|
Зүйрлэж хэлбэл бидний сансарын хөлөг болсон эх дэлхийн тэнцвэртэй олон зүйлүүд алдагдаж, байгалийн нөөц шавхагдаж байна. Үүнийг дэлхий ертөнцийн төгсгөл, сүйрэл гэж зарим нь дүгнэж байхад зарим нь байгаль дэлхийгээ аврах, шинэ гарц эрэлхийлж байна. Нийгмийн болон Шинжлэх ухаан, Техник технологийн хөгжил дэвшил нь хүмүүсийг нэг хэв загварт оруулж бараг бүх зүйл дээр “загварчлал” гэдэг томъёолол ноёрхох болжээ. Шинжлэх ухааны судалгаанд математик загварчлал, нийгэм – эдийн засгийн хөгжлийн загварчлал, техник технологийн стандартууд, хууль – ёс зүйн кодекс гэх мэтээр хүний амьдрал бүгд тоон хэлээр загварчлалд оржээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн техник технологийн эрин нь хөгжлийн өнөөгийн шатанд “хүний эрхтний үргэлжлэл байхаа хэдийнээ больж хүн нь Техникийг хийж Технологийг бүтээх бус техник өөрөө өөрийгөө хүнээр хийлгэж” орчин үеийн соёл иргэншлийн шинэ загварчлалуудыг бүтээжээ. Ингэснээр хүний бодгаль, бие даасан чанар зарим тохиолдолд бүрэн техникжиж хүмүүс бие биенээсээ хамаарсан олон төрлийн COMMUNITY хэлбэрийн загваруудад хуваагдаж байна. Яагаад гэвэл хувь хүн бие дааж өөрт тулгарсан асуудлуудыг даван туулах чадвар улам бүр хомсдож эрсдэлд өөрийгөө өртүүлэх нь амархан болжээ. Тухайлбал, эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөрт 16 цагийн турш дунджаар 50.000 бодлууд бодож 1200 орчим том жижиг шийдвэр гаргадаг байна.  Дэлхийг бүрхсэн 4 дэх мандал буюу НООСФЕР-ын тухай онолыг үндэслэгч эрдэмтэн В. И. Вернадский болон түүнийг дэмжигчид хүн төрөлхтний хөгжлийн хандлагыг тэдний эзэмшсэн техник буюу хөдөлмөрийн багаж зэвсэг, материаллаг баялагаар нь бус байгаль дэлхийгээс хэрхэн энерги авч бусдад өгч байгаагаар нь тодорхойлдог. Дэлхийг бүхэлд нь бүрхсэн гэрлийн мандал бол НООСФЕР юм. Хүн төрөлхтөн гоо сайхан, ёс зүй, урлаг уран сайхны хамгийн сайхан, гайхамшигтай бүтээлүүдээ энэ мандлаас авч, хамтран бүтээж байжээ. Европын Ренесанс, материалист уран зохиолууд, сонгодог урдаг, дорно дахины ёс зүй, шашны сургааль, соёл иргэншлүүдийн хөгжлийн оргил үеийг НООСФЕР-тай холбож тайлбарлаж болно. Орчин үеийн техник технологи хөгжихийн хирээр хүн төрөлхтний оюун ухаан доройтож оюун ухааны бүтээл гэхээсээ илүү техник технологийн бүтээлүүд бий болж зарим тохиолдолд хүний оюун ухаан нь техникийн бүтээлүүдийн хавсрага болж байна. Өөрөөр хэлбэл хүн техникийг хийх бус техник өөрөө өөрийгөө хүнээр хийлгэж төгс төгөлдөр болж хөгжинө гэсэн Философийн үзэл биелэлээ олж хүн төрөлхтөн бодлоготой алхам хийхгүй бол өөрсдийгөө мөхөөх тэцвэргүй байдлыг газар бүрт бий болгожээ. Цацраг идэвхжлийн хэмжээ, агаар хөрсний бохирдол, цөлжилт, дэлхийн дулаарал бидний хяналтаас нэгэнт гарчээ. Хөгжлийн энэ зүй тогтлын төгсгөл нь байгаль дэлхийн тэнцвэр алдагдал, эсвэл нэгэн үнэт зүйлийн төгсгөл\магадгүй 2012 он\ болох нь тодорхой болжээ. Оршин тогтнох чадвар, нөөц боломж өдрөөс өдөрт алдаж байгаа манай гаригийн энэ цаг үеийн захиалгаар оюуны асар өндөр чадавхтай шинэ соёл иргэншлийг бүтээлцэх Индиго хүмүүс төрөх тухай таамаглалыг олон судлаачид дэвшүүлж байна. Индиго хүүхдүүд гэж хэн бэ? Манай гаригийг мөхлийн аюулаас индиго нар л аврах болно гэсэн яриа сүүлийн үед их таржээ. Энэ нэр томьёог америкийн судлаач Нэнси Энн Тэпп, сурган хүмүүжүүлэгч Ли Кэрролл тус тусдаа өөрсдийн судалгаандаа тулгуурлан анх 1982 онд гаргаж иржээ. Индигочууд бол гэрлийн бүрхүүлээрээ ялгагдана. Тэднээс жирийн хүүхдийнхтэй адил ногоон шар туяа гэрэлтдэггүй нил цэцгийн өнгөтэй төстэй ягаавтар болон хөх туяа индиго нараас туяардаг байна. Индиго нарын энергийн аура хэмжээ, өнгө гэрэлтүүлэх илч нь ч сонин. Тэднийг бид хир багаас нь танин мэдэж чадна тэр хэмжээгээр Индигочуудыг илүү сайн ашиглаж чадна. Индигочуудад олон сайн чанар байна. Индиго нарын ургуулан бодох, дүрслэн илэрхийлэх чадвар нь бусдаас илүү хөгжсөн. Тэдэнд бусдыг эмчлэх чадвар байдаг. Тэд бас урьд насныхаа амьдралыг мэдэрч чаддаг. Индиго хүүхдүүд ирээдүйд болох явдлыг урьдчилан харж чаддагаас гадна өөрийн сонгосон зүйлдээ гайхалтай амжилт гаргадаг. 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүдийн ихэнх нь Индигочууд байх тул хүүхдүүдээ маш сайн ажиглаж бай гэх мэтчилэн хөх шараар гэрэлтэх хүүхдүүдийн тухай маш их шуугих болжээ. Зарим нь Индигочуудын дотоод эрхтэн, ДНХ-ийн тухай тусгайлан судлаж бүр хүн төрөлхтний шинэ төрөл хэмээн ирээдүйн хүмүүсийг бас л загварчлаад гаргачихсан байна. Гэтэл орчин үеийн өндөр хөгжсөн техник технологийн хөгжил хүн төрөлхтний оюун ухааныг доройтуулснаас оюун ухааны бие даасан шинж чанараа хадгалж байгаа хүүхдүүдээ индиго гэж нэрлээд байгаам бишүү. Хүүхэд бүхэн багадаа индиго төрөлх шинжтэй байж байгаад өсөж том болж иргэншихийн хирээр индиго хэв шинжээ алдаж байна. Орчин үеийн хүний нийгэмших үйл явц нь байгалийн төрөлх чанараас хол зохиомол орчинд нэгдмэл хэв загварыг тулган явагдаж байгаатай үүнийг холбон тайлбарлаж болно. Ноосфер – Этногенезийн онолоор хүний эрчимт шинж чанар буюу Пассионер хэв шинжтэй хүмүүс нийгмийн шинэ хэрэгцээ, тулгамдсан асуудлаас гарах арга замыг эрэлхийлж идэвхтэйгээр амьдардаг хүмүүс бөгөөд тэдний нийтлэг хэрэгцээг гаргаж, нэгтгэж чадсан тохиолдолд түүхэн дэх том том эргэлтүүд болсон байдаг. Эрчимт шинж чанар буюу Пассионер хүмүүс ихэссэн үед тухайн угсаатан дэлхийн түүхэнд тэсрэлт хийж аминч хүмүүс ихэнх хувь нь болоход нийгмийн хөгжил доройтож байсныг түүхэн баримтуудаар олныг нотолж болно. “Монголын Нууц Товчоо”-ны Тэмүүжин, түүний анд нарыг “Урт дурын хүмүүс” буюу эрчимт шинж чанартай хүмүүс гэж тодорхойлсон нь Индигочуудын бас нэг хэв шинж болов уу? гэж бодож байна. Тухайлбал, Тэмүүжин 8 шарга морио хайж явахдаа Боорчи андтай нөхөрлөсөн түүх болон итгэлт олон анд нараа магтан сайшаадаг магтаалууд нь хүний бодит хэрэгцээ, зан чанарыг олж харах, сайшаах мэдрэмж, стандарт бус сэтгэлгээ зэрэг олон санааг агуулсан жирийн бус үйл явдлууд “Монголын Нууц Товчоо”-нд олон байдаг. Бид хүнд байх ёстой шилдэг зан чанаруудыг ямар нэг мөхөл сүйрэл, эсвэл оноогдсон тавилантай холбон тайлбарлах нь дутагдалтай юм. Хүн төрөлхтний хөгжүүлсэн нийгэм, шинжлэх ухааны дэвшлүүд хүнийг стандарт бус, индиго хэв шинжтэй байхыг шаардаж байна. Бурхан нь хүнийг цорын ганц хувь, давтагдашгүйгээр дэлхий дээр бүтээдэг. Иймээс цорын ганц хүн та өөрийн гэсэн ертөнц, орон зайгаа бий болгож цааш хөгжих боломжийг нийгэм, хүрээлэн буй орчноосоо хайх шаардлагатай болдог. Энэ хайлтын нөхцлийг бүрдүүлсэн соёлын үнэт зүйл, боловсролын болон нийгмийн Community-г бий болохгүй бол бид Индигочуудыг ойлгох, тэднийг зөв зүйлд ашиглах боломж бүрдүүлэхгүй. Хүн төрөлхтөн сөнөх гээд байгаа дэлхийгээ Индигочуудын хүчээр аврах гээд байгаа биш тэнцвэргүйжилтийн мухардалд орсон Эх дэлхийгээ өөрчлөх зөв арга замыг олж хайх стандарт бус сэтгэлгээ дутагдснаас Индиго хүүхдүүдэд найдаж байгаагаа ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Views: 1579
Only registered users can write comments. Please login or register. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com All right reserved |