Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
Muzei - muzei deer 2010.04.24    HOBBY - hoid moson dalai    MY CLUB 2009-2 - doorev    MY CLUB 2009 - AJIL    HOBBY - gazar dundyin tengisiin yd dund    MY CLUB 2009 - Mod tariad, tylee tyygeed    MY CLUB - P1190142    MY CLUB - namar mod usalgaa    HOBBY - sar    MY CLUB 2009 - 5saryin hyitrelteer holdood dahij urgaj baigaa ni   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 7 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17160106
Цаг ба Хуанли

Хагийн хар нуур явах
Уншигчдийн үнэлгээ: / 17
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/06/20

Зуны аялал ДАШТ-аас болоод хойшлогдоод байна. Аялалд явах цаг энэ жил байхгүй байгаа ч та нарыг аялалд өдөж Е-майл бичснээ Эссе болгосноо веб дээрээ тавьж байна.

Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явган аялалын хамгийн сайхан зам. Тийш явахдаа Мөнгөнморьт Хойд Хайрхан машинаар хаяулаад 2 өдөр алхах зам Явган аялалын спортын 1-р зэрэг авдаг, бартаа ихтэй байхын хирээр үзэсгэлэнт байгалийг харж болдог сайхан зам. Асралт хайрхан руу 6 сардаа багтаад явбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байдаг. 7 сард бол тийшээ явахын аргагүй ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2, 3уулаа явахгүй бол амжихгүй ажил байдын байна лээ. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа.

Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад...  Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....

За за одоо нээ нээ...  Анх удаа алхаж байгаа хүмүүст бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\, явган гэсэн 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дундбаян гэдэг гол хүртэл машинаар хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй 3 гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу талтай. Дундбаян голоос алхвал шууд алхаад хурдан бол 4 цаг орчим яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино доо. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутгийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн. За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо.Image

Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар өвч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авдаг хүн маань Монголын байгалийг их өвөрмөцөөр тайлбарлаж байлаа. "Танай байгаль бол яг онгон охин шиг үзэсгэлэнтэй. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө алддаг ч байгаль бүтээж чадах, хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай, их харам байдаг байх" гээд л байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин – Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ одоо ч мэдэхгүй л байна. Мөн маш сайхан тунгалаг Зуугийн рашаан Хавиргын даваа явах замд бий.

За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. Огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай гайгүй бэрх зам байгаа. Гэхдээ байгалийн сайхныг өндөр уулнаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баянгийн хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод алдарт Хонгорын голд очно. Их намуун урсгалтай атлаа ачаатай хүн туулахаар хөл алдмаар ширүүн. Хонгорын голд Хавирганы давааны оргилоос алхаж ирэхэд хурдандаа 5 цаг болдог гэдэг. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Урсгал дагасан хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996 онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй. Image

Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. Гэхдээ замд Молиго нууранд хулхидуулаад Хагийн нуур гээд бодох вий? Хагийн хар нууо гэж 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэнтэй тохойрсон элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загас орсон хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс л ирдэг байсан. 1987 оны зун дэсэлгээ хийж загас шүүрддэг байгаад онгоцоо унагасан бөгөөд сэг нь тэндээ нилээд удсан гэдэг. Мөн Дорж генералын бариулсан модон байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн тухай аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй. Өглөө босоод хар нүдний нуух таталгүй майхнаасаа гараад усруу үсрээд орох айдаа мөн ч сайхан шүү.

ImageЗа одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Би энэ тухай 2 жилийн турш хачирлаж ярьж ярьж 2000 онд цагаан гацуураа 10 хүний хамт өдөржингөө хайгаад олоогүй юмдаг. Баатар ахаас ирээд асуусан чинь “тэр чинь харагдана гэсэн хүндээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог” гэж байсан. Сонин шүү...  Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд нуурлуу заахад сийрийсэн том бие, зэгзгэр уртаа хөлтэй Хандгайг 100м-ээс харсан юм. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идэж байгаа хандгайны эвэрийг нь одоо ч тод санаж байна. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг анчин шиг би Хагийн нуурын тухай ярихдаа хүн бүрд хандгайг онцолдог юм.

Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ аглаг хийдэд арц их байдгийн учир нь Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацснаас болсон гэдэг домогтой. Түүхийн хүрээлэнгийн археологич У. Эрдэнэбат энэ хийдийг очиж судалж байсныг эс тооцвол судлаачид, лам нар очоогүй байхаа. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургасан нь Анкорбат шиг харагддаг. Цац, арц ихтэй энэ аглаг хийд Ертөнцийн төгсгөлийн сүүлийн орон зай мэт анир чимээгүй дунд хүний бүтээлийн ул мөр нь байгалийн бүтээлтэй холилдон оршиж байгаа нь сүртэй харагдана. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн... за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сонирхолтой байдаг. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биентэй дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоногийг онгон байгальд та нар аялана.

 

За, Хагийн хар нуурын тухай Дарам андын тайлбарыг зургаар баяжуулаадхая.
 
1. Тэр хамгийн эхлээд давдаг Хавирган даваан дээрээс авсан зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546422 45/ Бид явахдаа бол Хавирган даваа руу нэлээн ойртож хаяуулж байсан, тэгвэл Хавирган даваанд хонох нэг хоног хэмнэгдэнэ, бороо гайгүй жил бол бэл рүү нь овоо дөхчихнөө, машин замтай, даанч наанаа нэг хэсэг шавартай юм.
2. Хонгорын голын зургууд бий, даанч Flickr рүү оруулаагүй байна. Харин оронд нь Хагийн нуураасаа эх аваад урсаж байдаг Хагийн голын зургийг үзүүлье - http://www.flickr. com/photos/ amarbat/40550217 74, бас нэг зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40542826 09/
3. Замд нь таардаг олон молиго нууруудын нэг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546788 49/, бас нэг нь - http://www.flickr. com/photos/ amarbat/40553942 68/
4. Эцэст нь Хагийн Хар Нуур маань өөрөө энэ байж байна даа - http://www.flickr. com/photos/ amarbat/40550300 50/. Тэр алгана гээч загасыг залхтлаа идсэн хэ хэ, Дарам шиг уйгагүй хүн л өөр загас барьдаг байх, алгана бол нээрээ дэгээгээ санаандгүй ус руу унагаачихад л үнхчихдэг юм билээ. Би гэхдээ бариагүй л дээ, хүмүүс л уралдаад бариад байсан.

AMARBAT Pashka

 


Views: 2010

Comments (9)
RSS comments
1. 21-06-2010 09:35
 
sain bnuu naiz maani tani deer tuuh uzsen l dee. Hicheelinhee tuhai ene blogin talaar yarij taniltsuulsan. Gishuun ni bolsondoo bayartai bna. Tsaashid buh gishuudteigee sanal bodloo cholootei huwaaltshig husej bna. esseg unshij bhd yag l dotor ni ooroo yawj bg yum shig l sanagdlaa ochij uzehig uneheer husej... :)
Registered
 
Badama
2. 20-06-2010 22:03
 
Nice, aylalaar yavah ch goy shuu 
Hey bagshaa Suhbaatar aimgiin Shiliin bogd yavah zamiig iimerduu baidlaar oruulj ugj bolohgui yu? Yavah yaraltai buguud zailshgui hereg garaad bnaa, help me  
Mdj yavgan aylal bish mashinaar shde hehe
Registered
 
Miracle
3. 21-06-2010 03:15
 
Монгол
Гадаадад газар үзэхийг хүссэн хүн л дүүрэн байх юм. Тэрнээсээ өмнө Монголынхоо ийм үзэсгэлэнтэй сайхан газруудаар явж нүдээ нээгээд, зураг хөрөг буулгачихсан байхад хүнд ч ярих юмтай сайхан байхгүй юу.
Registered
 
Tsogtoo
4. 24-06-2010 15:38
 
Nice
Oooo laitai bi ch yavj chadahgui yumdoo daraa jil yavnaa hehe bagsh dandaa l goy goy yum oruulah yumaa hehe bagsh deeree hicheel uzsendee bayartai bdag shuu urgulj bayarladag
Registered
 
Batpurev
5. 29-06-2010 21:15
 
saihan bichleg bn~
uneheer goy bichleg bn darmaa aha~ 
bi 9r angid bhdaa yag 1998onii zun 6 sariin 20 door angiaraa Hangiin har nuur yavj bsn.  
Havirgan davaa davaa buuhad ter jil hongoriin golii hundii ter chigeeree shatchihsan baij bnlee. odoo ch saihan bagsaitlaa urgasan bga bhda. hongoriin goloos tsaash yavaad daraa buuz bol neg musun goltoi gazar honodog um. hoer jijig uuliin dund mustei, oroi ni galiin derged daarsan huuhduud gutal oimsoo hataaj baigaad shataachihdag baij bnlee. bi neg saihan bakaalaa honshooriig ni shataachihaj bilee. erged ni honochhood ugluu boshod beersen yalaa shig umnuud l bdgsan. 
 
hagiin har nuur mongoliin gaihamshigtai baigaliin neg um shu.  
za darmaa ahdaa ayalliin saihan marshrtu dursamjiin hamt bichsend bayarllaa
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
6. 13-09-2010 22:45
 
saihan bichleg bn~
Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад... Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. ... Eniig unshsan chin bvvr tosoologdood yavmaar sanagdchihlaaaaaaaaaa
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
7. 11-12-2010 23:10
 
saihan bichleg bn~
bagshaa ta ene zun amraltaar iishee tiishee hodoo yvah uu?hamt yvah ymsan.yvay gevel beltgel buren hangagdsan bga shuu.daguulaad yvbal bi alzahgui shuu
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
8. 14-09-2011 22:15
 
saihan bichleg bn~
:grin :grin xaxa goe ayalah goe shuu anduudaa ayalhuuu kkkkkk
Registered
 
наагий
9. 02-11-2011 16:16
 
saihan bichleg bn~
Tiim shuu shan aylaad duulj huurdaad ineej nargiad ireh ch goy doo..
Registered
 
kaji

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2010/06/20 )
 
Дараах >