Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - tsunami-2    HOBBY - neft-nii tyimer delhiid tolbo kuiwett 1992    MY CLUB 2009-2 - Motoryin duu    MY CLUB 2009 - Ulias modnuudyin urgasan baidal    Muzei - muzei.2010.04.24    MY CLUB 2009-2 - Boroo bolioroi    HOBBY - hychtei salhi sansaraas    Free album - ALTAN ULS & MGL hanliguud XII    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - Mii sheesen daaganuud   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 15 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17156594
Цаг ба Хуанли

ИХ СУРГУУЛЬД ЮУ БИЧИХ ВЭ? \цуврал - 3
Уншигчдийн үнэлгээ: / 16
МууСайн 
Бичсэн: serdaram   
2009/06/11

Диплом хамгаалалт дууслаа. Энэ жил ШУТИС-ийн салбар сургуулийг төгсөж байгаа оюутан бүхэн энэ 7 хоногоос эхлэн бүтэн нойртой хонож хэдэн сар толгойд нь эргэлдсэн тооцоо судалгаа, зураг төсөлүүд сая нэг замхарч оронд нь цэнхэр бүрээстэй диплом, ромбо тэмдэг, гоёлын хувцас тархинд түрэн орж ирнэ, дараа нь тэдэнд сайн ажлын байр хэрэгтэй байгаа. Дипломоо амжилттай хамгаалсан оюутан залуустаа амжилт хүсье. Харин бид дипломыг яаж хамгаалсан бэ? Багш нар маань хэрхэн удирдсан бэ? Бидний хийсэн ажил хаана, яаж үнэлэгдэх бол? Миний диплом хир удаан хадгалагдах вэ? Хүмүүс ашиглах сайн юм хийсэн юмсан, хэн ашиглах бол? Хэрэгжүүлж болох асуудлыг би шийдэж байна, би хийж байна? гэсэн асуултууд, бодол, урам зориг нь гоёлын хувцас, ромбо диплом, ажлын байртай  хамт алга болчихдог мөнхийн асуудал байдаг. Энэ талаар манай сургуулийн эрдмийн зөвлөл, сургалтын алба анхаарч ажилладаг болов уу?            

Дээр тавьж байгаа асуултуудад төгсөлтийн ажилдаа сэтгэлээ зориулж гүйцэтгэсэн төгсөгчид маань л илүү санаа зовдог болов уу? Манай нэг багшийн “ДИПЛОМЫГ ХӨЛӨӨРӨӨ ЯВЖ БИЧДЭГ ЮМ ШҮҮ” гэсэн үг нь надад их тод үлджээ. Өндөр хөгжилтэй орны том сургуулийн багш нар жилдээ 1-2 эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг, түүнийгээ бичихийн тулд төсөл батлуулж, дороо оюутнуудын баг ажилуулж зарим тохиолдолд дэвэн дэлхийгээр тэнэж өгнө. Дараа нь гарсан өгүүлэл нь мэдээж хамгийн шилдэг байна. Бичнэ гэдэг бол хариуцлага гэдэг үгийн бас нэг шалгуур нь энэ болов уу? Бидний хувьд тэд нар шиг байх боломж байхгүй ч Мэдээллийн Технологи аль ч улсын судлаачийг нэг түвшинд байлгах боломжийг олгож өгсөн. Гэхдээ манай улсын их сургуулийн багш нар бидэнд бичих болон оюутнуудаа удирдах, удирдсан оюутнуудаа бичлэгийн ёс зүйтэй байлгах соёл дутагдаж байна. Үүнийг би өмнөх 2 эссендээ бичсэн болохоор нуршихыг хүссэнгүй. 

Өнөөдөр Их сургууль төгсөгчдийн ихэнх нь 2-3 сарын өмнө нэг сэдэв аваад 3-4 бүлэг бүхий ихэнх нь copy&paste хийсэн бичлэг болдогийг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид оюутнуудаар юу бичүүлэх вэ? Мэдээж диплом гэдэг ерөнхий нэрийн дор Paper бичүүлэх ёстой. Paper гэдэг нь Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Гэхдээ үүнийг бичих эрхийг төгсөгчид дүнгийн голч, багаар ажиллах чадвар, диплом бичих хүсэл эрмэлзлэл зэргээрээ өрсөлдөн бичих эрх өгч байя. Бакалавр төгсөгчдөөр бүгдээр нь заавал диплом бичүүлэх албагүй гэж бодож байна.  Цөөхөн төгсөгчдөөр диплом бичүүлж Сургууль бүр дээр байх салбар 1 комиссоор орж хамгаалуулж байвал ямар бол? Зарим хүн хүч дутмаг Профессорын баг 3-4 багш суулгаад 20-аад оюутны дипломын ажлыг “машиндаж” байгаа тохиолдол дээд боловсролын системд их тохиолдож байна. Миний бие 2 өдөр диплом хамгаалах комисс ороод суухдаа 2 зүйлийг их анхаарч харлаа. Нэг дэх нь, “Багш нараа надаас ердөө иймхэн юм асууж байгаа юмуу? Дахиад асуух зүйл байхгүй юу” гэсэн итгэлтэй нүдээр харж дипломоо хамгаалж байгаа оюутан, “Хурдхан шиг нэг юм хамгаалсан болоод төгсөж санаа амрая даа” гэсэн оюутан аль аль нь диплом хамгаалж байгаа нь оюутны ялгааг гаргах зүйл нь ердөө дүн л байна. Нөгөө нэг нь жишээ нь, нилээд хэдэн жилийн өмнө УУИС-ийг онцсайн төгссөн Болд гэдэг залуутай Цахим Өртөөгөөр дамжиж танилцсан юм. Тэр залуугийн диплом тухайн үедээ үнэхээр “ГОЦ ДИПЛОМ” байсныг илтгэх зүйл нь хэдэн жил дамжигдан түүний диплом хэсэг хэсгээрээ хуулбарлагдаж байсныг УУИС-ийн төгсөгчид ярьдаг. Энэ байдал УУИС-д ч биш бүх их дээд сургуульд байдаг “сайн хадгалагдсан зүйл шинэ диплом болдог” хэвшмэл зүйл болжээ.

Image

 

 

 

 

Тиймээс манай ШУТИС төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг үнэлж, тэднийг буцаагаад оюутнууддаа ашиглуулах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.  Бакалврын болон Мастерын ажлын дипломыг нэг формат, нэг хэв маягаар хэвлүүлж номын сандаа фонд үүсгэж хадгалж байх нь зүйтэй болов уу. Маш сайн бичигдсэн дипломын ажлуудад урамшуулал өгч, төгсөгчдийг алдаршуулж, дипломыг нь он лайн хэлбэрээр уншуулж сургалт, судалгааны гарын авлага болгох арга хэмжээ авбал манай сургууль дээд боловсролын шинэчлэлтэнд маш том хувь нэмэр болно гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхэд материал санхүүгийн арга хэмжээнээс илүү журам гаргаж түүнийгээ мөрдөхөд болно гэж бодож байна. Санал бодлоо хуваалцаарай.    Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.  


Views: 6842

Comments (2)
RSS comments
1. 16-11-2009 21:52
 
Би энэ талаар одоогоор сайн мэдээгүй л байна. Учир нь би дөнгөж нэгдүгээр курс гэхдээ энэ асуудал зөв юм шигээ. Тэр хүн болгон ДИПЛОМ-ийн ажил хийдэггүй байх гэсэн санаа үнхээр боломжийн санагдлаа. Энэ нь ч Дипломын ажиллын үнэ цэнийг бага ч гэсэн дээшлүүлж өгөх байх.
Registered
 
Margaa_Mr.G
2. 10-03-2010 11:12
 
Өнөөгийн Монголын залуусийн мэдлэг боловсрол дээшилж байгаа ч залуус маань юмыг бэлэнчлэх хялбарчлах сэтгэлгээтэй болжээ.Тиймээс л таны хэлснээр сopy&paste систэм дэлгэрч байна.
Registered
 
Uynga Altai

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/06/11 )
 
< Өмнөх   Дараах >