Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - naran zyg uragshaa    MY CLUB - P1190142    Urgiin Bichig - DSCN2219    Muzei - muzei deer 2010.04.24    MY CLUB 2009 - Ogloonii tsai    HOBBY - argentin    MY CLUB 2009 - Budaatai tsaigaa uugaarai    MY CLUB - P1190142    HOBBY - sun gedeg OD    MY CLUB - P1190142   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 5 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17161285
Цаг ба Хуанли

Сургуулиудын ариун цэвэр ...
Уншигчдийн үнэлгээ: / 22
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/02/08
Үсрэх
Сургуулиудын ариун цэвэр ...
Хуудас 2

            2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургуулийн гаргасан энэ журмыг оюутны ухамсартай холбон тайлбарлахаасаа илүү сургуулийн зүгээс явуулж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойрмоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүх, учир шалтгаантай. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ. Image

            ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байр одоогийн Улаанбаатар хотод байгаа асуудлууд бүгдээрээ байна. Яагаад гэвэл хүн амын даац хэтэрснээс болоод. 2 байрыг холбосон “хүзүүвч”, 2-р байрны 1-3 давхар, гарч орох хаалга төв замын түгжрэл шиг хүмүүсийг бухимдуулна. 00 өрөөнүүдэд Сансарын дэнжээс дутагдахгүй утаа униар суунаглана. Өвөл болохоор шатны довжоонд тулгардаг асуудал 15 жилийн өмнө байхгүй байсан бол одоо бидний нүдэнд дасал болоод удчихсан байна шүү. Картны барааны хүүхдүүд байнга хоосон угж хөхсөөр байгаад ийм аймаар шүлсэнхий болчихсон юм уу?? Хавар, намрын дулаан улиралд гадаа Нарантуул – Да хүрээ захууд зэрэгцээд ажиллачихна. Энэ мэтээр ШУТИС-ийн аль ч салбар сургуулийн хамгийн том асуудал бол ариун цэврийн асуудал. Энэ асуудал зөвхөн үйлчилгээний хэдэн ажилтнуудынх юм шиг оюутан, багш нар сургуулийн талбай, анги танхимыг нийтийн үйлчилгээний газартай адилхан үзнэ. Ядахдаа зун, өвөл бүрт нүүрээ халтайтал угаадаг засварын материал, өнгө будагаа сонгогдохдоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сургуулийн цэвэрлэгчдийн саналыг сонсдоггүй болох нь цаг агаарын үзэгдлүүдийн үеэр шууд мэдэгдэнэ. Ингээд яриад байвал асуудлууд зөндөө байна.

ШУТИС-ийн ариун цэврийг яаж шийдвэрлэх вэ? Өдөр тутмын юмуу албадлагын цэвэрлэгээгээр биш оюутнуудын оролцоотойгоор энэ асуудлыг амархан шийдвэрлэж болно. Сургуулийн ашигтай талбай, анги танхимуудыг оюутнуудын чөлөөт бүс, тэдний амарч суух орчин болговол ямар уу? Сургууль бүр ашигтай талбайгаа түрээслүүлэх биш оюутнуудад амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцлийг нь бүрдүүлэх, тэднээр үүнийг хийлгүүлж бүтээлгэх орчныг бүрдүүлбэл сургуулийн талбайн эзэнгүйдлүүд байхгүй болгоно. БНСУ-ын Их дээд сургуулиудын оюутнууд Клубын системээр сургалт, нийгмийн үйл ажиллагаагаа явуулдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь сургуулийн булан тохой, хонгил, анги танхим байдаг. Элдэв самбар, зурагт хуудас наалттай, эмх замбараагүй юм шиг харагддаг ч цэвэрхэн тэр орчинд оюутан залуус өөрсдийн “бүтээлч сэтгэлгээ”-гээ хөгжүүлэх хамгийн аятай таатай орчин байдаг төдийгүй сургуулиас нь ч үүнийг дэмждэг байна. Тухайлбал, миний сурч байсан Данкуук Их сургуулийн Эдийн засгийн салбарын 2 давхарын хонгилоор явах оюутнууд  заавал англиар ярих ёстой. Хэрэв төрөлх хэлээрээ яривал бага хэмжээний торгуулийг English speaking Group-ын оюутан, багш нарын клуб төлдөг. Гэхдээ энэ клуб нь хүмүүсийг торгохдоо биш Англиар чөлөөтэй ярих орчинг өөрийн эзэмшлийн энэ хонгилдоо бүрэн нэвтрүүлсэн байх төдийгүй өөрсдийн энэ орчингоо жил бүр улам тэлэх зорилготой ажиллаж байдаг. Сургуулийн радио студи, ногоон байгууламж, кибер орчны, тогтмол хэвлэлийн зэрэг олон хэлбэрийн клубууд манай сургуулийн тулгамдаад байгаа олон асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдэж болно.Image

Сургуулиудын захиргаа ариун цэврээ сайжруулахын тулд шинээр байгуулагдаж байгаа оюутнуудын клубуудыг сайн дэмжиж ажиллахгүй бол үйлчлэгч нарын ачаалал оюутны тооны хирээр хэтэрч угааж байгаа шалан дээгүүр нь “Уучлаарай хаагуур нь гарах уу?” гэдэг ухамсартай оюутнууд өдрийн од шиг цөөрөөд өвөл нь хүйтэн мөсөн хонгилд дэлхийн 2-р дайны хоргодох байр шиг гадуур хувцастайгаа суух пөөнийсөн хэдэн оюутан, зун нь халуун бөгчим өрөөнд хөлс устайгаа холилдсон оюутнуудын дүр зураг хэвээрээ л байх болно. Жил бүр хийдэг сайхан засварууд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Оюутан, багш нарын хамтын оролцоо, нэгдмэл бодлого чухал гэж бодож байна.


Views: 2339

Comments (11)
RSS comments
11. 02-09-2010 10:44
 
lol
ktmc iin huuhduud geltguu mongoliin zaluus bugd eruu amnii ovchtei ymuu bainga l shuls haysan humuus tiim goy haragddag gej boddog ym bhdaa
Registered
 
mandakhnaran

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved



шинэч. ( 2010/02/11 )
 
< Өмнөх   Дараах >