Шинэ мэдээ
  :: Индиго хүүхдүүд   :: Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү? – 2012 он.   :: Сургуулиудын ариун цэвэр ...   :: 16-р долоо хоног.   :: ДҮН - МОНГОЛЫН ТҮҮХ
Expose Scroller
MY CLUB - P1190142    HOBBY - galtyin uulyin tsunami    MY CLUB 2009 - Odriin hool KIBAB    MY CLUB - P1190142    MY CLUB - P1190142    MY CLUB 2009 - nyalh hailaas    MY CLUB 2009 - gavshgaichid     HOBBY - tsahilgaanaa hemneye    MY CLUB 2009 - Shoroon shuurgand    Muzei - SL272002   
Санал асуулга
Сорил 1 шалгалтыг Он-лайнаар авах уу?
 
Онлайн зочин
Манай сайтад 2 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 1459
Нийт сэдэвийн тоо: 88
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 722768
Цаг ба Хуанли

Сургуулиудын ариун цэвэр ...
Уншигчдийн үнэлгээ: / 17
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/02/08

            2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургуулийн гаргасан энэ журмыг оюутны ухамсартай холбон тайлбарлахаасаа илүү сургуулийн зүгээс явуулж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойрмоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүх, учир шалтгаантай. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ. Image

            ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байр одоогийн Улаанбаатар хотод байгаа асуудлууд бүгдээрээ байна. Яагаад гэвэл хүн амын даац хэтэрснээс болоод. 2 байрыг холбосон “хүзүүвч”, 2-р байрны 1-3 давхар, гарч орох хаалга төв замын түгжрэл шиг хүмүүсийг бухимдуулна. 00 өрөөнүүдэд Сансарын дэнжээс дутагдахгүй утаа униар суунаглана. Өвөл болохоор шатны довжоонд тулгардаг асуудал 15 жилийн өмнө байхгүй байсан бол одоо бидний нүдэнд дасал болоод удчихсан байна шүү. Картны барааны хүүхдүүд байнга хоосон угж хөхсөөр байгаад ийм аймаар шүлсэнхий болчихсон юм уу?? Хавар, намрын дулаан улиралд гадаа Нарантуул – Да хүрээ захууд зэрэгцээд ажиллачихна. Энэ мэтээр ШУТИС-ийн аль ч салбар сургуулийн хамгийн том асуудал бол ариун цэврийн асуудал. Энэ асуудал зөвхөн үйлчилгээний хэдэн ажилтнуудынх юм шиг оюутан, багш нар сургуулийн талбай, анги танхимыг нийтийн үйлчилгээний газартай адилхан үзнэ. Ядахдаа зун, өвөл бүрт нүүрээ халтайтал угаадаг засварын материал, өнгө будагаа сонгогдохдоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сургуулийн цэвэрлэгчдийн саналыг сонсдоггүй болох нь цаг агаарын үзэгдлүүдийн үеэр шууд мэдэгдэнэ. Ингээд яриад байвал асуудлууд зөндөө байна.

ШУТИС-ийн ариун цэврийг яаж шийдвэрлэх вэ? Өдөр тутмын юмуу албадлагын цэвэрлэгээгээр биш оюутнуудын оролцоотойгоор энэ асуудлыг амархан шийдвэрлэж болно. Сургуулийн ашигтай талбай, анги танхимуудыг оюутнуудын чөлөөт бүс, тэдний амарч суух орчин болговол ямар уу? Сургууль бүр ашигтай талбайгаа түрээслүүлэх биш оюутнуудад амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцлийг нь бүрдүүлэх, тэднээр үүнийг хийлгүүлж бүтээлгэх орчныг бүрдүүлбэл сургуулийн талбайн эзэнгүйдлүүд байхгүй болгоно. БНСУ-ын Их дээд сургуулиудын оюутнууд Клубын системээр сургалт, нийгмийн үйл ажиллагаагаа явуулдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь сургуулийн булан тохой, хонгил, анги танхим байдаг. Элдэв самбар, зурагт хуудас наалттай, эмх замбараагүй юм шиг харагддаг ч цэвэрхэн тэр орчинд оюутан залуус өөрсдийн “бүтээлч сэтгэлгээ”-гээ хөгжүүлэх хамгийн аятай таатай орчин байдаг төдийгүй сургуулиас нь ч үүнийг дэмждэг байна. Тухайлбал, миний сурч байсан Данкуук Их сургуулийн Эдийн засгийн салбарын 2 давхарын хонгилоор явах оюутнууд  заавал англиар ярих ёстой. Хэрэв төрөлх хэлээрээ яривал бага хэмжээний торгуулийг English speaking Group-ын оюутан, багш нарын клуб төлдөг. Гэхдээ энэ клуб нь хүмүүсийг торгохдоо биш Англиар чөлөөтэй ярих орчинг өөрийн эзэмшлийн энэ хонгилдоо бүрэн нэвтрүүлсэн байх төдийгүй өөрсдийн энэ орчингоо жил бүр улам тэлэх зорилготой ажиллаж байдаг. Сургуулийн радио студи, ногоон байгууламж, кибер орчны, тогтмол хэвлэлийн зэрэг олон хэлбэрийн клубууд манай сургуулийн тулгамдаад байгаа олон асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдэж болно.Image

Сургуулиудын захиргаа ариун цэврээ сайжруулахын тулд шинээр байгуулагдаж байгаа оюутнуудын клубуудыг сайн дэмжиж ажиллахгүй бол үйлчлэгч нарын ачаалал оюутны тооны хирээр хэтэрч угааж байгаа шалан дээгүүр нь “Уучлаарай хаагуур нь гарах уу?” гэдэг ухамсартай оюутнууд өдрийн од шиг цөөрөөд өвөл нь хүйтэн мөсөн хонгилд дэлхийн 2-р дайны хоргодох байр шиг гадуур хувцастайгаа суух пөөнийсөн хэдэн оюутан, зун нь халуун бөгчим өрөөнд хөлс устайгаа холилдсон оюутнуудын дүр зураг хэвээрээ л байх болно. Жил бүр хийдэг сайхан засварууд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Оюутан, багш нарын хамтын оролцоо, нэгдмэл бодлого чухал гэж бодож байна.


Views: 648

Comments (9)
RSS comments
1. 11-02-2010 22:42
 
Тэр ч үнэн шүү. Манай КтМС маань ер нь нам жим тайван юм байна лээ шд. Харин энэ байдал хичээлийн эхний 2 долоо хоног сүүлийн 2 долоо хоногт огцом өөрчлөгдөж сурууль дээр бужигнаан, бөглөрөл, сандралдсан хүмүүс холхилддог л болохоос... ШУТИС-ийн төв байран дээр үнэхээр хэцүү шүү. Тэр 00-ууд нь бол өө тэгээд зориулалт бүхий тамхилах танхим болчихсон. Уул нь бол "Ариун цэврийн өрөө" гэдэг нэртэй юм байгаан шд. Оюутнууд гэлтгүй багш нар нь ухамсартай болчихвол энэ асуудал тийм ч хэцүү юм шиг санагддагүй юм аа. Даанч тэр болтол өдий бол. Өөрсдөө санаачилгатайгаар цэвэр, цэмцгэр байдлаа хадгалахгүй л бол сургуулийн захиргаанаас хичнээн шахаад, дүрмээр булаад тийм ч амар шийдэгдэхгүй л байх даа.
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
2. 11-02-2010 23:00
 
КТМС: Сургуулийн үүд шүлс-ээр дүүрцэн орох болгонд л нүдэнд харагдаад нэг л тэнэг байдаг юм. Дамаа нэг давхарын нойл бол зүгээр л нил утаа бүгд мэдэж байгаа. Яаг үнэндээ бол сургуулийн оюутанд олгож байгаа мэдлэг мэргэжил маш муу сургуул ч тэр оюутан ч тэр адилхан жил ирэх тутам чанар нь муудах хандлагатай байгаа. Гэхдээ энэ нь сайн зүйл байхгүй гэсэн үг биш юм Ердөө л төгсөж байгаа оюутанууд нь жинхэнэ ажил дээр гараад бараг л хэнд ч хэрэггэй нэгэн болж хувирдагт байгаа юм.Хэрвээ та үнхээр өөрөө хичээж онцгойрохгүй л бол шүү дэ. Монголын сургуулын Диплом үнэндээ бас л ямар ч үнэ цэнэ байхгүй харин тэгсэний оронд Англи хэлдээ маш сайн тэгээд бас Ёпон улсаас авдаг Мэдээлэл технологийн инженерийн шалгалтанд тэнцээд дипломыг нь авчихвал бүр хэд дахин илүү үнэ цэнэтэй байх болно гэдэгийг л мэдэж байна даа.. Монголын мэдээлэл технолог тэр дундаа аутсорсинг ийн чиглэл эрчимтэй сайн хөгжих боломж бидэнд байна гээд яриад олон сургалт төвүүд нээгдээд бас програмын чиглэлээр сургах оюунтаныхаа хуваарын тоогоо нэмээд байгад гэтэл энд тэр сурч байгаа боломсон хүчиний чанар нь бүр хэт муу буюу доогуур үзүүлэлтэй одоогоор сурч байна. одоогоор монголд Soft ware ийн чигэлээр 1500 гаран л мэргэжилтэн байгаа дор хаяж маш сайн 20000 орчим мэргэжилтэн бэлтгэж байж Хятад, Энэтхэг зэрэг аутсорсинг ийн чиглэлээр дэлхийнд ноёрхож байгаа орнууддай өрсөлдөх боломж бидэн бии болох байдаг. Гэтэл бидний одоо сурч байгааг хархад үнхээр л бүрхэг харагдана. Сайн бэлтгэгдэж байгаа боловсон хүчин нь хоёр оронтой тоон дотор яригдаж байна даа гэж бодном. За за бүр сэдвээсээ хазайчлаа уучлаарай
Registered
 
Margaa_Mr.G
3. 11-02-2010 23:02
 
Албадлагаар ч юмуу, тэдэн кридет хасна нтр гэж оюутнуудыг дайчилж чадахгүй ээ 
Харин оюутан биднийг албадлагаар биш өөрсдөө хийх тийм зүйлийг бий болгох хэрэгтэй 
Ма сургуульдоюутны зөвлөл л гэж бүлэг байдаг байх. Өөр санаа сэтгэл, хүсэл сонирхлоороо нийлсэн бүлэг байхгүй.  
Тэгээд юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй, зөвхөн тэр хэдхэн хүмүүсийн зугааны газар ч юм шиг 
Ми бодлоор хамгийн гол нь ухамсар л хэрэгтэй хүн бүхэнд.
Registered
 
hemnel
4. 12-02-2010 23:06
 
Ариун цэврийн өрөөний
0-д ороход нэг шарлайсан шар юм л угтдаг.Тэр ус татдаг төмөр нь бөөн нян байгаа гэж бодоод би ч гэсэн бариад ус татахаас цааргалдаг лдаа. Тэрний оронд орчин үеийн ус татах шаардлагагүй өөрөө усаа татчихдаг 0 хийчихмээр юм (Өргөө, Онгоцны буудал энэ тэрд байдагдаа).
Registered
 
Tsogtoo
5. 19-02-2010 16:42
 
Ариун цэврийн өрөөний
цагаан сар мэнд
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
6. 21-02-2010 15:11
 
Ариун цэврийн өрөөний
Eoo vnenldee. Ug ni bi gudamjaar ywahdaa shvlsee bainga haydag gehdee bi tsewerhen gazraar ywahdaa shvlsee haydaggvi harin TIS-n 00-d orhoor neg l baliar zawaan sanagdaad barag booljih shahdag herwee surguuliin zahirga teriig tsewerhen bailgawal oyutanuud ch mon adil tsewerhen l hartsina l daa :zzz
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
7. 24-02-2010 22:00
 
Hi,
Sur.iin ariun tsever xetsuu bgaa ni unenldee. Gexdee uuniig oyutnuud oorsdoo exelj uxamsarlaj bj l oorsdoosø exelne. Xen negen goy bolgood ogchixgui shude. Oyutnii zovlol l mash sain ajillaj sur.iin zaxirgaa oyutan 2iig xolboj ogox ystoi. Minii bodloor O.zovloliin ajil ni oyutnuudad medregddegui. Mash engiin zuilees l ajlaa exlex xeregtei. Oyutnuudiinxaa duu xooloi bolj, changa dugarch chadax xumvvs l OZ-d xeregtei. Tegexdee bas neg talaas oyutnuudiin bur xet achaalal, iluudeltei manai surguuld iimerxvv ariun tsevriin asuudal garaad bga ni bas l sur.zaxirgaa avch xeleltsmer asuudal. Oyutnii iluudliig bodxor onoodor bas manai tis ashgiin baiguullaga talruugaa xazaigaad bnu gej bodogdj bna.
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
8. 25-02-2010 09:41
 
Ариун цэврийн өрөө
Ариун цэврийн өрөө сүүлийн хэдэн жил харин ч гайгүй цэвэрхэн талдаа байгаа юм бишүү. Яàгаад гэвэл "Соёмбо" гэж нэг юм гарснаас хойш арай л дээр байгаа. Манай сургуулийн "0" бусад сургуулийнхтай харьцуулвал хамаагүй цэвэрхэн оюутнууд бас зарим багш нар өөрсдөө л цэвэрхэн байж чаддаггүй болхоос харин цэвэрлэгч нар бол ажлаа маш сайн хийдэг юм байналэ...
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
9. 25-02-2010 04:31
 
hi
Ariun tsevriin uruu ssuuliin heden jil harinch ggui tseverhen bgaa um bishuu. Ene Soyombo gj neg um garsnaas hoish arai l deer bgaa. Manai surguulin "0" busad surguuliig bodvol harin ch hamaagui tseverhen. Ouytnuud bas zarim neg bagsh nar geel bid ursduu l tseverhen bj chaddagguigees bolj bgashd. huurhii muu teseverlegch nar bol mash sain ajilaa hiideg um bnle. Tiimees bid uursdiiguu bas tseverlegch nariiga hundleh heregtei!
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2010/02/11 )
 
Дараах >