| 200 их, дээд сургууль |
| Бичсэн: serdaram | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009/06/18 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
“Цаг тєр” хэмээх шинэхэн сэтгvvлд (2007 оны 6-р cap) мэдээлснээр бол, “Магадлан итгэмжлэгдсэн гэх тодотголтой, ухаан нь тєрийн шалгуур давсан тєрийн мэдлийн 16, тэд нь дотроо МУИС нь 12, МУБИC мєн, 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай єєр найман их сургууль хувийн их сургууль гурав, хувийн дээд сургууль 108, нийт 170 татан буугдсан гэх боловч хэлбэр дvрсээ єєрчилсєн 30 дээд сургууль нийлээд 200 давжээ. Манай улс санаандгvй байж байгаад энэ тєрлийн тоон vзvvлэл тээрээ дэлхийг дэлдийлгэх дээрээ тулжээ. Зєвхєн 2.6 сая хvн амдаа тооцож vзвэл 200 хол давах их, дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, 10000, бvр дордоод 1000 хvн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор дэлхийд аль хэдийнэ xошуучилж яваа. Олон улсын дараах статистик vзvvлэлтээр бол манай улс их дээд сургуулийн тоогоор Герман, Францтай зэрэгцэж. Азийн бар улсуудыг хол хаясан байх аж. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгvй амжилт тогтоожээ. Нийт хvн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараах судалгааг харж болно. Монгол Улс 2.7 сая 200. Манай улс хєгжлийн тєвшингээр жагсаалтын сvvлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагvй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хєгжил, єрсєлдєєн, эдийн засгийн эрх чєлєє гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хєгжлийн зєрvv хэдэн арван жилээр тогтохгvй. Энэ шууд хамаатай, харьцуулсан дvгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримт байна. Манай VХЯ, НVБ-ын Аж vйлдвэрийн хєгжлийн байгууллагатай хамтран хийсэн шинэхэн vнэлгээг 2005 оны байдлаар авч vзвэл дэлхийн 155 улсын дотор аж vйлдвэрийн єрсєлдєх чадварын индексээрээ Монгол Улс доод хэсэт буюу 148 дvгээр байр Ботсван, Этиоп, Бурунди Тєв Африкийн Бvгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд Мали зэрэг хэдхэн улсын ємнє оржээ. Их, дээд сургуулийнхаа тоогоор эдэн дотор бараагvй хол тасарсан Монголыг аж vйлдвэрийн чадавхиар нь 155-ын 148-т аваачиж жагсаасан байна.
Дээрх хvснэгтээр бол гол асуудал нь дээд боловсрол нь манайх шиг vнэгvйдээгvй Монголын дээд боловсролтонгууд ажилгvйчvvдийн эгнээнд шууд шилждэг. Монголд тєгссєн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггvй, авлаа ч цааргалдаг, энэ гашуун жишээ нэгийг хэлэх. Сонинуудаар дvvрэн гэх зар тасрахгvй хєвєєд байгаа чинь дээд боловсрол vнэгvйдсэний жишээ биш гэж vv. Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи Канад Австрали, Сингапурыг бараагvй хаяж тасарсан єнєєгийн Монголд эсрэгээр Балба, Камерун шиг ганц их сургуультай байх нь хаашаа юм. Тооны хувьд социализмын vеийн тэр 10 гаран их, дээд сургууль чинь болоод байсан юм биш yy.Компани, хоршоо байгуулж байгаа аятай их, дээд сургуулийг ийнхvv хэт vржvvлснээр эдvгээ Монголд дээд боловсролын нэр тєр, vнэ цэнэ хог дээр гарлаа. Юун дэлхийн єрсєлдєєн, дэлхийн стандарт. Манай их сургуулийн дипломыг дэлхийд хэн, аана vнэлж байгаа билээ. Манайдаа дууриах загвар, толь нь болж ирсэн. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль гэхэд л єрсєлдєх чадвар, эрдмийн тєвшний рейтингийн vзvvлэлтээр дэлхийн их сургуулиуд дотор 76 дугаарт явж байгаа гэх (Тивээр нь ангилж vзвэл Москвагийн их сургууль Европтоо 23-т) мэдээлэл саяхан цацагджээ. Шанхайн Жяо Тун их сургуулийн “Academic Ranking of World Universities-2007, Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University, 01.08.07″ хэмээх cyдалгааг аваад vз л дээ. Энэ судалгааг Жяо Тун их сургууль 2003 оноос хийж ирсэн. Тэр лут жагсаалтад манай ганц ч их дээд сургууль багтаагvйг сануулаад, Ломоносовтойгоо л єєрсдийгєє харьцуулаад vз гэж хэлэх гэсэн санаа. Дэлхийн хамгийн шилдэг (сургалт, менежментээрээ) АНУ-ын гурван их сургууль эхлэн жагсчээ. Тэр нь манайхны сайн мэдэх Харвард, Стэнфорд, Калифорни-Беркли залгаад дєрєвдvгээрт Их Британийн Кембриж орж байна. Энд шалгарч vнэлэгдсэн эхний 100 их, дээд сургуулийн тал нь АНУ-ын их сургуулиуд байна. Чанартай, лут гэдгээрээ тэр 100 дотор хоёрдугаар байрт Их Британи удаалж, гуравдугаар байрт Герман, Япон хоёр, залгаад Австрали, Дани, Израиль, Канад, Нидерланд, Норвег, Финланд, Швейцарь, Шведийн их сургуулиуд зонхилж байна. Ямар шалгуураар их сургуулиудыг ингэж ялгаварлаад байна вэ. Манайхны нийтээрээ хошуураад чамирхаад байдаг гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлvvдийн ганц нь ч (хvмvvнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгvvлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн сургуулиуд хэт олон) дэлхийн шилдэг их сургуулийг шалгаруулах шалгуур нь биш юм гэнээ. Байгалийн ба техникийн ухааны, тухайлбал математик, технологи, компьютерын шинжлэх ухаан, амьдралын ухаан, газар тариалан, анагаах, эм зvй гэж явсаар нийгмийн шинжлэх ухаан бєгсєнд нь авч vздэг салбар гэх аргачлал тэр юм байна. Байгалийн ба техникийн ухааныг болилоо гэхэд манай их дээд сургуулиуд гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаагийн салбараараа дэлхийд хаана яваа билээ гэх асуултыг бид єєрсєддєє тавих цаг болсон. Цаашлаад дэлхийн тэргvvлэх их сургууль аль вэ гэдгийн хамгийн гол шалгуур бол тєгсєгчид нь хэн бэ гэх vзvvлэлт байдаг гэнэ. Энэ нь сургалт нь ямар вэ гэдгийн гол шалгуур юм байна. Тєгсєгчдийн тооноос гадна шvv дээ. Нобелийн ба Филдийн шагналыг хэд нь хvртсэн бэ, хаана хэн ямар нэр тєртэй алба хашиж, хэн хэн нь алдаршсан, бас багш нарынх нь хэд нь Нобелийн шагналтан бэ, багш нарын чадварын индекс, судалгааны тєвшин, хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бvтээл, ном, сэтгvvлийн тоо гэхчлэн шалгуурууд цаашаа хєвєрч єгнє. Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье. \Судлаач Баярхүү\ Views: 4766
Only registered users can write comments. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| шинэч. ( 2010/03/25 ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < Өмнөх | Дараах > |
|---|




