| Соёл иргэншлийн бий болгосон Засаглал ба Эрх чөлөө |
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||
| 2007/12/17 | ||||||||||||||||||||||||||||
|
Засаглал гэдэг бол биологийн бүх биетэд байдаг байгалийн түгээмэл үзэгдэл юм. Байгаль дээрх зүй зохистой бүх зүйлсүүдэд засаглал байдаг. Дэлхийг бүрхэн байгаа ургамлын аймаг, түүнийг шүтэн амьдрагч араатан амьтдад бүгдэд нь засаглал байдагч дээд мэдрэлийн системтэй амьтанд засаглах зєн совин хамгийн их байдаг. Тэгвэл хүн тєрєлхтєнд засаглал гэж юуг хэлэх вэ? Зарим судлаачид араатан амьтанд засаглал гэж байхгүй, засаглал нь зєвхєн нийгэмд байдаг үзэгдэл. Учир нь засаглал нь хэрэг дээрээ ухамсартай, зорилго чиглэлтэй үйл ажиллагааны үр дүн юм гэж үзсэн байдаг. Ийм нийгмийн засаглалыг дотор нь гэр бүлийн, оюун санааны, мэдээллийн, улс тєрийн гэх мэтээр олон янз хуваадаг. Үүнээс хамгийн хүчтэй нь тєрийн засаглал юм. Тєрийн засаглал бол санаа зоригийн хүч байдгаараа аливаа бие махбодийн хүчээс ялгаатай. єєрєєр хэлбэл тєрийн засаглал биемахбодийн хүчийг хэдийчинээ бага хэрэглэнэ тєдийчинээ засаглах нь тєгс боловсронгуй байдаг. Хүн тєрєлхтєн ийм хэлбэрийг эрэлхийлж демократия (ард түмний), Аристократия (язгууртны), Полигархия (oлонхийн), Теоктратия (шашны), Инфократия (мэдээллийн), Грентократия (ахмадуудын) гэх мэт олон засаглалыг бий болгожээ. Иймээс хүн тєрєлхтнийг түүх гэдэг бол засаглалын тєлєє тэмцэл ажээ. Энэ олон засаглалыг бий болгон тогтоох, хамгаалах гэж хүн тєрєлхтєн үй түмэн аймшигт их дайн самуун, аллага, хядлага, гэрээ хэлэлцээр, эвлэрэл найрамдлыг туулан иржээ. єнєєдєр хүн тєрєлхтєн демократ засаглалыг арай илүү шудрага ёсонд ойртсон тєгс тєгєлдєр засаглал гэж тунхаглаж байна. Тэгвэл энэ засаглал хүний эрх, эрх чєлєєг ус агаар шиг шаардаж сая нэг оршин тогтнодог билээ. Эрх чєлєє гэж юу вэ? Эрх чєлєєнєєс айх сэтгэл: Эрх чєлєє гэдэг бол хувь хүний єєрийн шийдвэр ертєнцийн аливаа зүйлээс бие даасан байдалтай байхын нотолгоо юм. єєрєєр хэлбэл эзэн биегүй урсгал хүчнээс бие хүн ба нийгмийн дотоод ухамсар бие даасан байдалтай байхын нотолгоо юм. Эрх чєлєє жинхэнэ байгаа байдлаараа үлэмжийн их хишиг буян, бас үлэмжийн их тээр дарамт байдаг. Эрх чєлєє үлэмжийн дарамт болдгийг эрх чєлєєг жинхэнэ ёсоор ойлгосон цагт бидэнд их хариуцлага ноогддогоос мэдэгдэнэ. Зүйд нийцэх, эс нийцэхийн шалгуур тодорхойгүй байхад нэгийг шилэх шаардлага тулгарах шиг хэцүү юм байхгүй. Иймээс сэтгэл зүрхнийхээ дуудлагад итгэ. Тэнгэрээс єєр баталгаа байхгүй. Юу гэвэл нэгийг шилж сонгоход хариуцлага хэрэгтэй. Үл мэдэгдэх юм руу үсрэн ороход осол их бий. Нэгийг шилж сонгохоос єєрийн эрхгүй айгаад шийдвэр гаргах мєчийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулдаг тийм хүн бий. Ийм хүн нэгийг шилэхээс татгалзана гэдэг бол сєрєг зүйлийг шилсэнтэй утга адил гэдгийг ухаардаггүй. Иймд хүний эргэлзээг тасалж, мухардлаас гаргаж чадахуйц нэр хүндтэй, жолоодогч хэрэгтэй болно. Ер нь хүний амьдралд нэр хүнд зайлшгүй хэрэгтэй болдог. Нэр хүндтэй хүмүүс үнэт зүйлсүүд ба та бидний єєртєє итгэхгүй эргэлзэж байдаг хүсэл зоригийн хооронд зууч мэт болно. Ялангуяа ёс суртахууны талаар боловсроогүй ухамсартанд нэр тєртэй хүн зайлшгүй чухал. Харин боловсролтой хүний хувьд амьдрал ахуйн хувьд эрүүл ухаан, ёс суртахууны хувьд нэр тєрєє бодох “нинжин сэтгэл” зайлшгүй чухал. Нэр тєрєє бодох сэтгэл бол дээд зэргийн үнэт зүйлсийн мэдрэх амьд эрхтэн мєн. Шашны үгээр хэлбэл нэр тєрєє бодох сэтгэл бол хүний дотоодод буй “Тэнгэрийн дуу хоолой” бєгєєд гагцхүү ёс суртахууны сонор соргог ухамсартай хүн тэнгэрийн тэр дуу хоолойг сонсож зєв ойлгож чадна. Либерал-ардчилсан уламжлалаар хүмүүжсэн хүний хувьд эрх чєлєєний үнэт чанар нь ёс суртахуун шударга ёс байж таармаар. Гэтэл урьд хожид хаана хэзээ ч эрх чєлєєг манай үеийнх шиг ингэж дарж байгаагүй юм. Бараг “Дарах” гэдэг үг хэтэрхий зєєлдєнє. Юу гэвэл орчин үеийн нийгэм оюун санааны зохион байгуулалттай боолчлолыг эрх чєлєє хэмээн үзүүлж, эрх чєлєєний жинхэнэ үзэл санааг устгахыг хичээж байна. Нийгмийн тухай ихэнх сургаалиудад эрх чєлєєг номлодог. Гэтэл эрх чєлєєнд ЗХУ дахь ангийн социализм, Гитлерийн герман дахь үндэсний социализм шиг заналт дайсан байхгүйг түүх гэрчилдэг. Энэ нь “эрх чєлєє” бүр ондоо байдгийн баталгаа юм. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд эрх чєлєєг эрмэлзэх нь ургамлын гэрэл өөд тэмүүлдэгтэй адил жам ёсны зүйл юм. Эрх чєлєє бол эрх чєлєєт хүсэл зориг заяасан амьтны амьсгалж болох оюун санааны агаар билээ. Галаар болгоомжгүй тоглох нь галыг хортой гэж нотолж чадахгүйн нэгэн адил эрх чєлєєг хуурмагаар хэрэглэх нь “Эрх чєлєєний хорыг” харуулахгүй. Эрх чєлєє хэзээд осол, хариуцлагатай холбоотой байх бєгєєд мєн чанараа хадгалж, нэгэн биенийхээ зориулалтыг хэрэгжүүлэхийн тулд оюун санааны эр зоригтой байхыг шаардана. Иймээс оюун санааны эрх чєлєєтэй байж чадахуйц боловсорч гүйцээгүй хүмүүсийн хувьд эрх чєлєєтэй байснаас оюун санааны боолчлолд байх нь илүү зохимжтой байна. Эрүүл ухаантай хүн зориг муутай байлаа ч гэсэн хариуцлагын дарамтаас айгаад боол байх нь илүү гэж бүрэн ухамсарладаггүй нь мэдээж. Түүний дотоод ухамсрыг “эрх чєлєєнєєс зугатах” зєн совин удирддаг. єєрєєр хэлбэл єнгєн дээрээ эрх чєлєєг эрмэлздэг боловч далдуураа боолчлогдохыг эрмэлзэх явдал хосолж болно. Жишээ нь, єє сэвгүй зүйлээр үнэн дүрээ халхалдаг хуурмаг сургаал хүн төрөлхтнийг оюун санааны хувьд боолчилдог. Түүхэнд “Бид (хүн төрөлхтөн) өөрсдийгөө өргөмжилсөн хуурмаг юмыг доорд үнэний харанхуйгаас эрхэмлэнэ” гэсэн Пушкины үг зонхилж байв. “Олон түмний сэтгэхүй” гэдэг хэллэг сургаалиудад бий. Нийгмийн хэвийн сэтгэхүй сонгомол байхаас биш олон түмнийх байдаггүй. Харин олон түмний сэтгэхүй нийгмийн гажсан эмгэг байдлыг тусгах бөгөөд олон түмний неврозоор өвчилсөн хамт олны сэтгэхүй байна. Иймээс олон түмний ухамсар нь оюун ухааны хүчийг нийгэмд живүүлсэн байдаг. Нийгэм шатлалтай байдаг бол олон түмэн нэг хавтгайд байна. Нийгэм олон дүр төрхтэй байхад олон түмэн тодорхой дүр төрхгүй байна. Нийгэм олон эгшиглэнтэй байхад олон түмэн нэг эгшигтэй байдаг. Хэнээтэй хүн хувь хүн болж чадна гэдэгтэй адил нийгэм “олон түмэн” болон хувирч ард түмний солиотой өвчин тусч болно. Энэ ард түмний солиорол илүү аюултай, халдвартай байдаг тул ард түмний солиорол нь эрх чөлөөний аймшигт дайсан мөн. Түүхэнд үүнийг ашиглан эрх чөлөөний олон дайсан тодорчээ. Эрх чөлөөний шинж чанарын хэтийн төлөвийн хувьд хязгааргүй. Шинэ нийгэм хязгааргүй боломжийг бүрдүүлдэг бөгөөд энэ хугацаанд эрх чөлөө хүсүүштэй сайхан юм байхаа больж хүн эрх чөлөөнөөс айх боллоо. Эрх чөлөөнөөс айх болсон нь ард түмэн амьд сүсэг бишрэлгүй болсонтой холбоотой. Дундад зууны эцсээр хувь хүн гаднын хүчин зүйлээс хамаарах нь эрс багасч, өөрийгөө хөгжүүлэх шинэ бололцоотой болжээ. Хүмүүсийг ид шид, далдыг шүтэх явдал, нэр хүндийн дарамтаас чөлөөлж ертөнцийг байгалийн тухай ойлголтуудаар тайлбарлаж нийгэм дэх хүний байр суурийг төрөлхийн бус шинжтэй гэж үзсэн. Лам, тайж ноёд, рыцарь, худалдаачин, гар урчууд, тариачид гэх мэт нийгмийн анги давхраа үгүй болж бүгд хувь хүн болж хувирчээ. Христосын шашин (ямар ч шашин, үзэл суртал) дундад зуунд хүний асуудлыг утга учиртай болгож байсан нь европын орнуудаас эхлэн үгүй болж ХIХ-ХХ зуунд бүх дэлхийг хамарчээ. Эдгээр хүмүүс нийгмийн деванти үзэгдлүүдэд (эдийн засгийн хямрал, гэмт хэрэг, дайн гэх мэт) байнга өртөгддөгөөсөө болж тэд үргэлж эргэлзэж, тарчлан зовж, ганцаардан жижиг сажиг зүйлд эзэмдүүлдэг. Энэ бол эрх чөлөөний хүн төрөлхтөнд өгсөн дарамт бөгөөд хүмүүс эрх чөлөөгөө ганцаардлыг даван туулсан “билэг тэмдгийн харилцаагаар” арилжих болжээ. ХХ зууны хүн төрөлхтний түүх дээрхийг баталж байна. Эерэг, сөрөг хоёр эрх чөлөө буй. Үүнд: нэг талаас аминчхан сэдлийг дагаж явцуу аминч сэтгэлээр “Өөрийн хүсэл зорилгыг илэрхийлэх” эрх чөлөө, нөгөө талаас ёс суртахууны эрхэм үнэт зүйлсийн төлөө хариуцлагатай хүчин зүтгэх эрх чөлөө гэж бий. Өөрөөр хэлбэл сөрөг эрх чөлөө нь “...аас” эрх чөлөөтэй байх, эерэг эрх чөлөө нь “... тулд” эрх чөлөөтэй байхын нэр юм. Олонх хүн эрх чөлөөг сөргөөр ойлгож хүний хүсэл зорилго тодорхой зүйлээс тусдаа байх ёстой гэж боддог. Жишээ нь, дайснаас айхыг мэддэггүй боловч хий үзэгдэл, сүнснээс айдаг байж болно. Өөрөөр хэлбэл сөрөг эрх чөлөө харьцангуй байдаг. Сөрөг эрх чөлөөний туйл нь дураараа туйлах хүн гэдгээ омог бардам нотлох явдал юм. Энэ түүний мөхөх тавиланг илтгэж байгаа ч түүнийг гаднаас мөхөөж болдоггүй. Юу вэ? гэвэл дураараа туйлах хэнээрхэл ухаалаг тогтолцооноос хүчтэй байдаг. Эрх чөлөөний төлөө осолтой юм хийхээс айдаг хүн эрх чөлөөг олж чаддаггүй. Гэхдээ эерэг эрх чөлөөг нэг биеэ нотлох замаар олдоггүй, харин амин хувийнхаасаа дээгүүр, тэр ч байтугай хамт олныхоос дээгүүр үнэт зүйлсийн төлөө хүчин зүтгэснээр олдогт эрх чөлөөний адармаатай шинж оршино. Өөрөөр хэлбэл үнэн, буян, гоо сайхны үнэт зүйлс нь амин хувийн, тэр ч байтугай хамт олны ашиг тусын үнэт зүйлээс дээгүүр байна гэсэн үг. Иймд эрх чөлөөний сахиусыг онголж тахих, эрх чөлөөг оюун санааны талаар хүчгүй болгох хоёрын аль аль нь аюултай. Нийгмийн бүх хүрээнд (улс төр, эдийн засаг, социаль, оюун санааны) засаглал, эрх чөлөөний тэнцвэрт байдал бий болж Соёл иргэншлийн үнэт зүйл бүрэн яллаа. Соёл, Соёл иргэншил хоёр нийтлэг төдийгүй ялгаатай ойлголт. Энэ ялгаа нь багтаамж, түвшингээрээ тодорхойлогдоно. Тодорхой нэг хүнийг эрдэм боловсрол, эзэмшсэн мэргэжил, зан авир, биеэ авч яваа байдал зэргээр нь соёлтой гэж тодорхойлдог бол Нийгэм, хүн төрөлхтний хувьд соёл иргэншил гэж авч үздэг. Соёл иргэншлийг зөвхөн материаллаг соёлын түвшингээр тодорхойлж болохгүй, Соёл иргэншил гэдэг бол тухайн түүхэн үеийнхээ хамгийн боловсронгуй нийгэм, зөв зохион байгуулалттай систем, өндөр боловсрол, ур чадвар, мэргэжил мэдлэгтэй хүмүүс, боловсон хүчин бүхий нийгмийн дээгүүр түвшин гэж тодорхойлж болно. Аливаа соёл иргэншил хөгжлөөрөө төв, хүрээ, хязгаар гэдэг ойлголтуудад хуваагддаг. Соёл иргэншлээрээ хөгжлийн оргилд хүрсэн, бусдыгаа тэргүүлэн дагуулж өөрийнхөө нөлөө, эрхшээлд оруулсан тийм тив, бүс нутаг, улс үндэстнүүдийг соёл иргэншлийн төв гэнэ. Хөгжлийн хувьд харьцангуй доогуур хөгжилтэй бусдын нөлөө эрхшээлд орсон тив, бүс нутаг, улс үндэстнүүдийг хүрээ гэнэ. Харин хүн төрөлхтний түүхэнд гадаад орчноос урт, богино хугацаагаар тасарсан, соёл иргэншлийн хувьд бөглүү тийм улс үндэстэнгүүд мэр сэр байдаг. Үүнийг соёл иргэншлийн хязгаар гэдэг.
Формацийн, Соёл иргэншлийн онол нь өөр шинжтэй боловч хүн төрөлхтний түүхийн нийтлэг шинжийг судалдагаараа ижилхэн. 1-рт, Формацийн онол нь хөгжлийн динамик буюу өсөн дэвших чиглэлийн хэлхээ холбоо, шалтгаалцлын хамаарлыг судалгаандаа тусгадаг бол Соёл иргэншлийн онол бол нийгмийн хөгжлийн статик буюу хэвтээ чиглэлийн хэлхээ холбоо, хамаарлыг илэрхийлдэг. Харин нийгмийн дэвшил нь дээрх 2 чиглэлүүдийг хоёуланг нь багтаадаг. 2-рт, Формацийн онол нь хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн гол цөмийг материаллаг баялагийн үйлдвэрлэл, түүнээс гарч байгаа анги бүлгүүдийн зөрчил гэж үздэг бол Соёл иргэншлийн онол нь хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн ерөнхий хандлагад нөлөөлөх бүс нутгийн болон тодорхой улс орны өвөрмөц онцлогтой холбоотой улс орны өвөрмөц онцлогтой холбоо бүхий хүчин зүйлийн тогтолцоо, тэдгээрийн уялдаа холбоо хийгээд нийгмийн хөгжлийн дотоод олон талт харилцаа холбооны функциональ хамаарлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Формацийн онол нийгмийн хөгжлийн уг сурвалжийг ангиуд, тэдний тэмцэлд илүү анхаардаг бол Соёл иргэншлийн онол нь нийт хүн төрөлхтний ба байгаль, цаг уур, газар зүйн хүчин зүйлийн нөлөөллийн асуудалд илүү анхаардаг. 3-рт, Соёл иргэншлийн онолын гол цөм нь нийгмийн амьдралын үйлдвэрлэлийн арга (үйлдвэрлэлийн үндсэн технологи, байгаль, цаг уур, газар зүйн онцлог, хүмүүсийн эдийн соёл, аж төрөх ёс гэх мэт). Нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн технологи өөрчлөгдөх тусам үйлдвэрлэлийн арга солигдон шинэ хэв маягийн соёл иргэншил төлөвших шалтгаан гардаг. Энэ чанараараа Формацийн онолыг үгүйсгэдэг. Английн судлаач Альфред Норт Уайтхет (1881-1947) соёл иргэншлийг тодорхойлоход их төвөгтэй асуудлын нэг мөн гээд Зэрлэг, Бүдүүлэг байдлаас соёл иргэншилд бие хүн ч, нийгэм ч шилждэг. Платоны 7 ерөнхий үзэл санааг (идея, физическия, элементы, душа, эрос, гармония, математическое, отношение пространство) түүхэн тодорхой илрэлтэй холбон үзэж Соёл иргэншлийг доорх 5 чанараар тодохойлох ёстой гэж үзжээ. Үүнд: 1. Бодит үнэн. 2. Гуа төрх. 3. Бодит үнэн ба гуа төрх хоёрын шүтэлцээ. 4. Үйл явдал. 5. Амар түвшин оршихуй. Энэ таван чанар нь хоорондоо маш нарийн, байнгын холбоо шүтэлцээтэй байх ба эдгээр чанаруудыг агуулсан нийгэм соёл иргэншилтэй гэж дүгнэжээ. Үнэн бол бодит байдлыг жинхэнэ ёсоор нь тусгаж үнэн зөвөөр сэтгэж, зөв дүгнэлт хийхийг шаарддаг. Үнэнийг өчүүхэн багаар мэдвэл их золгүй, том алдаанд хүргэнэ. Одоо байгаа үнэн ирээдүйдээ хохирол учруулах ч байж болно. Гуа сайхны мэдрэмж их байх тусам нийгэмд үнэт зүйлсүүд олон болж янз бүрийн зөрчилдөөнүүдийг даван туулахад туслан бодит нийгэмтэй шүтэлцэн барилдуулдаг. Амар түвшин бол зохицлын зохицол. Энэ нь эвдэн бусниулах аймшигт үзэл санааг тайтгаруулж соёл иргэншлийг хамгаалж хүн төрөлхтнийг хар амиа бодох явдлыг давахад туслана. Нийгмийн соёл иргэншил үнэт зүйлсээ удаан хадгалвал зогсолтонд ордог тул гай гамшиг, дайн сөргөлдөөн нь хөдөлгөгч хүч болдог. Учир нь дайн самуун хүн төрөлхтний гуа төрхийн бүх нөөцийг шавхан шинэ эрч хүчтэй болохыг шаарддаг. Иймээс “Гоо сайхан ертөнцийг аврана” гэдэг нь хоосон үг биш юм. Харин Освальд Шпенглер дэлхийн түүхийг матиматик аргаар судлахдаа “Дэлхий ертөнцийг зохих ёсоор нь сэтгэж түүний дүр төрхийг үнэн байдлаар нь илэрхийлэх ёстой. Хүн дэлхий ертөнцийг бүтээх бус харин өөртөө л нээж байгаа юм. Дэлхий ертөнц бол түүх, мөн байгаль орчин гэж үзэх хэрэгтэй” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Бүх европын соёл иргэншил Грек-Ромынх, Грек-Ромынх эртний арийчуудын соёл иргэншил байсан ба Эллинист (Грек, Ромынх) хэмээх манай эрин үеийн соёл иргэншлийн онцлог хэв шинж гэвэл Дорно, Өрнийн харилцан нөлөөллийн нэгдэл байсан ба одоо соёл иргэншлийн универсаль шинж өрнөөс дорно руу хандах болж нэн соёлт хүмүүс энэ соёлын гэрэл гэгээг дорно дахинаас эрж хайн Европ дахин бөхөн бүүдгэрч байна гэж “Закат Европа” номондоо дүгнэжээ. Тэр Норт Уайтхетын үзэл санааг үргэлжлүүлэн соёл иргэншлийг Нэг зэрэг бий болсон үзэл эрмэлзлэлийн үе, Нэг зэрэг бий болсон урлаг, уран сайхны үе, Нэг зэрэг бий болсон улс төрийн үйл явдлын (бодлогын) гэсэн 3 үе болгон хуваасан. Хүний хувийн үзэл эрмэлзлэл төрөн гарах нь тэр үеийн урлаг, уран сайхантай холбоотой бөгөөд хамгийн дээд шат нь улс төрийн үйл явдлын соёл иргэншлээр илэрдэг. Тухайлбал, Соёлоос соёл иргэншилд шилжих нь Грек-Ромд МЭӨ IY зуунд, Баруун Европын улс орнуудад XIX зуунд бий болохдоо дээрх дарааллаар явагдсныг тодорхойлоод “…Висла ба Амар мөрний хоорондох бүс нутагт миний таамаглаж байгаараар бол ирээдүйн Дэлхийн түүх явагдаж тэнд ойрын үе удмынхны чухал үйл явдлууд түүх болон хэрэгжинэ” гэсэн таамаглал нь үнэхээр хэрэгжсэн нь Дэлхийн I, II дайнууд, Хувьсгалт хөдөлгөөнүүд, Фашизм, Эдийн засгийн их хямрал гэх мэт түүхийн олон үйл явдлуудаар батлагддаг.
Ницше, Шпенглер нарыг шүтдэг Гитлер 1935 оны 5-р сарын 1-нд 1,5 сая хүн цугларсан цуглаан дээр “Тэр үеийн хүмүүсийн үзэл санаа бодлыг тусгасан тэр үеийн нөхцлийг нэгтгэсэн “Европын мөхөл” гэдэг ном бичсэн нэгэн зохиолчийн бичснээр жинхэнээсээ манай түүхийн төгсгөл болох ёстой юм уу? Энэ төгсгөлөөс үүдээд манай ард түмний мөхөл ирэх үү? Үгүй тийм биш. бид үүнд итгэх ёсгүй, энэ бол Европын уналт биш, Европын ард түмний шинэ сэргэлт гэж нэрлэх ёстой юм” гэсэн нь Шпенглерийн онолыг дутуу ойлгосон юм уу? Эсвэл түүнийг зориудаар гуйвуулсан уу? ямар ч байсан Освальд Шпенглер Германы Националь-Социализмын онолын үндэслэлийг зохиолдоо тусгасан ч гэсэн Фашист дэглэмийн эсрэг тэмцэж Геббельс, Гитлер нарыг дэмжсэн ганц ч үг хэлээгүй юм. Орчин үеийн хүмүүсийн гоо сайхны таашаал нь угсаатны иргэншил, хөгжлийн түвшингээсээ үл хамааран Парисын хувцасны шинэ загвар, Холливудын зан авир, кино урлаг, Интернет, Синди Кроуфорд шиг үзэсгэлэнт бүсгүй, Шварцнегер, Ван Дамм шиг эрэлхэг залуус, хоолны дэглэм гэх мэт маш олон зүйлээс авхуулаад царай зүс, бие бялдарын сонголт ижил төстэй болжээ. Өөрөөөр хэлбэл шинэ зууны хүн төрөлхтөн илүү прагматик амьдралыг сонирхох болсны учир нь “Элит-Массууд их ялгарч Элит нь үндэстний хэмжээнээс хэт цойлсон, Масс нь тэдгээр элитүүдийнхээ хүчээр дэлхийд дээгүүр яригддаг, улс орныхоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрч улсаа хөгжүүлдэг. Тийм боловч массууд нь элитүүдийнхээ соёл урлаг, нийгмийн бүх үнэт зүйлсүүдийг бүрэн эзэмших сонирхолгүй “Би аугаа ихийн араас хөөцөлдөхгүй, миний хүсч байгаа зүйл бол ердөө л сайхан амьдрал” гэж хүсдэг нийгмийн хэсэг юм.” Гэхдээ хүмүүст прагматик дээрх хэв маягийн амьдралаас илүү өөрийн гэсэн соёл иргэншлийн шинжтэй соёл иргэншил маш чухал болжээ. Одоо бидний урьд өмнө ярилцсан Өрнөдийн, Кунзын, Японы, Исламын, Энэтхэгийн, Славяны Ортодокс, Латин Америкийн, Африкийн гэсэн 8 гол соёл иргэншил байна. Эдгээр иргэншлүүд үйлчлэх цараараа газар зүйн, нийгмийн, эдийн засгийн, оюуны сэтгэлгээний гэсэн хүрээнүүдэд хуваагддаг болвч цаашдаа хүн төрөлхтний түүхийн хөгжилд нийт соёл иргэншлийн универсализм (Глобальчлал) явагдаж 2-4 бүлэглэл бий болно. Учир нь Азийн Кунз, Японы, Исламын, Энэтхэгийн иргэншлүүд, Славяны Ортодокс, Латин Америкийн, Өрнөдийн иргэншлүүд нь тус тус хоорондоо тэс өөр авч бие биенээсээ эх сурвалжтай учир нийт соёл иргэншлийн универсализм (Глобальчлал)-ын үндэс нь болох юм. Гэхдээ үүнд хэн нь илүү манлайлах вэ? гэдэг асуудлаас болж орчин үеийн олон улсын харилцааны зөрчилдөөнүүдийн үндэс гарч ирнэ. Өрнөд европчууд дорнод европчуудтай сөргөлдөж байсан нь төгсгөл болж зүүн европчууд ялагдан хүйтэн дайн дуусаж Баруун европчууд ялалт байгуулсан. Одоо энх тайван удаан оршин тогтнож байгаа юм шиг боловч европчууд ясны сөргөлдөх дон шүгэлсэн ард түмэн. Тэд дайнгүйгээр байж чадахгүй тул дайснаа ч олно, дайнаа ч өдөөнө. Европчуудын дараагийн дайсан бол европ бус үндэстэн, Христосын бус шашинтнууд байна. Дэлхийн шинэ сөргөлдөөн үүнээс дахин эхлэх болно. Монголчууд бид энэ сөргөлдөөнд ямар байр суурьтай хандах вэ? Газар зүй, улс төрийн нэн хавчигдмал орчинд үндэсний хэл соёл, зан заншил, шашин шүтлэг, ер нь соёл иргэншлийн үнэт зүйлсээ хадгалж үлдэх нь тухайн ард түмнээс маш их шалгуур шаардах нь мэдээж. XXI зууны манай төрийн бодлого үүнээс л урган гарах нь мэдээж.
Соёл иргэншил Техникийн хөгжилтэй хэрхэн зохицох вэ? Техникийг мөн л олон янзаар тодорхойлдог. Шинжлэх ухаан, Техник технологийн хөгжил нэгэнт туулж өнгөрүүлсэн замыг давтдаггүй учраас орчин үеийн шинжлэх ухааны мэдээлэл асар хурдацтай хөгжиж Шинжлэх ухаан, Техникийн мэдээллийн 3/2-оос илүү нь ХХ зууны сүүлийн 70 жилд бий болжээ. Техникийн хөгжлийг Аж үйлдвэрийн 3 хувьсгалаар төсөөлдөг. Аж үйлдвэрийн хувьсгалын I үе буюу анхдугаар хувьсгал нь 1769 онд Английн зохион бүтээгч Жеймс Уатт уурын машиныг анх бүтээснээр эхэлдэг ба 1872 онд Францын хувьсгалчид “хүн ба Иргэний эрхийн тунхаглал”-ыг гаргах хүртэл үргэлжилдэг. II хувьсгал нь 1872-1971 он хүртэл хугацаанд хамаардаг. Энэ үе нь дотроо “Цахилгаан техникийн”(Генератор, мотор гарсан), “Нефтийн”, “Тейлорын”, “Фордын”(Машинийг олноор үйлдвэрлэж эхэлсэн) гэсэн шинжлэх ухаан, техник-үйлдвэрлэлийн салбарт гарсан гол гол нээлттэй холбоотой үе шатуудтай. III хувьгал нь АНУ-ын “Интель” пүүс 1971 онд анхны микропроцессорыг гаргаснаар оюуны багтаамжтай үйлдвэрлэл голлох болсноор эхэлдэг.
Хүний эрхтний үргэлжлэл болсон техник хөгжих тусам хүн төрөлхтөн янз бүрийн нээлт, санамсаргүй адал явдал, сонирхолтой зүйлсүүдийг эрж хайн нээн илрүүлсээр хүн төрөлхтний цуглуулсан мэдээлэл, онол-арга зүй, туршлага бидний хяналтаас гарч бид түүнийгээ техникт даатгаж, хөгжлийн хэтийн төлөвөө удирдан залж чадахааргүй болжээ. Учир нь техник гэдэг бол байгалийн тухай хүний хийсэн төсөөлөл байсан (сарьсан багваахай-Лакатор, Оптик дуран-бүргэдийн нүд, Эйфелийн цамхаг-хөхтөн амьтны араг яс гэх мэт) бол хүн байгалиас тасарч зохиомол ахуй орчинд хүн техникийг бүтээх болсноор “Техникийг хийхийн хувьд хийх болсон”. Техникийг бүтээж байгаа Инженерийн үйл ажиллагаа хямралд орж хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт авчирч байна гэж зарим судлаачид нотолж байна. Тухайлбал, дэлхийн атмосферын битүүмжит байдал алдагдаж, 500 жилийн өмнөх ой модны нөөцийн 4-ний 2-ыг устгаж, дэлхийг 2 дахин устгаж чадах цөмийн эрчим хүчийг бий болгож, цөмийн туршилтаас гарсан хог хаягдлаар дүүрч үүний улмаас хүн болон зарим амьтад мутант шинжтэй болж, дэлхийн цаг уур дулаарч экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Ийнхүү дэлхийн мөхлийг бид өөрсдөө ойртуулж байгаа бус уу? гэвч бид гутрангуй байж болохгүй! Яагаад гэвэл хүн төрөлхтөнд өмнөх алдаагаа засах оюун ухааны чадвар байгаа тул дээрх бүх “нүгэл”-ээ өөрсдөө арилгаж чадах ёс зүй байдаг гэж Вернадский Коэволюцийн онол гаргаж ирж Техникийг бүтээхэд хүн, нийгмийн эрх ашгийг нэгдүгээрт тавиж тхникийн гуманизацийг инженерийн үйл ажиллагаанд оруулжээ. Үүнийг бид дараагийн хичээлүүд болох “Техникийн философи”, “Шинжлэх ухааны арга зүйн үндэс” хичээлүүдээр үзэх болно. Views: 14830
Only registered users can write comments. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 |
||||||||||||||||||||||||||||
| шинэч. ( 2008/08/06 ) | ||||||||||||||||||||||||||||
| < Өмнөх | Дараах > |
|---|


Сайхан бичсэн байна. Тэгэхээр бид Күнзийн соёлд хамаардаг байх нь ээ. Эрх чөлөөг буруу эдэлбэл эцэстээ өөрөө түүндээ боолгодог гэдгийг л хүмүүс сайн ойлгоосой. ...
sain bichsen bna