Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009 - Baganuuraa Havar boltol bayartai    MY CLUB 2009 - Mod tariad, tylee tyygeed    HOBBY - Sansart tsag hugatsaa ulam haritsangui bolno    HOBBY - NASA delhii    Muzei - DSCN2498    MY CLUB 2009 - shovgiin 4    MY CLUB - bidnii tarisan mod    MY CLUB 2009-2 - Misheesen daginachuud    MY CLUB - P1190142    MY CLUB - P1190142   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 4 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17156141
Цаг ба Хуанли

Welcome to MyWeb
Уншигчдийн үнэлгээ: / 710
МууСайн 
Бичсэн: Administrator   
2004/08/20

Түүхийн хуудсанд тавтай морилно уу

Миний Home page-д зочлон орж ирсэн эрхэм анд таньд баярлалаа. 

Энэ хуудас зєвхєн Монголын түүх, Дэлхийн түүхийн тухай бус танхимд 90 минутын турш єрнєсєн үзэл бодлын уур амьсгалын үргэлжлэл Цахим танхим байх юм.
  Оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн энэ танхимыг ашиглан үзэл бодлоо илэрхийлж байгаарай. ШУТИС-д Монголын түүхийн хичээл заана гэдэг “Тоонд дунд цохиж яваа үсэг” мэт санагддаг хүмүүс цєєнгүй байдаг. Image
  SS-102 гэдэг энэ хичээлийг та ганцхан улирал үзэхдээ хэдэн зуун мянган жилийн түүхийг “ангасан хүний балга ус шиг” амтлаад єнгєрүүлэх нь харамсалтай. Гэхдээ цаашдаа “Монголын түүх”-ийг єєр єнцгєєс харж амтархан уншиж, сэтгэл хєдлєн бахархах Эх орончийн сэтгэл ханамжийг бага, дунд, их дээд сургуулуудийн түүхийн багш нар таньд єгч чадаж байгаа болов уу? 
ImageБид цєєхєн монголчууд атлаа Эх түүхээ үзэхээс яагаад зугатаадаг, Эх түүхээ оруулахаас яагаад цааргалдаг билээ? SS-102-ыг одоогоор албадан сонгосон та бүхэн энэ улиралд миний хичээлд сууснаар 48 цаг буюу ердєє 2-хон хоногийн хугацаанд зєвхєн монголын түүхийг үзэх тєдийгүй яаж уншиж сурах уу? яаж бичиж сурах уу? хэрхэн оновчтой асуултыг зєв тавих вэ? гэдэг энгийн атлаа эдрээтэй зүйлийг хамт сурж Музейнуудээр аялал хийж, угийн бичигээ сэргээж, эссе бичих гээд олон тєлєвлєсєн ажлыг эрхэм та хийх ёстой. 
Энэ бүхэн чинь чамд миний дүнгээр үнэлэгдэж дүнгийн хүснэгт дээр чинь үлдэх ч дүнгээр дүгнэж болохгүй үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг тань єдєєхєд дєхєм болсон бол миний та нараас авах дүн нь энэ байгаасай гэж багш нар туйлаас хүсдэг юм шүү. Тиймээс та бүхэн 3 сарын турш 2-хон хоногийн хугацаатай энэ аялалд чин сэтгэлээсээ хамт аялаж чадваас “Тоонд дунд цохиж яваа үсэг”-ний мєн чанар сая биелэлээ олох байхаа.
   
Та бүхэнд амжилт хүсъе.

 

шинэч. ( 2011/12/01 )