bi hiihiig hvsdeg....ongorson jil heden oyutantai yanz buriin yum yarij bgd uls tor,onoogiin baidliin talaar sanal bodliig ni sonsson l doo.tend 5 6han huuhed bsn ch bugd oor oor bodoltoi hvmvvsiin toloolol bolj bsn yum shig sanagdjiin.ehniih n eroosoo tim zuil bodohiig ch husdeggui onoodor shn l bna sh de duraaraa shoudaad l,hoer dahi ni ug ni bol bid nar vzel bodloo ilerhiilj niigmee shvvh heregtei l dee ghdee medehgui e,guraw dahi ni shuud l bid nariig hen sonsohiin bid nar barag l yu ch bish sh dee,dorow deh n ug n zow l doo ghdee ehleed ooriigoo beldej niigemd bair suuritai bolj daraa ni ene talaar bodoh heregtei,nogoo neg n shuud l ene boslogiin talaar yarisan.ghdee minii bodloor hvn bvr ersdel gargah l estoi tom ersdliin tsaana tom amjilt ch bga yum biluu,ersdlee zow l tootsoj chadwal bga l da.er ni yadiin.ersdeld orohgui geed toirch bga hvn harin ch amidralaa buur tom ersdeld oruulj bga hereg gj boddog.ter tom ersdliin tsaana hooson... 
ghdee bi ene niitleliig yamar sanaatai tawisniig ni sain medehgui ch minii bodol ene
Registered
 
zandra
2. 25-11-2009 10:01
 
Arai l denduu
Ene ch arai l denduu hargis
Registered
 
Ichinvaanjil
3. 15-10-2010 19:10
 
Arai l denduu
Yo yamar aimshigtai yum be?margaash n yamar ch tsusnii tolbogvi bltol n tsewerlesen tegd bs tanknii araas tserguud hvnii tsogtsosiig mal nidalgaanaas gargaj bga ashtai shidej bsan eter n nuguu ewreichvvdiig ustgaj bsaniig sanagduulj bna. Zandraa egchee ta herwee yawah yum bl duudee duulgaarai hamt yawna shv. Manaihan oluulaa bwal ilvv ih zuiliig ilvv daatstaigaar hvrgej chadna shv de tiime?
Registered
 
munkhnast_09
4. 01-11-2010 20:05
 
Arai l denduu
mongoliig hytadad negtgeh gsen hutulburtei jagsaj bsan nuhduud shu de
Registered
 
onzfeat

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/06/04 )
 
< Өмнөх   Дараах >