Шинэ мэдээ
  :: ГАЙХАМШИГ   :: Хагийн хар нуур явах   :: МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН...   :: Нэмүү өртөг ба ШУТИС   :: АЖИЛДАА ЯВАХ ЗАМД.
Expose Scroller
Muzei - SL271997    MY CLUB 2009-2 - Toordog baatraa dahiad l toorson gene    MY CLUB 2009 - Amidralyin toloo temtsegch    MY CLUB 2009 - new logo MY CLUB 2    HOBBY - tsunami-2    MY CLUB - baavgai ba bid    MY CLUB 2009-2 - bid chadsan bid tarisan2    MY CLUB 2009 - Unaga tataachid    Muzei - DSCN1147    MY CLUB - P1190142   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 37 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 1688
Нийт сэдэвийн тоо: 94
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 1098126
Цаг ба Хуанли

Берлений хана - 20 жил
Уншигчдийн үнэлгээ: / 9
МууСайн 
Бичсэн: serdaram   
2009/11/10

Берлины ханыг нураагаад 20 жил өнгөрчээ. Энэ өдөр би ямар нэг нийтлэл бичье гэж бодож байсан юм. Өнгөрсөн хэд хоногт болж байгаа улс төр-нийгмийн болон амьдрал, ажлын уур амьсгал, бусад олон үзэгдлүүдэд бага зэрэг сэтгэлээр унаж байсан ч өглөө найз нарынхаа Е-майлыг уншиж сэтгэл сэргэлээ. Бидний амьдардаг улс авилгад идэгдсэн улс төртэй, замбараагүй хотжилттой, бөөн сонирхолын зөрчил, үл итгэлцэл, архидалт, агсан согтуурхал, ханиад томуу, утаа униар, дээрэнгүй, доромж харьцаа гээд муу муухай юм их байгаа ч бид хөгжиж байна. Олон сайхан залуус боловсролыг сонгож суралцахын төлөө явж байна. Бидэнд хамгийн гол нь хэн ч булаагаад авчихгүй  АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ байгаа  нь чухал юм гэдгийг ойлголоо. Энэ 20 жилд бид их зүйл хийжээ. Их зүйлийг хүсдэг болсон мөртлөө нэг чухал зүйлийг мартах шахжээ....

200 жилийн баталгаатай төмөр бетонон ханатай хамт хэзээд нуршгүй гэгдэж байсан Социалист систем задран унасан юм. Цаг хугацаа хамгийн сайн эмч учраас 20 жилийн хугацаанд нийгмийн шок арчигдан эмчлэгдэж байгаа ч бид бүхэн эрсдлүүдийг нуруундаа тээсээр гэхдээ урагшаа явсаар л байна. 1989 оноос хойш маш их өөрчлөлт гарчээ. Энэ өөрчлөлтүүд бидэнд олон боломжийг олгосонтой адил хариуцлага, ухамсар тулган хүлээлгэсэн. Даанч бид үүнийг ойлгох хэмжээний хэрсүү ухаангүй байсныг алдаа бүр дээрээ ойлгосоор урагшаа явсаар л байна. Бидэн шиг жижиг улс үндэстэнд "ТҮҮХИЙН АЛХАМ БҮР НЬ ЗӨВ" байсан гэж өөрсдийгөө зөвтгөх авч боломжийг цааш үргэлжлүүлэн хадгалж, хамгаалж ашиглаж байгаасай гэж хүсдэг юм. Америкчууд бүгдээрээ Бурхандаа дараа нь Ерөнхийлөгчдөө итгэдэг шиг бид ч өөрсдийнхөө зөв сонголтыг Монголын 100, 100-н шилдэг залууст зөв атгуулж Монгол улс хөгжих нь дамжиггүй гэж итгэдэг. БУРХАН БИДНИЙГ ИВЭЭГ ... 

Хрущев, Ульбрихт хоёр Берлиний хана босгох ажлыг хэрхэн эхлvvлсэн бэ?

Саяхан Германы хэвлэлийнхэн нэгэн маш ховор бас сонирхол татахуйц утасны яриаг улсынхаа төв архиваас олж олон нийтэд дэлгэжээ.

Тэд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев болон Германы Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Вальтер Ульбрихт нарын 1961.08.01-ний өдөр бүтэн хоёр цаг 15 минут утсаар ярьсан бичлэгийг ийнхүү илрүүлжээ. Тэдний яриа эхэндээ БНАГАУ-ын хөдөө аж ахуйн талаар өрнөж байснаа сүүлдээ Баруун болон Зүүн Берлиний хилийн тусгаарлах тухай хэлэлцсэн байв. Тэд Берлиний хана гээчийг босгох тал дээр санал нийлж тэр нүсэр ажлаа 8-р сарын 13 гэхэд эхлүүлэхээр болсон гэнэ. Яриаг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх улсын төв архиваас орос хэл дээр товчлон хөрвүүлсэн нь энэ.Image


Хрушев: Танай олон инженерүүд наад төслөөс чинь зугатаад байна уу? Манайхаас чадварлаг хүмүүс авах уу? Асуудалгүй шүү дээ.

Ульбрихт: Манай улс төрийн товчоо Болгар, Польш улсад хандахаар шийдсэн. Тэд ажилчид илгээх байх.

Х: Бид ч гэсэн залуу комсомолчуудаасаа өгч болно. Ажиллах хүч манайд хангалттай байгаа. Тэр «Америкийн дуу хоолой» гээчийг битгий сонс. Биднийг ажилчидгүй мэтээр л яриад байх юм.

У: Надад таниас тийм тусламж гуйх эрх алга л даа.

Х: Та зүгээр бодоод үз. Үүнийг бид ард тvмэндээ юу гэж тайлбарлах вэ гэж?

У: Ардчилсан Германд тусалж байгаа социалист тусламж гэж үү?

Х: Зүгээр л залуучуудын солилцоо гэвэл ямар байна? Яг нөгөө Фиделийн санал болгодог шиг.
У: Тэгэхээр хилийг бүрэн хаахад хэдий хэрийн хугацаа шаардагдах бол? Улс төрийн товчооноос Берлиний сенатыг энэ 7 хоногт хилээр нэвтэрч байгаа бүх иргэнийг бүртгэх шийдвэр гаргасан. Тэдгээрийг бид дараа нь бvх байдлаар шалгана. Хил хаах сургаар зөрчил их гарах магадлалтай.

Х: Тэгээд ямар тооны тухай яригдаад байгаа юм?

У: Албан ёсоор Берлинд 75.000. Берлинийг хяналтандаа авах хэрэгтэй байна. Хvн амын тоог нарийвчлан гаргах шаардлагтай. Иргэд Берлиний нөгөө талд гарахдаа зөвшөөрөл авах болно гэдгийг их л гайхах байх. Түүнийг зөвөөр тайлбарлах шаардлагатай.

Х: Гэхдээ та нар иргэддээ хил хаасан ч гэсэн нийслэл Берлиндээ эргэн ирэх бололцоо олгох хэрэгтэй шvүү!

У: Yvнд бэлтгэхэд хоёр долоо хоног шаардагдах байх

Х: Түүнийг хэзээ боломж гарна тэр үедээ л хий. Бид бүх зүйлд бэлэн байх болно.

У: Та нар санаа зовохгүй тайван байж болно. Аденауэр болон Брандт хоёр бидэнд туслана байх

Х: Би Аденауэрийг ялна гэж бодож байна. Бид ямар ч улс төрийн тоглоомоор тоглохгүй. Тэд бол хоёулаа л хөгийн амьтад. Гэхдээ Брандт нь Аденауэраасаа муу хvн. Бид та нартай л хамтрана.

У: Брандтаас юу ч гарч мэднэ. Image

Х: Нэг асуулт байна. Та нар гудамжаа яаж хуваах гэж байна даа. Энэ нь баруун, энэ нь зүүнийх гэж...

У: Бидэнд төлөвлөгөө байгаа. Байшинг хоёр хаалгатай болгож түлхүүрийг нь хурааж авна. Тэр ажлийг эхлүүлсэн. Маш хурдавчлах л хэрэгтэй байна. Харин замын хөдөлгөөн л хэцүү байна. Хурдан галт тэргийг газар доор сэлгээ хийлгэдэг болгоно. Тэгээд солилцоо хийсний дараа Баруун Берлин рүү орно.

Х: Түүнд чинь тэгээд хэн сэлгээ хийж зорчиж байх юм?

У: Зөвшөөрөл бүхий хэсэг иргэд байгаа. 14.000 орчим. Тэд Баруун Берлинд амьдарч харин манайд ажиллана.

Х: Дараагийн асуулт. Тэд тэгвэл тэнд амьдраад танайд ажиллах юм байна. Харин наанаас чинь тэнд ажиллаж болох зөвшөөрөлтэй хvн байгаа юм уу?

У: Yгvй. Тэр хориотой. Гэхдээ манайд амьдралын түвшин дээгүүр зиндааны айлын хэдэн мянган хvvхэд байна. Тэдний хувьд Зүүнд амьдарч харин Баруун Берлинд суралцана.

Х.: Үүнийг л их анхаарах хэрэгтэй дээ!

У: Бид тэднийг олноор тийш нь явуулахгүй ээ. Бид хvн амаа хуваах дайныг аль хэдийн эхэлсэн. Гэхдээ манайд шилдэгvvд байх ёстой гэж улс төрийн товчоо үзсэн. Өчигдөр надаас английн сэтгvvлч «Та нар өнөөдөр хилээ хаах гэж байна уу?» гэж асуусан. Тэгэхээр нь би «Энэ бол Барууныхнаас л шалтгаална» гэсэн дээ.

Х: Бид энэ асуудалд дээр бие биенээ маш сайн ойлгох шиг боллоо. Ажилд чинь амжилт хүсье! Би ч удахгvй айлчлал гэж очоод ажилтай танилцана аа. За баяртай.

У: Таныг ингэж их анхаарал тавьж байгаад баярлалаа. Удахгүй Зүүн Берлинд уулзая. Ажил 7 хоногийн дараагаас бүрэн эхлэнэ. Нєхєр Хрушев!

 

 

 ImageӨнөөдөр Берлиний хана нурсны 20 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Цахим өртөөний имэйл сүлжээгээр германд төгссөн Отгочулуу андын маань сэтгэл хөдөлгөсөн сайхан сэтгэгдэл иржээ. Тийм ээ. Энэ үед Улаанбаатарын хана, Москвагийн хана, бүх социалист нийгмийн хана хамт нурсан юм шүү. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг (the largest contiguous land empire) цогцлоосон Монголчууд бид тэр л өдрүүдэд дахин сэрсэн гэлтэй. Талархах хүмүүс олон бий. Гэхдээ ардчиллын эцэг Америкчуудад бид баярлах ёстой. Америк мөрөөдөл, америк үнэлэмж, америкийн Тусгаар тогтнолын тунхагт хүн төрөлхтөн баярлах ёстой. Америк хүн гэхээр пуритан, пилгримчүүд, протестантууд эсвэл индиан, англи, ирланд, герман, франц, итали, мексик, португали... гэхээсээ БҮХ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НЭГДЛИЙГ-ийг би төсөөлдөг. Америк гэхээр Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг. Америк гэхээр хүн төрөлхтний хүч чадал, авьяас билэг, оюуны сор, тэдний цогцийг би төсөөлдөг. Энэ утгаараа АМЕРИК бол онцгой "үндэстэн". Америк цус нь Ари цус биш. Америк ген нь нэг үндэстнийх биш байдгаараа бусад бүх үндэстнээс онцлог. Америк үзэл санаа нь нэг үндэстний үзэл санаа байдгүйгээрээ онцлог. Ямар сайндаа монголын орчин цагийн библийг монгол хэлнээ хөрвүүлэлцсэн Батжих ах маань БИ ХЭЗЭЭД Л АМЕРИК ХҮН БАЙСАН гэж ярих дуртай байхав. Тэр хүний үзэл санаа хэзээд АМЕРИК байсан юм. 80 аад онд МУИС-ын физикийн ангиас хөөгдөхдөө ч тэр америк үзэл санаанаасаа болж хөөгдсөн байдаг. Берлиний хана нурахад олон хүн оролцсон ч түүхэн энэ цаг үеийн хүнд цагт эгнэшгүй том үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүмүн байдаг. Тэр бол Ich bin ein Berliner гэж хэлсэн Жон Кеннеди, Престройка хэмээн улаан талбайд тунхагласан Горби ч бус, харин Роналд Рейган байлаа. (Роналд Рейганыг насан өөд болоход бичсэн tribute өгүүллийг эндээс сонирхоорой.) Түүхэнд нэг хүний оршихуй (роль) маш чухал байдгийг тэр дахин нотолж чадсан билээ. Сайн сайхан дандаа ялдаг. Ардчилал, эрх чөлөө, иргэний нийгэм мандтугай! Америк бол миний хоёр дахь эх орон. Эх орон гэдэг бол үзэл санаа юм!

Сайнаа андын блог: http://sainbayar.blogspot.com/  

 

Sain baitsgaana uu,

Berlinii hana nuran unasny 20 jiliin oin mendiig hurgye. huiten dainy hamgiin haluun tseguudiin neg baisan Berlind taivan zamaar huvisgal hiij chadsan zuun Germanchuud unuudur delhii niitiin haluun demjleg dor tuuht oigoo yoslol tuguldur temdeglej baigaa biz ee.

Berlinii hana nuran unasnaar Bugd Nairamdah Mongol Ard Ulsyn udirdlaga buyu ter uyeiin MAXH -y tuv horoo ch gesen horvoo yertuntsiig giiguuleh hosgui negen gaihamshig gej shutej irsen kommunist system ni ireeduigui bolsniig uhamsarlaj ehelsen biz ee. Delhiin tuuhiin tsoo shine negen erin ehelj baih ter torgon agshind Mongolchuud harin Zuvlult ahaasaa turuulj ardchilalyn elementuudyg hugjuulj irsen baidag. Erh choeloog erhemledeg nuudelch soyolyn ilrel biz ee.

2000 iluu jiliin toert yosny tuuhtei nuudelchin Mongolchuudyn huvid ene 20 jil bol hormyn toedii hugatsaa.Ene tuuhiin negen horomd bidnii huvid olson ni aldsanaasaa iluu gej bi boddog.
Olon namyn system, ug heleh erh choeloo, huviin oemch bas olympyn avarguud geh met.
Mal mallahaa markiszmaar zaalgahgui gej hegjuurhej baisan Mongol uhaan shine orchind ch gesen uuriin zamaa uuriin erheer haigaad uragshilj l baina. Huuchin neg angiinhan boloh zuun Europiin olon oron unuudur Europiin holboony gishuun bolsnoor shiljiltiin geh statusaasaa salj ehelsen. Gehdee ene ni baruun Europoos uzuulsen asar ih hemjeenii zeel, tuslamjguigeer buteshgui zuil baisan biz ee.

Mongol ulsyn huvid gazarzuin bairshil, gadaad hudaldaany taalamjgui noehtsol dor hursen amjilt busadtai haritsuulahad taaruu. Gesen ch bor zurheeree zutgesnii huchind bid iluu ih hersuujij hatuujsan bolov uu gej boddog. Post kommunist ornuud maani socialist bloc hemeeh hiimel hulemjiin orchnoos garch, hezee ch haanaas ch shuurch davalgaalj boloh turgen ursgaltai golyn goldirold orjee. Ireeduid edgeer ornuud bugd l kommunizmyg bish harin oersoldoh chadvaryg magtan duulj hoegjih bolno.

Mongolchuud maani ardchilalyn 20 jild tuuhee tsoo shine nudeer harah bolson. Delhiin tuuh, delhiin soyold uuriin zohih huvi nemree oruulsan undesten gedgee uhamsarlah bolson. Ene shine uhamsar, shine unelemjind garsan uurchilultuud ch gesen Berlinii haniig nuraasantai yamar neg sejmeer holbogdoh biz ee.Image

Gehdee bi huvidaa socialist systemd ch gesen zarim neg talaar talarhaj baih heregtei gej boddog. Manjiin darlalaas dunguj salaad baisan jijig undesten socializmiin gegdehi 70 jild tanigdahgui boltoloo uurchilugdsun. Soyoljson, sansart hunee ilgeesen, Dubnad fizikchee ajiluulsan. Shinjleh uhaan, bolovsrol, eruul mendiin salbart Zuvlultiin tuslamjaar usrelt hiisen gedegtei hen ch margahgui biz. Odoo bid tegeed salan baavgain ulger shig neg yum olood neg sugandaa havchuulsnaa, daraa ni dahij yum olohoor nuguu sugand havchsanaa aldaad yavahgui baih l heregtei baih daa.

Ardchilal, erh choeloonii uene tseniig saya Hoid Solongos yavaad irsen manai heden uran buteelch nar iluu sain oilgoloo gej bichsen baihyg usnhiv. Hun baigaa yumaa ter bur anzaardaggui gedeg une yum baina gej ted nemj helsen baina bilee.

Za tegeed ta buhend Berlinii haniig nuraasany oin mendiig dahin hurgeye. Gadaad passport oevorloh erhee ardchilsan toeroosoo gardaj avsan ta bid Tsahimurtuuguur damjin uchirdag bas l aztai humuus shuu.

Otgochuluu

p.S Berlind unegui show, hyamd shar airag geed saihan baigaa suragtai


Views: 2962

Comments (6)
RSS comments
1. 10-11-2009 18:34
 
Берлин
1st хэхэ. Сайхан нийтлэлүүд байна. Манай орон алдаагүй түүхтэй гэж ярьдаг ч гэсэн Герман болон бусад хүчирхэг гүрнүүд энэ мэтээр алдаа хийж тэр хэрээрээ алдаан дээрээсээ сурч илүү ч хөгжиж байгаа юм шиг. Алдаж байж туршлага сууна шүүдээ
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
2. 10-11-2009 22:33
 
Гоё шүү
Түрүүн орж ирээд мэйлээ шалгатал шинэ нийтлэл бичсэн гэсэн байлаа. Ороод үзтэл та, Сайнбаяр, Отгочулуун ахын нийтлэлүүд байна.  
 
Нээрээ л бид азтай хүмүүс. Хэрвээ тэр үед энэ ханыг нураагаагүй байсан бол??? Өдийд юуных нь ...?  
 
Тиймээс Фридман Дэлхийг хавтгай болгосон 10 хүчин зүйлийнхээ 1-т нь энэ үйл явдлыг дүрсэлсэн байсан.  
 
Хрушев, Ульбрихт хоёрын яриа нилээн сонирхолтой юмаа. Хрушев лаг томорч байна ш дээ тээ? :grin
Registered
 
peacesteady
3. 10-11-2009 22:45
 
Гоё шүү
Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг.  
Хэлэх үгээ чөлөөтэй хэлж чаддаг , чөлөөт сэтгэлгээр амьдарч байгаагаараа би бахархдаг. Эх орон минь одоохондоо бүтэхгүй болохгүй олон зүйлтэй байгаа боловч сайн боловсорч байгаад засаж залруулах олон залуучуудтай монгол улс удахгүй хөгжинөө.
Registered
 
Yaruu
4. 11-11-2009 20:02
 
20n jil
Berlinii hana nursnii tuuht 20jil bol yum bnashdee,bagshaa minii blogoor zochilood uzeerei :grin
Registered
 
sw09d016
5. 25-11-2009 09:54
 
Xana
Tsogtoogiin helsen estoi unen ug bna shuu
Registered
 
Ichinvaanjil
6. 11-08-2010 10:32
 
Xana
odoo tegeed yu gehev de! bagshaa ta neeree 2 odor nemlee gesen hudlaa yu...
Registered
 
hishgee

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/11/10 )
 
Дараах >