Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009-2 - bagiin toglolt2    Urgiin Bichig - Ugiin bichig 1904    Muzei - Muzei-d 2008.11.30    MY CLUB - P1190142    MY CLUB 2009 - Ajildaa    HOBBY - narnyi titim tolbo, bud garig    MY CLUB 2009 - 2 davchihlaa    HOBBY - narnyi aimag-1    MY CLUB 2009-2 - Motoryin duu    MY CLUB 2009 - bagshiin omd nevt norjee. yaasiin boloo   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 22 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160601
Цаг ба Хуанли

МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХЯЗГААРЫН ТҮҮХ
Уншигчдийн үнэлгээ: / 34
МууСайн 
Бичсэн: serdaram   
2009/07/29

1640 онд Nation-state хэмээх ойлголт бий болсноор улс орнуудын тусгаар тогнолын тухай ойлголтонд өөрчлөлт орсон. Тусгаар тогтнолыг хүчирхэг байдлаар нь бус бусад улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар нь баталгаажуулдаг болсон байна. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирдэг. Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг.

Image 

XIII зууны үед хүчирхэг байсан Их Монгол улсын хил хязгаар нь ертөнцийн талыг хамарсан өргөн уудам нутагтай байсан ч түүхэн жам ёсоор 4 хаант улс болж задран унажээ. Гэхдээ үндэс язгуур нутаг нь Байгаль нуурын араас урагшаа хятадын цагаан  хэрэм хүртэл баруун зүгт Алтайн нуруунаас зүүн тийш Их хянганы нуруу хүртэл үргэлжилж байсан.  Энэ улс нэн удаан тогнож чадаагүй ХҮ зуунд Баруун, Зүүн хэмээн хуваагдан хил зааг нь говиос урагш, хойш  хэмээн ялгарч байсан. Түүнээс гадна Баруун Монголчууд 1640 онд Зүүн гар болон салж хуваагдсан. Гэвч 1660-аад онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол /Долнуурын гэрээгээр/, 1755 онд Ойрад Монгол Манжийн эрхшээлд орсоны дараа монголын нутаг дэвсгэрт ихээхэн өөрчлөлт орсон.

Энэ үеэр Москва төвтэй Хаант Орос хүчирхэжиж өөрийн хилээ өргөтгөн дорно зүгт Уралын нуруу, Баруун Сибирийг давж Байгаль орчмын нутгийг өөртөө нэгтгэхийг оролдож эхэлснээр Манж, Оросын хооронд хил хязгаарын асуудал гарч байсан. Манж, Оросын хил 1689 оны Нерчугийн гэрээ, 1727 оны Буурын гэрээ гэрээгээр Орос, Манжийн хилийг монголын Тувагийн нутаг хүртэл тогтоосон. Ингэснээр одоогийн Буриад монгол Байгаль нуурын нутаг орост шилжсэн юм. Дараа нь 1860 оны Бээжингийн гэрээ, түүний дараа 1864 онд болсон Тарвагатайн гэрээгээр түрүүчийн хил тогтоосон газрын баруун хойд хилийг шинээр тогтоож Монголын хойд хэсгийн нилээд их газар нутаг ялангуяа Хөвсгөлийн хязгаар нутаг Хаант Орос улсад шилжсэн байна. Хилийн хэлэлцээрүүдийн үр дүнд Монголын умард хэсэгт Харуул иргэдийг суурин суулгасан бөгөөд Хөвсгөл нутгийн дархад ардууд Оросын худалдаачид, цайзтай шийдвэртэй тэмцэж байсны гавъяагаар Хаант Орос улсын харъяанд ороогүй онцлон бичих нь зүйтэй. Харин өмнө зүгийн хил нь орон нутгийн хэмжээнд 1695-1850 онд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тогтоогджээ.Image

Үүнээс хойш 1911 онд монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд гэгээнийг хаанд өргөмжилсэн. Богд хаант Монгол улс нь бүх Монголыг нэгтгэх бодлого барьж байсан боловч 1914 онд Оросын хаан Тагна Тува орчмын нутгийг Оросын эзэн хааны ивээлийн нутаг гэж зарласан нь хожим энэ нутгийг салан тусгаарлуулах эхлэл болсон. 1914-1915 оны Хятад-Орос-Монгол 3 улсын хамтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Ар монголыг автономит эрхтэй болгосон. Уг   гэрээний 11-р зүйлд Ар монголын нутаг дэвсгэрийг Халхын 4 аймаг, Ховдын хязгаар, Урианхайн хязгаар, Хөвсгөлийн хязгаар, Дариганга хошуу хэмээн оруулж “ах дүү Монголчуудаа чөлөөлнө” хэмээн Өвөр Монголд орсон Богд хаант Монгол улсын цэргийг Дундад иргэн улсын хил хязгаараас гарахыг шаардасан байна. Ийнхүү Монголын хил хязгаар нь Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдлаараа тогтсон байна.

ImageАрдын хувьсгалаас хойш Дэлхийн 2-р дайн хүртэл Хиагтийн гэрээний шийдвэр Монгол улсын хил хязгаарт үйлчилсэн хэвээр байсан. Дэлхийн 2-р дайнд Монгол улсын гадаад нөхцөл байдал өөрчлөгдөж ЗХУ нь дангаараа гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг олон улсын хэмжээнд тавих болсон. 1944 онд Киев хотод болсон 3 улсын гэрээнд /Орос, АНУ, Англи/ гадаад Монголын статус болон Тувагийн асуудлыг ЗХУ оруулж 1945 онд Монголын тусгаар тогтнолыг Англи, АНУ Status-quo-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, Тагна туваг ЗХУ-ын газар нутаг хэмээн үзэх болсон. БНМАУ 1945 оны 8-р сард Японд дайн зарлан Өвөр Монголын нутгийг чөлөөлж өөртөө нэгтгэхийг эрмэлзэж байсан боловч Их гүрнүүд Монголын тусгаар байдлыг Status-quo-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн учраас Монголчууд хуваагдмал хэвээрээ үүрд хоцорчээ. Дэлхийн 2-р дайны дараа Монгол улсын нутаг дэвсгэрийн хил хязгаар өөрчлөгдөх болжээ. Монгол Оросын хилийг шинэчлэн тогтоох тухай асуу­дал хорь гаруй жил үр­гэл­жилж 1979 онд Монгол-ЗХУ-ын хилийн хэлэлцээрээр эцэслэн шийдэж өнөөгийн хил тогтоогджээ. Хамгийн түвэгтэй асуу­дал нь 4672 км үргэлжилсэн өмнөд хилийн асуудал байв.  1958 онд байгуулсан гэрээний дараагаар Оросын бүрэлдэхүүнд багтсан Тува улсын нутаг дэвсгэр 20 км Монголын нутагт түрж орж ирсэн байна. Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан 1958,1976 оны хилийн гэрээгээр баталгаажин тогтоогдсон юм. Тус улсын баруун хойд зүгийн хилийг Асгатын давааны хяраас Тэнгис голын эх хүртлэх хэсэг (Туватай хиллэж буй хэсэг) 1958 оны 3-р сарын 26-ны гэрээгээр 1305 км газар хил тогтоож, 332 баганаар тэмдэглэжээ. БНМАУ, ЗХУ-ын хооронд 1976 оны 10-р сарын19-нд хилийн гэрээ байгуулагдаж, Алтай таван богдоос, Асгатын давааны хяр хүртэл 280 км, Их Саяаны нурууны 2855.8 км тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэл 1900 км, бүгд 2180 км хил тогтоож, 1128 багана, тэмдгээр тэмдэглэсэн. Монгол Зөвлөлтийн хилийн гэрээг тус хоёр орны төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар 1976 оны 10-р сарын 19-нд Москва хотноо гарын үсэг зурж, 1977 оны 1-р сарын 26-нд батламж бичиг солилцсоноор хүчин төгөлдөр болсон юм.

Image 

Хятадад Гоминдааны засгийн газар унаж, 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Монгол, Хятадын ард түмний хооронд айл хөршийн найрамдалт харилцаа тогтож, 1950 онд элчин, төлөөлөгчийн газруудаа солилцжээ. Монголын өмнөд хил нь Ар, Өвөр Монголын хил зааг говиор тусгаарлагдаж, тодорхой хилийн шугам байхгүй байсан нь хил тогтоох асуудал маш маргаантай, шийдэхэд хэцүү асуудал их байсан. Зарим үед хоёр талын комиссынхон маргалдаад суучихдаг, хаяад явцгаадаг, тэр ч битгий хэл бууны гэр рүү гар явах то­хиолдол ч байсан гэж газрын ажилд оролцож явсан хүмүү­сийн дурсамж яриа бий. Мар­гаантай нутгуудаас заримыг жишээ болгон авахад Байтаг-Богд уул юуны өмнө орно. Баруун хязгаарын байл­даан тулалдаанууд энд болж, энэ уулын төлөө амиа өгсөн баатрууд олон бий. Тэдний цусаа урсгаж хамгаалсан Байтаг-Богд, Хавтага-Уул, Бүдүүн харгайтын гол хэмээх газрууд хилийн цаана байгаа. Энэ хилийг тогтооход их маргалдсан. Яагаад гэвэл Шин­жаныхан, аль дөч, тавиад оны үеэс энэ газар нутагт санаар­хаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд нутаглаад өвөлжөө хаваржаа, худаг ус, суурьш­мал барилга байшин, тариа ногооны газартай болчихсон байсан учир Байтаг-Богд хи­лийн цаана гарчээ. Улсын хил тогтоох явцад ганц Байтаг-Богд ч биш, зүүн хилийн асуудал бүр ч их маргаантай байсан аж. Мана уулын асуудал маргаан төдийгүй, галт зэвсэг барихад хүргэж байсан. Байгалийн үзэс­гэлэн бүрдсэн, мана эрдэнээр бүтсэн уул гэж нут­гийнхан ярьдаг энэ уулыг нутгийнхан "хилээ мана!" гэж өгсөн нэр ч гэдэг. Зүүн хил дээр Нөмрөгийн гол гэж бий. Халх гол, Буйр нуурт цутгадаг түргэн урс­галтай гол. Гэтэл Нөмрөгийн халуун рашаан, тэр хавийн үзэсгэлэнт газар нутаг Хята­дын хилд орчихсон байна. Нөмрөгийн гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт "Нөм­рөг"-өөр нэрлэгдсэн үзэсгэ­лэнт газар нутаг бол яах аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг байлаа.

1950-1960аад оны үеийн олон улсын байдал хурцадснаас Өмнө, зүүн өмнө, баруун өмнө хилийн асуудлыг ший­дэх явдал 1957 оноос хур­цаар тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газраас Хятадын засгийн газарт ноот явуулж улсын хилээ нэгмө­сөн шийдье гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын төрийн зөв­лөлийн ерөнхий сайд Чжу-Энь Лайн урилгаар тус улсад айлчил­сан Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Бээжин хотод өмнөд хилийн асууд­лаар хэлэлцээ хийж прото­колд гарын үсэг зурахад хүр­гэсэн юм. Хэлэлцээрийн да­гуу комисс байгуулагдаж газрын ажил нь 1962-1963 онд үргэлжилж дууссан юм. Монгол, Хятадын хилийн хэлэлцээ 1962 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо эхэлж, хоёр улсын хооронд  нийт 4677км хил тогтоон, 639 багана, тэмдгээр тэмдэглэжээ. Ийнхүү хил заагаа бататгаж НҮБ-д өргөн барьж хадгалуулжээ. Хамгийн сүүлд 2002 онд Орос Монголын хил, 2003 онд Монгол Хятадын хилийг дахин баталгаажуулсан байна.

Image 

Монгол улс өнөөгийн байдлаар Төв Азийн төв хэсэгт улсын хилийн өмнөд цэг нь Өмнөговь аймгийн Орвог-гашууны Бор толгой, хилийн зүүн цэг нь Дорнод аймгийн Соёолж-Уул, хилийн хойд цэг Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа, Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уул бүхий 1564,100 км квадрат нутаг дэвсгэрийг эзлэн оршдог бөгөөд газар нутгийн энэ хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Нэгд хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-т орох бөгөөд дэлхийн хуурай газрын 1,16%-г эзэлнэ. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Монгол Улсын хилийн нийт урт 8252.658км, хуурай газраар 7348.5км, усаар 904.158км, ОХУ-тай 3543км, үүнээс хуурай газраар 2860км, усаар 683км, БНХАУ-тай 4709.658км, үүнээс хуурай газраар 4488.5км, усаар 221.158км  тус тус  хиллэдэг. Монгол улс бусдад алдсан ч 2 улстай гэрээ хэлэлцээрийн дагуу тогтоосон нутаг дэвсгэртэй болж тогтносон том ололт байлаа.


Views: 10396

Comments (7)
RSS comments
1. 14-08-2009 18:19
 
Эдүгээ амьтны шуналд өртөөд, хэл аманд орооцолдоод байгаа Асгатын мөнгөний ордыг Аварзэд хэмээх эх оронч авч үлдсэнийг дурсах хүн цөөхөн болжээ. 
 
Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан газар Зөвлөлтийн хяналтад шилжсэнээс улбаалан хилийг тодотгон тогтоох хэлэлцээр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1957 оны намар эхэлжээ. Монголыг төлөөлж, хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. (СнЗ-ийн 458-р тогтоол, МАХН-ын УТТ-ны 387-р тогтоол үз) 
 
Зөвлөлтийн талаас В.М.Молотов хэлэлцээг удирдах болжээ. Архивын материалаас үзэхэд хоёр сар хагас үргэлжилсэн хэлэлцээр анхнаасаа маргаантай, хурц ширүүн тэмцэл дунд өрнөж, өөрсдийн байр суурийг хамгаалж, С.Аварзэд 13, В.Молотов 11 удаа үг хэлжээ. 
 
В.Молотов “Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг” шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд “Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэжээ. Ингээд хэлэлцээр мухардалд орж 1958 оны эхээр Н.Хрущев “МАХН-ын Төв Хороонд” гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Түүн дээр “Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж байна шүү" гэж сануулсан, занасан өнгөөр бичсэн зүйлс байсанд Ю.Цэдэнбал сандарч, “Энэ асуудлыг Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй” гэжээ. С.Аварзэд “ЗХУ Монголын нутгаас авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг” гэсэн нь түүнийг буруутгах далим болж, төдөлгүй С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлжээ. 
Ингээд “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” нэр зүүж, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас зайлуулан тээврийн жолооч болгосон байна. 
 
Үүний дараахнаас оросууд бяцхан буулт хийж, 84 хавтгай дөрвөлжин км газрыг Монголд үлдээхээр болсон нь өнөөдөр бидний харамлаад, бусдын шунаад байгаа Асгатын мөнгөний орд ажээ. Тэр цагт Асгатад мөнгө байгааг мэдсэн бол тэд үлдээхгүй хамах байсан болов уу. Ингээд Монголын хуучин хилийн дагуухь Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг оросууд залгисан билээ.  
Haltmaagiin Battulgyin niitlel http://publish.news.mn/show/id=242
Registered
 
serdaram
2. 04-10-2009 23:35
 
hoid urd 2 horsh maani mongoliin gazar nutagt sanaarhaj l bga sht. bie bieneesee aigad l bga bolhoos . mongoliig 2 huwaagaad awie geed hoorondo heleltseer hiichul mongol budaa. yaj ch chadku biz
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
3. 03-11-2010 15:26
 
Vndesnii TViin "Galtai saran tamga" ged neg tele zohiomj vzej bsan uu. Tervvn deer hilee mongolchuud herhen togtooj bga tuhai gardag. D.Natsagdorjiin shvleg deer gardag ihenh uul us gazar nutag maani odoo manai gazar bhaa baitsan shvv de. Bi bas neg ym sonsoj bsan ym orosuudad mongolchuud neriig ni sain medehgvi bna neg heseg gazraa beleglej bsan gdg ym bilee. Arai ch gazar usaar ahdaa nair tawij bolohgvi bha. Minii nutgiin gazar shoroonoos burhan guisanch bitgii og gj owog deedes maani zahij surgaaj vldeesen onoodorch ter surgaal vne tsenee aldaj de.
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
4. 02-11-2011 15:21
 
rfrtryghghsr
Registered
 
munkhtuwshin
5. 04-11-2011 14:01
 
ymar neg ulsin tusgaar togtnol gdg ni hogjliin tulguur boloh yma ERH CHOLOO GEJ
Registered
 
sibir
6. 04-11-2011 14:05
 
1962 оны 10-р сарын 12нд
Registered
 
sibir
7. 05-11-2011 18:16
 
edygee bidnii ene amidarch bui mongol ulsiig owog deedes maan bidniig iim baidaltai amidraasai gesendee hols, tsusaa hairan ursgaagvin law. mongolchuudaa bidnii ireedvi bidnii omon neelttei bnshdee. bid hiij bvteehgvi bol hen hiij bvteeh yum be? heniig hvleesiin be manaihaan ????????
Registered
 
se11d009

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/08/27 )
 
< Өмнөх   Дараах >