Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009 - Zoolon buulgaarai    MY CLUB 2009 - Budaatai tsainyi hyyhed    MY CLUB 2009 - Mandy-g shalgav    MY CLUB - huvin us    MY CLUB 2009-2 - 2010 onyi 5 sar hyrtel bye    MY CLUB 2009 - Chuluu barilaa    MY CLUB 2009 - Uran barildaand boh Lhagva    MY CLUB 2009-2 - bagiin toglolt    MY CLUB 2009 - Gantshan chiher yldjee    HOBBY - syyn zam   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 28 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17159465
Цаг ба Хуанли

ГАЙХАМШИГ
Уншигчдийн үнэлгээ: / 11
МууСайн 
Бичсэн: serdaram   
2010/07/05

Өглөө бүр ажил руугаа алхах замдаа гайхалтай зүйлүүдийг хардаг тийм их “гайхамшигтай улсад” амьдрах юм даа. Монгол улс маань гайхамшигтай сайхан орон бол түүнийг сүүлийн хэдэн жил бүүр “ер бусын тэнэгдүү” хүмүүс удирдаж байгаа болохоор зөвхөн Монголд л харж болмоор гайхалтай зүйлүүд их болжээ. “Гайхамшигт үзэгдлүүд” өдөр бүр болж байна. Өнөө өглөө алхаж байгаад хачин сонин этгээд зүйл олж харлаа. Баруун дөрвөн замаас хороолол өгсдөг замын дундуур нов ногоон сайхан ширэг зүлэгтэй болчихож. Овоодоо миний УБ-т ганц ч гэсэн газарт уулын ургаа модыг булгалаад авчирч байснаас ширэг ногоон зүлэг ингээд тариад байвал гээд баярлаад үзсэн чинь хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг байдаг байгаа. Инээд хүртлээ уур хүрнэ гэдэг шиг л юм боллоо. 5 жилийн өмнө хэд хэдэн замын уулзвар дээр хан боргоцойтой ногоон шар, цэнхэр дал Модоор хотоо чимсэн гэнэн тэнэг зан яагаад арилдаггүй юм болоо? Жуулчид үүнийг хараад биднийг тохуурхаж байсан нь зөндөө.Image

Дэлхийн хамгийн аугаа спорт хөл бөмбөг. Олон фанатуудын амьдрал 1 сараар хойшлогдож, 4 жилээр хэмнэлд орж, сэдэрсэн шарх нь эдгэрэлгүй, хөөрсөн даралт нь буулгүй дараагийн Дэлхийн цомыг угтдаг байх. Энэ их спорт дэлхийн олон үндэстэн, угсаатан, хүмүүсийг эхлээд 32 хувааж, дараа нь 16, 8, 4 сүүлдээ бүр 2 хэсэг болгон хуваагдуулж эв нэгдэлтэй, найрсаг орчинд оруулж дуусгадгаараа гайхамшиг нь байдаг байх. 2004 оны зун Сөүлд сургуулийнхантайгаа хөл бөмбөг үзэж байгаад ангийнхаа 2 залуутай маргалдаад гарч явснаа хөл бөмбөг үзэх бүрдээ мартдаггүй юм. Би Солонгос багийг илт үгүйсгээд Японыг дэмжээд байсанд манай 2:

- “Улсынхаа хөл бөмбөгийн шигшээгийн өмсгөлтэй болчихоод биднийг үгүйсгэж бай” гэдэг байгаа. Би ч уур хүрээд

- “Хөл бөмбөг бол дэлхийн спорт. Би Аргентиныг хүүхэд байхаасаа дэмжиж ирсэн. Азид, Африкт ч надтай адилхан Аргентины дэмжигчид олон байдаг. Аргентин зөвхөн өөрийн улсын иргэдийгээ төдийгүй хөгжил дэвшил, арьс өнгө, шашин шүтлэг ялгалгүй шигшээ багийн өмсгөлтэй өмсгөлгүй  олон сая хүмүүсийг баярлуулдаг” гэлээ.

- “Чиний зөв. Гэхдээ хөл бөмбөгийн фанат болохын тулд заавал Аргентина, Бразил гээд аль нэг хождог, хүчтэй багийг дэмжих биш, сургуулийхаа бас гудамжныхаа багт тоглож байсан, ядаж өмсгөлийг нь өмсдөг, хөгжөөн дэмждэг хүмүүс л тэгэж баярладаг юм. Танай Монголыг үгүйсгэж байгаам биш шүү. Залуучууд нь хальт сагсан бөмбөг тоглохоос хэтрэхгүй, Хөл бөмбөгийг тоглох биш пиво ууж үздэг юм байна лээ” гэхэд нь надад хэлэх үг олдоогүй юм даа. Бага байхад бидэнд гудамжинд ч, сургуульд ч хөл бөмбөг тоглох боломж их байдаг байж дээ. Зун бол эрүүл сайхан, жинхэнэ хөл бөмбөгийн талбай дээр зуслангийн, лагерийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах албан болон албан бус тэмцээнүүд орой бүр болно. Испания-82, Мексико-86, Италия-90 гэдгийг ганцхан ТВ-ээр үзэхдээ зүрх сэтгэлээрээ мэдэрч, өсөж хүмүүжсэн жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд байлаа.  Өнөөдөр УБ хотын хэдхэн сургууль хөл бөмбөгийн талбайтай. Өндөр өртөгтэй хийсэн талбайнууд бөмбөг хөөх ид насан дээрээ явж байгаа багачуудад 1 цагийн 15.000 – 20.000өндөр босго. Харин манай улсад ажиллаж амьдардаг Солонгос, Вьетнамчууд энэ талбай дээр 7 хоног бүр өөрсддөө цаг гаргаж байнга тоглоно. Ноднин жил Солонгост сургууль төгсөгчдийн холбоо маань Солонгос иргэдийн холбооны спортын наадамд оролцоод манай холбооны баг хүн хүрэлцэхгүй байсан учир оюутнуудаасаа 5 залуу шилж аваад тэдний ахмадын багт нь 3:0-оор хожигдож билээ. Image

Иймд хөл бөмбөг бидний хувьд зөвхөн үзэхээс цаашгүй спорт биш байгаасай. “Дуулиан - 2020” тэмцээн бүх насны хүрээнд өргөжөөсэй. Энэ тэмцээнийг ДАШТ-ний үеэр УБ хотынхныг “зохион байгуулалттайгаар хавтгайруулж архидуулсан” шар айраг үйлдвэрлэгч компани, PUB&BAR-ууд олон талаар ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа спорт, уралдаан тэмцээнд хандуулаасай гэж бодогдож байна. 1 сарын хугацаанд УБ хотод жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд гэхээсээ илүү шалтаг гаргасан шоучингууд л олон байлаа даа. 

2 нь чамгүй үнэтэй хиймэл зүлгээр УБ хотыг цэцэрлэгжүүлэх биш спорт тоглоомын талбай хэд хэдийг байгуулж болох юмаа гэдгийг ойлгоосой дарга нар минь.

http://i-love-soccer.blog.banjig.net/post.php?post_id=211546   


Views: 2043

Comments (9)
RSS comments
1. 05-07-2010 21:54
 
"Иймд хөл бөмбөг бидний хувьд зөвхөн үзэхээс цаашгүй спорт биш байгаасай"- энэ үнэн үг ээ. Гайхамшигийг бид зүгээр л үзэж суух гэж.
Registered
 
onorkhishig
2. 06-07-2010 00:37
 
Хэдэн жилийн өмнөхөө бодоход сургуулиудын гадаа хиймэл ч гэсэн ногоон талбай байдаг болж. Гэхдээ тэднийг хэнд зориулж бариад байгааг ойлгохгүй л юм...
Registered
 
Iderbayar
3. 06-07-2010 20:48
 
ter hiimel zulgiig haraad ih gaihsan shuu neg l sonin haragdaj bn lee hiimel yum gj argagui l hiimel l yum da l gj bodson doo
Registered
 
Badama
4. 07-07-2010 10:51
 
Xarin tiimee, urdaa yaay gej baij, yun DASHT ve de, DASHT iig vzdeg tsag, oroltsdog tsag ni irex l bailgui de. Undesnii boxoo ingej demjdeg boloosoi. Gexdee yg odoo uls ornii min ireedui, chuxal zuil yrigdaj xeleltsej bxad, terendee jooxon anxaaral xanduulaachee, ter oligarxuud chin bas l garaa ugaagaad duusax ynztai bn. Mongoliig bosgox, mash olon jil tejeex naidvar bolj bui ene zviliig, gants songuuliin amlalt, say 5-n zuu todiixon zuilvvdeer shiidex geed bn. Orovdoltei bn, teneg bn. Tuxain irgen say 5-n zuu avaad amidral ni deeshlene gejuude, yu ch oorchlogdoxgui..,, xagartlaa ix xemjeenii avilga avsan ch ymu, esvel xujaagiin ur sad ch gemeer ene zarim toriin tomchuudiig buudaad xaychix ymsan..,, bagshaa ene talaar neg ym bichne baigaa!
Registered
 
Otgonjargal
5. 07-07-2010 22:31
 
Hi World cup 2010
Би ч бас Аргентин ийг дэмждэг шүү. Хөл бөмбөг бол үнэхээр гайхалтай спорт шүү дэлхийн бүхий л хүмүүсийг нэгтгэж чадаж байна гэдэг гайхалтай юм да.
Registered
 
Margaa_Mr.G
6. 10-07-2010 21:46
 
Hi World cup 2010
neg talaas manai oron tsag agaariin ontslogoos shaltgaalj tsetserlegjuulelt tiim ch sanasnii zorgoor urgah ed bish bdag bj boloh ym timees amraar ni hiimel zuleg tavisan bj boloh l doo, ghdee bas tsetserlegjuulelt hiigeed mongoldoo taarsan archilgaanii argatai bolchihvol ter ni arai ireeduuitei bh bolov uu, ghdee ene koread ene tsetserlegjuulelt ednii huvid ih chuhal ym shig sanagddag tsag agaar ni ch tohiromjtoi zugeer neg ailiin hashaan deer urgasan nariin gemeer mochroos oliv urgachihna guigaagui btal oorsdoo garaad irchvuu geltei, tuund neeh archilgaa shaarkui ooroo l ugachihna,  
ghdee saihnii tsaana bas bulai bnaaa... zarim neg ni zuger l tur zuuriinh, jishee ni manai surguuliin talbai uneheer goy, harin tegsen haraad bhad modniihoo undes havitsaa jijig savtai dopin gmeer zuil hatgaad hucheer urguuldag esvel hucheer goy bailgadag bololtoi, er ni omno ni harj bgaagui tsetseg elbeg.... ghdee ted nar ni zugeer hden 7 honogiin nastai bainga solij bdag tsetsguud bh ym, uneheer gazraasaa urgadag bol saihan bhsan, uundee mash ih mongo zardag, ter talbaid neleen hden ajimma nar ajillana bas suulgatsaa abna tgd hdhen 7 honog goyj bgaad navch ni muudaad uheh dohood irheer bugdiig ni avaad dahiad l ooriig suulgana ............ ene bugd yg yunii toloo ve gdeg ni tiim ch todorhoi bish,  
hunii nutagt bituu ulaan huvtsastai hogjoon demjigchdiin dund gantsaaraa oor bag demjij suuh esvel hezee ooriinhoo bagiig ed nar shig demjih bol gj huleeh.......argaguin erhend usiin ni uuval ysiig ni dagana gdeg shig tedentei adil bh ni tiim ch saihan zuil bish shuu haana ch yavsan eh oronch bna gdeg chuhal eh oronch bhiin tuld tuuniihee baharhaliig bid hurdatstaihaar bii bolgoh heregtei bn shuu dee zaluusaa............
Registered
 
legalus
7. 30-03-2011 18:45
 
Hi World cup 2010
bagshiin bkdliig demjij baina yaagaad bid nar uur ulsiin hol bombogchdiig demjeh bish uursdiin ulsiin tamirchidiig demjij bolohgua gj tiim tsag ireh bailgui dee gehdee choloot tsagaa ongorvvleh gazar vneheer howor baidag shdee naad zahiin l naiz boytoigoo tsagiig zugaatai ungurvvh gazar hvrtel vneheeer howor shvvdee tengis urguu soyombo geed gariin 10 huruund hvrehgui kino teatertai tegehed bar buudaluud ni hed baidag bileee dee
Registered
 
Ardakhan
8. 08-04-2011 09:58
 
sain uu
HE HE ENE ZUILUUDIIG BODOHLOOR BODOHGUI BAISNAAS HAMAAGUI DEER SHUU ZALUUSAA
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
9. 31-10-2011 14:12
 
unen bish gdegt itge
Орос, Монгол, Хятад гурав бурхан дээр очив. Хятад:  
- Манай улсын хөл бөмбөгийн баг хэзээ дэлхийн аваргийн тэмцээнд орох вэ гэхэд бурхан 50 жилийн дараа. Хятад тэгэхэд миний нас хүрэхгүй юм байн.  
Орос:  
- Хэзээ манай улсад хөл бөмбөгийн дэлхийн аваргийн тэмцээн болох вэ гэхэд бурхан 60 жилийн дараа. Орос тэгэхэд миний нас хүрэхгүй юм байн.  
Монгол:  
- Манай улсын хөл бөмбөгийн шигшээ дэлхийн аврагт хэзээ орох вэ гэхэд бурхан хэсэг бодсон оо тэгэхэд миний нас хүрэхгүй юм байн гэжээ.
Registered
 

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2010/07/05 )
 
< Өмнөх   Дараах >