Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009-2 - Motor evdreed zaslaa    Muzei - DSCN2073    MY CLUB 2009 - Mandy-g shalgav    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - usalgaa ehellee1    MY CLUB 2009 - Oroin hool    MY CLUB 2009-2 - hoyor    Free album - Ih Haadyin yldeesen nutag XIII    MY CLUB 2009 - Bid olon mod tarinaa    MY CLUB 2009 - Taniruu nyyj yavna   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 6 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160084
Цаг ба Хуанли

ШУТИС – МТ-ийн дэвшил.
Уншигчдийн үнэлгээ: / 16
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/03/25
Үсрэх
ШУТИС – МТ-ийн дэвшил.
Хуудас 2

Сараар биш өдрөөр хөгжиж байгаа Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр хүний хяналтаас бараг гарч бидэнд маш олон боломж, нөхцлийг атгуулахын хамт биднээс бас хариуцлага, шинэ ёс зүй, харилцааны шинэ хэлбэрүүдийг шаардаж байна. Үүний нэг жишээ бол ШУТИС-ийн Монголын түүхийн багш нь сургуулийнхаа Мэдээллийн Технологийн бодлого, хөгжилд нь сэтгэл дундуур байдгаа өөрийнхөө кибер орон зайд мэргэжлийн хүний нүдээр биш хэрэглэгч хүний нүдээр чөлөөтэй шүүмжилж байгаа явдал юм.

ШУТИС бусад их дээд сургуулийг бодвол МТ-ийн хөгжлөөрөө харьцангуй дэвшилттэй байгаа боловч нөхцөл байдлаа бодитоор ашиглаж чадахгүй байгаа байдал нь зарим талаараа хоцрогдоход хүргэж байгаа санагддаг юм. МТ хамгийн цэгцтэй хөгжиж буй шалгуур бол сайн мэдээллийн бааз, түүнийг нь зөвшөөрөгдсөн олон нийт нээлттэй ашиглах боломж, On line Community олон хэлбэр болохыг дэлхийн жишигт хүрсэн олон сургуулийн веб сайтнаас нь харж болно. Сургууль маань шинэ номын сангийн барилгатай болсон нь надад бичил “Цахиурын хөндий” болж төсөөлөгддөг. Номын сангаа багш, оюутан, судлаачид яаж ашиглах вэ? Их сургуулийн Номын сан ямар байх ёстой тийм стандартанд материаллаг талаас нь ойртуулахыг хичээж байгаа боловч үйлчилгээ, технологи талаас нь хэрэгжүүлэх хэдэн хэдэн зүйл байна. Нэг багш орчин үеийн Их сургуулийн хөгжлийг дараах байдлаар загварчилж тайлбарлажээ.

 University's image--- Professores and Teachers . NOT Students

University’s image maker - MANAGERS of  University

University’s control--- president (Vice) of University. Өөрөөр хэлбэл сайн сургууль болохын тулд эхлээд сайн багш нарыг бэлтгэж сайн орчин, сайн ном материалаар хангах нөхцлийг Номын санд бүрдүүлж өгөх нь чухал байдаг юм байна.

Миний сурч байсан Данкоок Их сургуулийн номын сангийн тухай жижигхэн зүйл бичъе. ШУТИС-ийн номын санд орчин үеийн номын санд байх бүх зүйл байгаа, уншиж чадаж байвал ямар л бол ямар ном байна гэдэг. Гэтэл Номын санд сан хөмрөгөөсөө илүү үзүүлж байгаа үйлчилгээний хурд, чанар, төрөл нь чухал байдаг болжээ. Их сургуулийн номын үйлчилгээний хамгийн чухал хэсэг нь Е-номын сан, Диплом, диссартацийн үйлчилгээ байдаг. Данкоок их сургуулийн Е-номын уншлагын танхимын бүх компьютер 1 том сервертэй холбоотой, тусгай программаар холбогдож өөрийн хэрэгтэй ямарч ном, сэтгүүлийг COPY-дож авахгүйгээр PDF хэлбэрээр уншиж болдог. Энэ бааз нь шинэ ном, сэтгүүл гарах тутам UPDATE хийж өөрийн сангаа баяжуулж байдаг бөгөөд тодорхой мэргэжил, Community-гуудаар uploading хийлгэж өдөр тутам гарч байдаг том том сэтгүүлүүдтэй болдог. Парламентийн номын сантайгаа ч гэсэн On line холбоотой. Ийм үйлчилгээ заримдаа оюуны өмчийн хулгай юм шиг санагддаг боловч үйлчлүүлж байгаа ямарч түвшингийн уншигч нарт өндөр хурдаар цаг алдалгүй шинэ мэдээлэл авдагаараа давуу тал их байна гэж санагдсан. Е-Номын сангийн үйлчилгээ энэ хэлбэрээрээ зохиогчийн эрхэнд халдаж, оюуны өмчийн хулгай хийдэг мэт санагдаж буй боловч Е-номын сангийн ихэнх сэтгүүлүүд Их сургууль, Профессор хоорондын солилцоогоор явагддаг болохоор сөрөг зүйл байдаггүй, харин ч оюутан, залуу багш нар, судлаач эрдэмтэд нарт маш олон боломж олгодог төдийгүй тэдний бүтээл, номыг хамгаалах хэрэм цайз болдог. Image

            Монголын нөхцөлд оюуны өмчийн хулгайг Мастер, Бакалаврын дипломын ажлууд дээр ярих ямарч боломжгүй болжээ. Бакалаврын дипломын ажил гэдэг ойлголт угаасаа байдаггүй манай сургууль бакалавруудаа Профессорын багийн хэмжээнд нь Papper, Төсөлт ажил хийлгүүлж байх тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Мастерт эрдэм шинжилгээний бие даасан ажил, диплом бичүүлдэг тогтолцоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жил бүр гардаг диплом, диссартацийг Электрон файл болон хэвлэмэл эхээр нь сан хөмрөгтөө хадгалах, нийтдэд үйлчлэх үүргийг Их сургуулийн номын сан өөртөө хүлээж байдаг. Энэ үүргээрээ Их сургуулийн номын сан өөрийн сургуулийнхаа оюуны өмчийн хамгаалагч болж байх ёстой.

ШУТИС-ийн МТ-ийн хөгжлийн өөр нэг дутагдал нь олон нийтийн хэрэглээний веб нь үзэл бодлоо солилцох, мэдээлэл дамжуулах болон түгээх талбар биш, Цахим засаглалыг тогтвортой хэрэгжүүлэх ямар нэг шийдэл байхгүй олон жил хэвээрээ байгаа явдал юм. Багш нарын цахим шуудан шинэчлэгдэж ямарч байсан Виа-Грагийн сурталчилгааны захидалд дарагдахаа больсон ч цахим шуудангийн үзүүлэлт нь нийтийн шуудангаас бүдүүлэг хэвээрээ л байна. Багш нарын веб, блог, on line сургалт зэргийг мэргэжил, санхүүгийн талаас дэмжих удаан хугацааны бодлого алга байна, товчхондоо бид МТ-ийн хөгжлөөр “шавь нар”-аасаа хэд дахин хоцрогдсон байна. Алга болчих гээд байгаа Багш нарын Хамт олонч харилцааг БаНЗ нь урлагийн үзлэг, спорт тэмцээний хүчээр сэргээх гэж оролдож байна. Үүнд сайн тал олон байгаа боловч зарим нэг талаар эмгэнэлт, инээдмийн байдалтай ч юм шиг санагддаг. Үүний оронд багш нарын сонирхолын бүлэг, клубын системыг захиргаанаас зориуд дэмжиж зохион байгуулбал арай илүү сонирхолтой шийдлүүд гарч магадгүй шүү. Багш нарын хэдэн хувь нь блогтой болоо? Ахмад багш Сүхбаатар багшийн блогт орж үзсэн хүмүүс хэд байдаг бол?

Өнөөдөр дэлхий дахинд Networking Communication гэдэг шинэ харилцаа бий болж хүмүүс сонирхол, мэдээлэлдээ хөтлөгдөн олон зүйлийг шинээр санаачилж хийх, бүтээн босгох болжээ. Монголд ийм хэлбэрийн анхны ажил бол http://www.biznetwork.mn/ байлаа. Манай сургуульд хамгийн том  Community үүсгэж, тэрч бүү хэл “мөнгө босгох” олон боломжууд байна. Үе үеийн төгсөгчид, гадаадад суралцаж, ажиллаж байгаа багш ажилтан, оюутан залуучууд, нэг ангийн хамт олныг нэгтгэсэн Networking Communication хэлбэрийн веб ШУТИС-ийн веб байх шаардлага ирээдүйд тавигдах болно. Хэрэв энэ янзаараа байвал ЗГ-аас хэрэгжүүлэх “Цахиурын хөндий” хөгжлийн хөтөлбөрийг улсад ганц том сургууль нь унтрааж магадгүй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд манай сургуулийн МТ-ийн бодлого нь энгийн хэрэглэгч болсон түүхийн багшаар шүүмжлүүлэх хэмжээнд арчаагүй байгаа нь МТ-ийн ажилтнуудынх нь буруу биш энэ бодлогыг авч явах ДАРГА нарын буруу байхаа. Сургууль руу орох хаалгаа автоматжуулснаар МТ-ийн хувьсгал гарахгүй, 1 оюутанд оногдох РС-ны тооноос ч энэ хамаарахгүй, сайн мэргэжилтэн, багшаа яаж хадгалах үү? Мэдээллийн бааз байгуулж, түүнийг яаж зөв ашиглах уу гэдэг нь илүү чухал болов уу. Бүүр ядаж КтМС автомат төмөр хаалтны оронд урд зам дээрээ хурд хасагч хийлгэх нь арай л зөв бодлого байх болов уу?


Views: 2445

Comments (14)
RSS comments
1. 25-03-2010 18:03
 
My opinion
Гэхдээ тэр автомат хаалга бас сургуульч тэр сурагчдад ч тэр бас хэрэгтэй ажил хөнгөвчилж өгч байгаа тал их байгаа байх.тэгж бодоод л хийгээ биз дэ. Харин тэр сургуулийн урд талын зам дээр хурд сааруулагч эсвэл гэрлэн тохио тавих хэрэгтэй гэдэг чинь их хэрэгтэй санаа байна да өдөрт тэр замаар нэг хэдэн зуун КТМС ын оюутанууд гарч байгаашд.
Registered
 
Margaa_Mr.G
2. 25-03-2010 20:12
 
Re:
Harin ter hurd saaruulagch hiih asuudliig demjij bn aa, say ene neg automat haalga hiilgecheed buh oyutnii unemleh n zereg garahgui, mani met n 2;3 honog orj garah gj mori nohoi(ard ayush) met l bailaa, deeguur n haraij neg uzne, dooguur n shurgaj neg uzne :P :upset
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
3. 25-03-2010 20:41
 
Re:
Сургуулийн үүдэнд карт уншигч бүхий төмөр хаалга тависнаар яг юуг шийдэх гээд байгааг сайн ойлгохгүй л байна. Гадны хулгайч нараас сургуулийн өмчөө хамгаалахын тулд уу? Эсвэл оюутнуудаа эмх цэгцтэй байлгах гэж үү? Хулгайлах дээрээ тулвал тэр хаалга байгаад сайн хамгаалалт болж чадахгүй л байх даа. Тэгээд ч тэр хаалганы тохиргоо нь үнэхээр шог... Нэг картаар хэдэн ч хүн гарч орж болно гэжугаа. Өөрөөх хэлбэл гарахдаа уншуулчаад гаднаас нь орох хэсэгт хий уншуулчаад картаа найздаа дамжуулахад тэрүүгээр нь бас л чөлөөтэй гарч болох жишээтэй. Картаа мартсан хүмүүс нь энэ тэр арга сүвэгчилээд л, давах нь даваад мөлхөх нь мөлхөөд хэхэ. Инээдтэй ч юм шиг...  
Анх КтМС-д хөл тавих үед л тэр зам асуудалтай санагддаг байсан. Одоо ч хэвээрээ. Тэнд гэрлэн дохио нь ч юу ен, ядаж хурд сааруулагч тавичихвал аштай юу даа. Заа яахав ээ төсөв мөнгө гэж байгаа бол ядаж нэг литр будаг, багсны мөнгө сургуулиас гаргаад зохих газраас нь зөвшөөрө аваад гарцтай болгочихвол... Өөрчлөлт, сайжруулалт гэдэг том гэхээсээ илүү олон жижиг зүйлээс л эхэлдэг баймаар... Төдийлөн анхаарал татдаггүй боловч оюутан бидний хувьд асуудал болдог жижиг зүйлс олон л байна. Тэрийг сургуулийн захиргаанаас анхаарч үзмээр юм даа.
Registered
 
Crisy
4. 25-03-2010 21:23
 
Re:
Shuumjleed baih zuil algaa "It is all about the money" tiimdee ch KTMC d shine komputer awhda dandaa hotsrogdson barrak computer irdeg baih ene tomor haalga ch gsn medeej hen negen dargiin shaahaa ni oilgomjtoi bidnii surgaltiin tolboriig ingej l urdeg ulsuud shuu dee MUST iin udirdlaga.Tsaashilbal ene medeej uls tor
Registered
 
DemonMN
5. 25-03-2010 22:36
 
...
Тэр хаалганы асуудал бол үнэндээ сонин байгаагаа нуухгүйээ, яах гэж хийснийг нь ч ойлгохгүй байна, сургууль руугаа орж гарахын тулд тийм карт уншуулж төвөг удаж байгаа нь үнэхээр ядаргаатай ч юм шиг  
Яс юман дээрээ хөвгүүд нь даваад, охидууд нь доогуур нь шургаал гарчиж чадхаар л хаалга байна лээ. Хошин шог дээр гардаг шиг "Дэмий юманд мөнгөө үрээд" л болж байгаа мэт... 
 
Харин тэр гэрлэн дохио бол ууг нь хэрэгтэй гэхдээ тэрийг тавина гэвэл мянгуужингийн үлгэр л болно, харин гарц хийсэн нь хамаагүй дээр санаа гэж өчүүхэн би бээр бодож байна даа :D
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
6. 25-03-2010 23:08
 
...
sain uu. anh holboo medeellin surguuli orson chini neg tiim tomor haalt baij baidag bga oroh gej boon l yum bolson. neg l so sanagdaad tegtel ktms maani bas tiim haalt hiisen suragtai. hend yah gej heregtei gej tiim yumand mung urdeg bn aa. uneheer surguuliin urd taliin zam deer yadaj garts gargah heregtei sh de. 4 jil ter zamaar guij garsan dag. hezee modgui mashin dooguur orchihmoor aidastai. surguuliin nomiin sangudiig harin uudend ni medregch hiwel bolohgui baisan yum baih da. tegeed nom hulgaigaar awch garahgui oorsdiin nomoo awaad unshaad suudag baih heregtei bn shde. surah orching ni saijruulchihwal ter haalganii haalt hend heregtei yum be ain. tiim biz de shal teneg yum aa
Registered
 
munhuunuu
7. 26-03-2010 09:52
 
...
ARIEL хүүхэлдэйн кинон дээр ариел гүнж хүмүүсийн хэрэглэдэг эд юмс дундаас сэрээ олоод үсээ самнана гэж ойлгодог шиг л ойлголт юмуу даа....тэР КТМС-н автомат хаалга. :upset  
яг л метроны буудлыг санагдуулах тэр шалгагч хаалга өндөр хөгжилтэй орнуудын олон улсын нэр хүндтэй сургуульд хүртэл байдаггүй ш дээ.....хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах нь зөв ч тэр ариел шиг хаанаа ашиглахаа мэдэхгүй бол жинхэнэ ухамсрын доройтол биш гэж үү....хөгжлийн шоконд ороод яахаа мэдэхгүй сандарч буй тэнэглэл мэт санагдах юмдаа...ямар оффисийн газар байгаа биш дээ... 
КТМС-н өмнөх замыг аюулгүйн тойрог гэж нэрлэдэг гэсэн миний хувьд алуурчин тойрог гэвэл илүү дээр юм шиг санагддийн. зам гарахдаа амьдралаа эхнээс нь дуустал бодох торгон агшин нэг биш нилээд хэдэн удаа тохиолдший шүү...хэхэ 
:zzz  
сүүлдээ бүр сургуулиа буруу сонгоо юу даа гэж ч бодож үзсэн. нээх их хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд хичээлдээ явдаг тээл тэр алуурчин тойргийн золиос болчихвол харамсмаар ш дээ.... 
манай сургуулийн захиргаа тэнэгхэн ариел гүнж мэт......өрөвдмөөр юмаа :zzz
Registered
 
sosko
8. 26-03-2010 22:37
 
...
Гоё л хаалга байлээшдээ тэр чинь. hehehe
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
9. 29-03-2010 19:52
 
...
Буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэсэн тэр хаалга их зүгээр санагдаад байгаа. Яваандаа багш оюутныг бүртгэж байх юм гээ биздээ. Харин тэр КТМС-ын урд зам дээр ядаж нэг гарц зураад өгвөл их баярланаа. Ядаж мөргүүлчихвэл өөрөө буруутай болж үлдэхгүй шүүдэ. Би одоо болтол тэр сайхан номын санд нь орж үзээгүй байгаа реклам дутаад байдаг юм бишүү хэхэ
Registered
 
Tsogtoo
10. 30-03-2010 12:14
 
~~~(^_^)~~~!!!!!!
Ene haalga ni unen heregtee ymar yumniiha heregtei bdiin jinhene gai l bolj bna sh de!!!! Ydaj angiudiinhaa yambii shireenuudiig solihguimaa gehed urdah aimshigt zam deeree hurd saaruulagch bish yumaa gehed hedhen tsagaan zuraas zurchihguin bj hend ch hereggui tumur haalga avchraad tavichdag.Ug ni haalgatai bj davhar davhar haalga tavij bidnii tulsun tulburiig hereggui zuild vrj bhiin.
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.


шинэч. ( 2010/03/25 )
 
< Өмнөх   Дараах >