Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - sanchir    MY CLUB 2009 - Usalgaanyi 2-r bag    Free album - 3133365dkw    MY CLUB 2009 - bagshiin omd nevt norjee. yaasiin boloo    HOBBY - galtyin uulyin tsunami    MY CLUB 2009 - Naadmyin tyryy boh Sundui    MY CLUB 2009 - ajlyin 2 dahi odor    Muzei - 2006.05.03    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - 2010 onyi 5 sar hyrtel bye   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 5 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160073
Цаг ба Хуанли

Нэмүү өртөг ба ШУТИС
Уншигчдийн үнэлгээ: / 20
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/05/18

Түүхийн багш эдийн засгийн асуудлаар бичиж байна. Мэддэг юм шиг бичихээс өөр арга алга даа. Өмнө нь МТ-ийн бодлогын тухай бас л мэддэг юм шиг бурсан ч өндөр хаданд хашгирсан мэт бага зэрэг цуурайтаад л өнгөрсөн. Гэхдээ би өөрийнхөө энэ орон зайд хүнээр амаа бариулаагүй болохоор болохгүй юм байвал бичээд л байна. Хамгийн гол нь сургуулийн менежментийн алдаатай бодлого засагдахгүй энэ хэвээрээ байгаад байвал хойшдоо улам даамжирч, эрсдэл олон хэлбэрээр үүрэгдэн, миний энэ бичлэгүүд түүх болоод үлдчих вий хэмээн айж байна.

Энэ жил миний “илүүгийн илүү цаг” буюу шинэ журмаар авах ёсгүй илүү кредит 9,16 болжээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 1 сая илүү -ийг сургууль багшийн цалингаас “нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татвар” болгон авахаар болчихож. Хамгийн харамсалтай нь энэ мөнгө багшийн нийгмийн асуудал, хөгжилд бус төсөв гэдэг том тогоонд буцаад орсны төлөө би ядахдаа ганц ширхэг жааз ч авахгүй. Энэ мэдээг сонссон би одоогоос 191 жилийн өмнө мэндэлсэн К. Марксын тухай бодохоос өөр аргагүй болов. Бүтэн улирлын турш ийм их илүү цаг хийлгэхэд хүргэсэн КТМС-ийн 3 давхарт одоо хүртэл байдаг 3 толгойны нэг санаанд орсноос тэр байх. Энэ жил надаас 2 хичээлээр үйлчилгээ авсан 513 оюутнуудын буруу юм болов уу? Эсвэл багшийн хомсдол ийм хэмжээний илүү цаг хийлгэхэд хүргэснээс баахан “гэрээт болон цагийн багшаар” ачааллаа тахлах нь хэрэгтэй байсан юм болов уу? Зөвхөн Монголд л байдаг “Нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татварыг” төлөхөд юу нөлөөлөв? Шинээр орсон багш нар энэ журмаар бол бүр их “хирчүүлж” байгаа даа. Image

К. Маркс хүн төрөлхтөнд анх ажиллах хүчний нэмүү өртөгийн татварын хуулийг нээж, энэ хуулийг зөвхөн ажил олгогч нар, нийгмийн олигархууд гартаа авсан байдгийг нотолсон нь ХIХ – ХХ зууны түүхэн үйл явдлуудын гол шалтгаан болжээ. Ажилчид зэвсэг барин тэмцэж үйлдвэрээ үгүй хийж, ажил олгогчдоо үлдэн хөөгөөд ч нэмүү өртөгийн хуулийг гартаа авч чадаагүйгээр барахгүй өөрсдөө ч аймшигтай хохирол үзэв. Харин сүүлдээ ҮЭ-ийг байгуулан нэмүү өртөгийн хуулийг хамтын хэлцлийн дагуу мөрдөх нь тэдэнд ашигтайг ойлгосноос ҮЭ улс төрийн биш, эдийн засгийн тэмцэл хийдэг болжээ. Тиймээс ажил олгогч нар ҮЭ-д сандал ширээгээ алдахаас илүү шудрага бус зүйлээ илчлүүлэхээс айдаг болжээ. Хамгийн хүчтэй ҮЭ-ийн шаарддаг зүйл ширээ сандал, эрх мэдэл бус ердөө “байгууллагын тунгалаг байдал” юм. Нэмүү өртөгийн хуулийн товч үлгэр нь энэ ажээ.

Тухайн бараа, үйлчилгээнд нэмэгдэж төлөгдөж байгаа өртөгийн хэмжээг нэмүү өртөг гэнэ гэж товч тодорхойлдог. Нэмүү өртгийн тодорхойлолтод таваар мөнгөний харилцааны цикл (М-Т-М) хоорондын мөнгөний нэмэх зөрүүг нэмүү өртөг гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл бидний илүү цаг буюу цэвэр ашиг гэж ойлгодог тэр ойлголтыг нэмүү өртөгтэй адилтгаж болно. Гэхдээ бид алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. / http://erintulgatmn.blogspot.com / Тэгвэл МУ-ын татварын хуулинд тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлэдэг. Энэ утгаар нь багш нарт “илүүгийн илүү цаг” гэдэг нэр томъёог бий болгон НӨАТ-ийн хуулинд шууд бүх үнээс нь 10% авдаг байхад харин ШУТИС-д бүүр илүү цагийг заах ёстой цагийн ачааллын 40 хувиар нь бодож өгөөд үлдснийг нь “Илүүгийн илүү хэмээн булаачихаж байна”.

Уг нь зах зээлийн нийгэмд тухайн бараа, үйлчилгээн дэх нэмүү өртгийг ТӨР-өөс хянахад зориулагдсан “Үл үзэгдэх гар” нь хамгийн ухаантай зөв татвар НӨАТ байдаг гэнэ. Нэмүү өртөг капиталын хуримтлал бий болгож Нэмүү өртгийн ид шидээр эдийн засгийн эрх чөлөө нийгэмд бүрддэг болохоор байгууллага бүр шинэ нэмүү өртөгийн төлөө буюу бараа, үйлчилгээний нэмүү өртөгийн төлөө явдаг байхад бид цалингийн сан, багшийн гүйцэтгэлээс нэмүү өртөгөө “сааж” байгаа нь харгис ёс юм бишүү. Тэгвэл тэр нэмүү өртөг гэдэг нь “Хэрэглэгчид үнэхээр хэрэгтэйг нь зааж өгч, гүйцэтгэгчид нь туслаж, технологийн дэвшил болон communication-д тулгуурдасан “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ” бий болгон нэмүү өртөг шингээж өгөх хэрэгтэй шүү дээ. Е-номын сан, Зайн болон Е-сургалт, Тестын үйлчилгээ, Инноваци болон Вакуумжуулсан сургалтууд, Цахиуран хөндий гээд маш олон нэмүү өртөг шингээж болох “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ”-нүүд бий болж байхад багшийн багахан цалингаар оролдохоос гадна нэгэнт нэмүү өртөг шингэсэн “метроны хаалга”, мэдээлэл авах автомат машин, үнэтэй засвар үйлчилгээ, гадаад томилолтонд мөнгө зарцуулагдаж байна. Сургуулийн менежмент, R&D-ийг хөгжүүлэх баг гэж алга, ямар нэг шийдвэр гарахад брайнсторминг ядахдаа хэрэглэхгүй хаалттай байна. Өнөөдрийн дундаж багшийн 500.000 цалин нь гадаад валюттай харьцах Монголд дэлхийн зах зээлийн үнэ, өртөгтэй тэнцвэржилт хийх боломжгүй болохоор нэмүү өртөг шингэсэн илүү цаг багш нарын хамгийн гол ДОНОР юм шүү гэдгийг ойлгоосой. Би сар тутам банкны зээлээ төлж чадахгүй ч хийсэн ажлаараа улиралдаа төлж баймаар байна.


Views: 2574

Comments (6)
RSS comments
1. 01-06-2010 20:50
 
Bichleg bur chini ih nurshaa yumaa. Bud VAT hariug bolgoj ulsaas 70000 management iin bodlogo l hurteh shiwdee hehehe.Manai tor ingej l ajilladag MUST yalgaagui surgaltiin tolboroor METRO ni haalga awj bidniig bayarluulj bgaa shuudee hehe
Registered
 
DemonMN
2. 02-09-2010 20:33
 
er ni bol
tuuhiin bagsh bichij bna gej guniglahaa bolidoo bagshaa. onoogiin mongoliin haashaa hogjihoo medehgu salgalj bui ene niigemd buh taliin medlegtei super hun l hol deeree tentsen zogsoh bh...ugaasaa super baihiig ch shaarddag bolson bna shde,e, hogjingui ulsuud shig sain togtoltsoo alga bgaagiiin l gai bh da...ooroo shildegt bainga suralts , busdiig ch shildegt surga gesen ug bdag shdee bagshaa...ene heveeree hicheegeerei,,, :)
Registered
 
sosko
3. 17-09-2010 11:56
 
er ni bol
Tyyhiin bagshdaa gol ni bishee. Bolj baigaa iim buruu zyiliig chimeegyigeer GAL TOGOO-ndoo yarih bish Brainstroming hiij medeelel, yzel bodloo huvaaltsaj heregtei baidag yumaa. Sosko chinii sanal shyymjleliig byren hyleej avch baina. Gehdee guniglaagyi, Buhimdaagyi, zygeer l helye gesnee heleh gesen yum. Sanalaa bichij baigaarai Bayarlalaa
Registered
 
serdaram
4. 19-09-2010 17:55
 
er ni bol
:) bagshiin uzel bodliig demjij bna nemuu urtgiin tatwariig bagsh nariin zalingaas awna gdg denduu utgagui sanagdaj bna. tanitai adil uzel bodoltoi bagsh nar zunduu bgaa ghd busdiin shuumjlel bolon zarim neg erh medelt humuusiin daramtnaas emeej uzel bodloo tani shig chuluutei ilerhiilj chadahgui bga n haramsaltai. nemuu urtgiin tatwariig tanii helsen shig E-surgalt , testiin uilchilgee , vakumjuulsan surgaltuud -as gargaj awdag bol oyutan zaluust ch ur uguujtei mun bagsh nariin huwid ch huwi nemertei ym bolow uu gj bodoj bna. MGL hugjihgu bna yduu doroi bna l gj yridag gewch bid hangalttai medleg bolowsroliig ezemsheed ih surguulia tugsuj bna gewch ene medleg bolowsroliig hugjliin ene tuwshind bidend hangalttai sn zaaj ezemshuulj busad uls ornuudiin oyutnuudtai duizej ochih medlegiig ezemshuulj bga bagsh nariin huwid MGL iin niigem maani harigas handaj bgaan bish uu? busad uls ornuudiin huwid bagsh nar n niigmiin huwid eyreg uilchilgeeg Z.G aasaa awch shine neelt , shine gsn bugdiig erj haij hoich uydee zaaj bhad manai MGL iin huwid bagsh nariigaa heterhii hugjih zamiig n haaj boogduulj bh shig sanagdlaa bagshaa ene chigeerei erch huchtei bgarai taniig demjij bna Tuuhiin bagsh gd ediin zasgiin asuudliig hunduj bolohgui gsn ug bish ta bol MGL tuuhiig zaaj bas bichilzhed huwi nemree oruulj bga amjilt husey ene chigeerei ulam erch huchtei bgarai bagshaa
Registered
 
admiral_28
5. 24-02-2011 21:31
 
er ni bol
null zuw shdee bagshaa, ta tuuhiin bagsh gd buruu yarin agej bhgui shdee bagshaa, tand amjilt husii, tanii unuugiin oyutan zaluus, surguuli baiguullagaiin hunii nuuts menejmentiin asuudal tsaashlaad ulsiin talaar uurchlugduusei gj bodoj yawdag, uurchluhiig hicheej zutgej yawaad chn talarhaj yawdag shuu, tand amjilt husi
Registered
 
6. 06-07-2011 22:00
 
MUST-iin kridetiin systemiig shuumjleh n
Manai surguuli kridet systemd shiljihdee 1 zuiliig orhigduulsan yum shigee. bagshaas 70 onoo shalgaltaas 30 onoo avdag ni ug ni ih zugeer bolovch, 70 +D , 80 +C, 90 +B Duntei bh ba SHUTI-aas busad mongoliin Ih deed surguuliud jisheelbel MUIS, MUBIS, HAAIS zereg manai ulsiin tomoohon surguuliudiin GPA ni 90 bhad GPA 4 bdag. Manai surguuliin huvid muusain oyutnuud SHUTIS-iin buteegdehuun bolon garaad gadaadiin surguuliud ruu Ulsiin tetgelgeer suraltsahaar shalgalt ogood Busad surguuli togsson huntei shalgaltiin onoogooroo entslee gehed DIPLOM-nii dungeer ni haritsuulaar busad surguuli togsson hun Huviari avch bna geed bodohoor manai surguuliin kridetiin system oyutnuudaa hohirooj bna. Uuniig shiidverleh yamar negen arga zam bdag bolov uu?
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2010/05/18 )
 
< Өмнөх   Дараах >