Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009 - Ocher dairahgyi shyy    MY CLUB 2009 - BUS-nd    MY CLUB - P1190142    HOBBY - tsunami-3    MY CLUB 2009 - Hoolnyi tsag    MY CLUB 2009 - harid odson zaluusyin ZAYA    Muzei - SL271998    MY CLUB 2009 - ajilyin yavts    HOBBY - syyn zam spektoroor avsan foto    MY CLUB 2009 - haranhuid ch gesen ajillav   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 24 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160832
Цаг ба Хуанли

Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү? – 2012 он.
Уншигчдийн үнэлгээ: / 20
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/03/02
Үсрэх
Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү? – 2012 он.
Хуудас 2

Хүмүүс 2012 он гэж айдаг болжээ. 2012 оны 12-р сарын 21-ний өдөр нарны аймгийн Санчир, Бархасвадь, Ангараг, Дэлхий гаригууд нэг шугаманд орж жагсана. Урд нь ийм тохиолдол олон гарч байсан ч энэ удаагийн тохиолдол нь зөвхөн нарны аймгийн ч биш оддын систем\Галактик\-ын одод төвөөсөө татсан радиус мэт нэг шугаманд жагсах юм байна. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрч Маяачуудын тооллын дөрөвдүгээр ирнэ төгсөнө. Энэ нь цагийн зүү 12 дээр давхцаад шинэ өдөр эхэлдэг шиг шинэ эрин эхлэх тэмдэг гэсэн үг юм. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагдах гоц үзэгдэл гэж үздэг. Тиймээс Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь зарим хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн 26 төрлийн цаг тооны бичиг цаг хугацааны янз бүрийн үед эхлүүлсэн бөгөөд хамгийн эртнийх нь Еврейчүүдийн Hebrew он тоолол энэ жил 5771 онтойгоо золгож байна. Image

Энэ өдөр ямар ч байсан жирийн өдөр биш боловч чухам юу болохыг хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд сонирхогч, судлаачдын анхаарлыг татаж түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү энэ талаар яригдах болов. Эрин зууны зааг дээр гоц ухаантай хүүхдүүд төрж хүн төрөлхтөнд сайн сайхан амьдралын үндэсийг эргүүлэн авчирна гэж шашны номлолууд дээр тэмдэглэсэн байдаг. Тэднийг Индиго хүүхдүүд гэж нэрлэдэг бөгөөд өнөөдрийн соёл иргэншлийн хөгжил, даяарчлал нь ихэнх хүмүүсийг Индиго буюу өөрөөр сэтгэж, өөрөөр өөрийгөө илэрхийлэх сэтгэхүйг төрүүлдэг болсон нь сохирхолтой. Индигочуудын тухай дараагийн нийтлэлдээ бичих болно. Ингээд 2012 он дэлхийн төгсгөл үү? Сөнөж мөхнө гэдэг устаж үгүй болохыг хэлдэггүй юм байна. Дэлхийн түүхэнд одоо оршин байгаагаас илүү, маш олон Соёл иргэншлүүд мөхөж алга болсон ул мөр байдаг. Магадгүй бидний таамаглаж ярьдаг Атлантид, Лемурчуудад 2012 он шиг үйл явдал болсон юм болов уу?

Дэлхийд одоогоор тогтоогдоод байгаа анхны Аккадын соёл иргэншил Тигр, Евфрат мөрний дунд 4300 гаруй жилийн тэртээ байгуулагджээ. Сэргэн мандалтынхаа оргилд байсан Аккадын эзэнт гүрэн ердөө 100 жилийн дараа мөхжээ. Улс төрийн зөрчил Аккадын эзэнт гvрний мөхлийн шалтгаан байсан гэдэгт эрдэмтэд олон жилийн турш итгэлтэй байв. Харин дээрх хоёр мєрний ай савд судалгаа хийсэн цаг уур судлаачид болон археологичдын хамтарсан баг мөхлийн гэгдсэн тэрхүү үед тус бүс нутагт хур тунадасны хэмжээ огцом багассаныг тогтоосноор Аккадын эзэнт гүрэн мөхөхөд ган гачиг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж ихэнх эрдэмтэн үздэг болжээ. Үүнээс гадна Аккадчуудтай бараг нэгэн цагт оршиж байсан Египет, Андийн нурууны Титакака нуурын эртний соёл иргэншил түүний дараа 800-гаад жилийн дараа гарч алдарт Маяагийн соёл иргэншлүүд бүгд цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хүн төрөлхтний түүхийн хуудаснаас арчигдсан тухай олон таамаг бараг батлагдаад байна.

ImageЭртний соёл иргэншлийг мөхөөсөн цаг агаар, хур тунадасны өөрчлөлт нь аж үйлдвэржилт, нийгмийн хөгжлийн эринийг олон зуу, магадгvй мянган жилээр хойшлуулсан байна. Байгаль, дэлхийн хувьсал жилээс жилд нууцлаг, ээдрээтэй болж буй энэ үед хvний буруутай үйл ажиллагаанаас болж хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буй нь хүн тєрєлхтний ирээдүйг улам тодорхойгүй болгожээ. Өөрөөр хэлбэл Хүн төрөлхтөн өөрсдийн сансарын хүлэг онгоцоо эвдэж цааш нисэх боломжоо алдаж, ирээдүйгээ өөдрөгөөр харах аргагүй болж байна гэсэн үг. Цаг агаарын өөрчлөлтийн ганцхан хүчин зүйл маш том асуудал бий болгож байна. Халуун дулаан агаарт усны уур болон хүлэмжийн хий их хэмжээгээр агуулагддаг. Уур амьсгал халуун болох тусам төдийчинээ их чийг агаар мандалд хуримтлагдана гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал агаар дахь чийгийн хэмжээ их байдаг бүс нутагт бороо ихсэж, хур тунадас багатай нутагт агаар дахь чийгийн хэмжээ багасна. Цаг уурчдын урьдчилсан загвар тооцоогоор ирэх зууны эхэнд туйл болон туйл орчмын бүс нутагт хур тунадасны хэмжээ хамгийн ихээр буурах бол халуун болон эрс тэс бүсийн дунд орших дулаан уур амьсгалтай бүс нутагт бороо хур татрах нь харьцангуй бага байх гэнэ. Нэг үгээр хуурай бүс илүү хуурай, чийглэг бүс илүү чийгтэй болох аюул нүүрлээд байна. Энэ нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөг хэдийнэ мэдэрч эхэлсэн дэлхий нийтийн хувьд хар дарсан зүүд юм. Тухайлбал, ердөө зуу хүрэхгүй жилийн дараа Европ, Газар дундын тэнгисийн сав газар, Мексик, АНУ-ын баруун өмнөд хэсэг, Канад, өмнөд Африк болон Австрапийн өмнөд хэсэг одоогийнхоос хэд дахин хуурайших гэнэ. Тариалан эрхэлж болох нийт газар нутгийн өчүүхэн хувьд усжуулалтын систем бий. Дэлхийн ядуусын ихэнх хувь оршин суудаг Африк, Азийн бүс нутаг байгаль орчны өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болж түйрэн, агаар, хөрс, усны бохирдол, усны гачигдал зэрэг зэрэг учирч байна. Эрс тэс уур амьсгалтай газруудад ааш араншингаа хувиргасан цаг агаар ган зуд, үер усны байгалийн гамшиг дагуулах магадлал их болно. Дулаарлаас үүдсэн агаар дахь их хэмжээний чийг, хур тунадас гэнэт их хэмжээгээр унахдаа хатаж ангасан газарт их хэмжээний үерийн хохирол учруулах тохиолдол ихэснэ. 1996-2005 онуудад болсон үер усны гамшиг 1950-1980 оны хооронд буюу бүхэл бүтэн 30 жилийн хугацаанд тохиолдсон үер усны гамшгаас хоёр дахин их байсныг судлаачид тогтоожээ. Хур татрах нь бүс нутаг бүрт харилцан адилгүй нөлөөлөх бөгөөд мэргэжилтнүүдийн эмээж буйгаар дэлхийн хүн амын зургааны нэг хувь буюу хэрэглээний ус нь бусдаас хараат байдаг тэрбум гаруй хүний дийлэнх хэсэг аж төрдөг бүс нутагт илүү гамшиг дагуулж мэдэх гэнэ. Энэ нь олон улсад үймээн самуун, улстєрийн тогтворгүй байдал, муугаар бодоход дайн дажин, дүрвэгсдийн бүхэл бүтэн үеийн эхлэл байх магадлал өндөр. Ойрхи Дорнод болон Африкт энэ үзэгдэл хэдийнэ ажиглагдаж эхэлсэн бөгөөд Нүүдэлчин овог аймгууд болон тариалан эрхлэгчдийн зөрчил даамжирч тус бүс нутгийг дайны талбар болгосон Дар-фурын хямралыг жишээлж болно. Тэдний зөрчил хэрэглээний устай холбоотой маргаанаас эхэлсэн. Манай улсад ч бэлчээр усны болон ашигт малтмалын зөвшөөрөл, түүнийг эсэргүүцэгчдийн дунд иргэний мөргөлдөөн гарч эхэлж байна. Image

Дулаарал хийгээд хүний зүй бус үйлдлийн уршгаар өөрчлөгдөж, хүчин мөхөсдсөн байгалийн тухай ярихаасаа илүү дэвшилтэт техник технологийг хєгжүүлж, сүйтгэсэн шигээ хүн төрөлхтөн өөрсдийн гараар эх дэлхийгээ сэргээж чадах олон өөдрөг санаанд найдахыг илүүд үзсээр байна.  Гэхдээ бид лүндэч нарын үгэнд айх биш эх дэлхийгээ хамгаалах, аврах “СУББОТНИК” хийж маргааш дэлхий сөнөх байсан ч  өнөөдөр алимын мод тарих хэрэгтэй.


Views: 2548

Comments (12)
RSS comments
1. 02-03-2010 12:29
 
Эх дэлхийнхээ төлөө бид юу хийх вэ энэ бүхний хариулт хувь хүний ухамсар, амиа бодох зан чанараас шалтгаална. 2012 он дөхөж байна энэ бүхнийг өөрийн биеэр шалгахаасаа өмнө амьдралынхаа амттай агшин бүрийг сэргээж, хийсэн бүтээснээ эргэж харцгаая.
Registered
 
Orange Boom
2. 02-03-2010 14:57
 
Darmaa ah goy niitlel bn. 
 
Tun udalgui tuvduud asar bayar bolon gej national geographics deer garch bsn. Uchir ni ted Gimalain uulsiin orgil, shar huh murun, ganga murun zereg tov, umnud aaziin ihehn gol murnii ehen deer orshij bga uchraas um.  
Tuvduus eh avsan gol murun ni hyatand, vietnam, cambodia, myamar, india zereg delhiin hun amiin tal ni tendees undaalna. 
 
Delhiin dulaaral ene baidlaaraa bol usnii resource baga uls urnuud mash hund baidald oroh um shig bn.
Registered
 
chuka
3. 03-03-2010 14:57
 
aimar ymooo
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
4. 03-03-2010 19:20
 
yg 2012 ond suireh n ishinjleh uhaani undeslel baga bha,harin nostradamus n zognol chine hezee dussch bga bilee ter ued l asuudal uusj magad gej boddiishd? Yg suireed delbereed alga bolchku ch gsn delhii ers oorchlogdoj bgaag hen hungui l anzaarch bga bh.Bid baigaldaa dasan zohitsoj amidrah estoi atal baigaliig oorsddoo zohitsuulj amidarch ehelsen ?ooroor helbel bidnii baharhal bolood bga hogjil dewshil tehnik ni bidniig mohold hurgej ch magadgui bdald hureed bna gej oilgodog? Bid hureh gej temuuled odor shonogui zutgeed bgaa ter zuilee yug ni ch medehgui uragshilsaaaar...
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
5. 03-03-2010 19:23
 
saihan niitlel bolson bna ? indigo huuhdudin talaar niitlelig huleej bga shu :)
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
6. 03-03-2010 20:12
 
Ойрд багшийнхаа вэбээр орж ирээгүй юм байна ш дээ.Аргагүй хичээл орохоо болисон болохоор тэр биз дээ.Гэхдээ би 2012 онд дэлхий сөнөнө гэдэгт ерөөсөө итгэдэггүй юм аа.Энэ нийтлэл маш гоё болжээ.Багшдаа ажлын амжилт хүсье
Registered
 
Torres12
7. 04-03-2010 11:06
 
Сайхан нийтлэл байна. Өнөөгийн залуус бид байгаль орчиноохоо талаар юу хийх вэ ? Бид нэгдэж үүний талаар ямар нэгэн ажил хийх цаг нэгэнт болсон. Ядаж л хамгийн ойр байгаа туул голоо хамгаалж үлдмээр байна залуусаа :?
Registered
 
maguli
8. 04-03-2010 22:12
 
тийм шүү, нэгэнт л дэлхийгээ сүйтгэх маш олон янзын техник төхөөрөмж бүтээчихсэн юм чинь, эсрэгээр нь субботник хийх хэрэгтэй 
 
мөн асуудлуудыг ганц л газар арга хэмжээ авах биш цогцоор нь авбал илүү үр дүнтэй
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
9. 04-03-2010 22:36
 
2012ыг маш их ярьж байна одоо л хэсэг намдах шив. хэсэг хүмүүс энэ бол зөвхөн киноны маркетинг байсан гэж ярьдаг ч багагүй үнэний ортой болохыг багшийн нийтлэл харуулж байх шиг. Гэхдээ л Хүмүүс бүгд амиа бодсон аминчхан юм шиг. Хааяа ч болов хэн нэгний оронд өөрийгөө тавьж юмыг нөгөө талаас нь харах гэж оролдож үзвэл бидний ирээдүй бага ч болов гэрэлтэх бизз. Ядахна л шүлсээ хаяхда, түүнийг цэвэрлэдэг цэвэрлэгч нарын оронд өөрийгөө тавьж үзээд шүлэнхий хүн биш л бол шүлсээ залгиж сураад, бусдыг бага ч болов боддог болуул ч юм өөрчлөгдөх биз. \"түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа\"
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
10. 05-03-2010 08:47
 
Нийтлэл таалагдлаа гэхдээ энэ дэлхий өөрчлөгдөх цаг аль хэдийн болсон муу муухайн их болоод бнашдээ шинэ хүмүүс төрөж дэлхий өөрчлөгдөн гэдэг их сонирхол татаж байна
Registered
 
boogii_ru


шинэч. ( 2010/03/02 )
 
< Өмнөх   Дараах >