Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
Free album - 3133365dkw    MY CLUB 2009 - end 18000 mod baigaa bygdeeree urgaasai    Muzei - DSCN1147    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - bagiin toglolt2    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - bid tarisan shyy    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - namaryin talbai1    MY CLUB 2009 - Amidralyin toloo temtsegch   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 16 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17159168
Цаг ба Хуанли

Асуулт асууж сурцгаах уу?
Уншигчдийн үнэлгээ: / 5
МууСайн 
Бичсэн: Administrator   
2007/12/17
2006 оны 11 сарын 17 Асуулт, Асуултын тэмдэг гэхлээр л таньд ямар нэг юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байх. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг ч байдаг. Учир нь хариулт авахын тулд та хүнээс юм асууж буй учраас тэр. Тиймээс таны асуулт логиктой байна уу? ямар түвшинд тавигдаж байхаас шалтгаалж хариулт мөн тийм байна. Мөн асуултаар асуултыг ч бүрэн дүүрэн хариулж болно. АСУУЛТЫН тухай санал солилцох гэж байна.

                Асуулт, Асуултын тэмдэг гэхлээр л таньд ямар нэг юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байх. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг ч байдаг. Учир нь хариулт авахын тулд та хүнээс юм асууж буй учраас тэр. Тиймээс таны асуулт логиктой байна уу? ямар түвшинд тавигдаж байхаас шалтгаалж хариулт мөн тийм байна. Мөн асуултаар асуултыг ч бүрэн дүүрэн хариулж болно. АСУУЛТЫН тухай санал солилцох гэж байна.   

          Мэдэээлэл олж авах, түүний гүнд, уг чанарт нь нэвтрэх, тэр ч бүү хэл өөрийн мэдлэгээ хариулагчдаа илтгэн харуулах, хүмүүсийн харилцааны ямар ч түвшинд хэрэглэж болох нэгэн хүчирхэг хэрэгсэл бол АСУУЛТ юм. Хүн 1-т ямар ч сонирхолгүй байгаа тохиолдолд, 2-т огт ойлгохгүй байгаа тохиолдолд АСУУЛТ-ыг тавьдаггүй гэж ярьдаг бол Монгол хүний гүндүүгүй үл тоомсорлодог, нэрэлхүү, бүрэг ичимхий “сайхан зангаас” болж 3 дахь тохиолдлоор Монголчууд асуулт асуудаггүй нь багшилж байх энэ хугацаанд надад ажиглагдсан билээ.        

    АСУУЛТ гэдэг бол ердийн нэг зүйл бус хүмүүс хоорондын харилцаа, тэдний сэтгэл хөдлөлийн бүх хандлагыг илэрхийлж байдаг. Тухайлбал, ангид зөвхөн багш л асуугаад байвал амьд хичээл явагдахгүй, багшаас гадна оюутнууд хичээлдээ дүгнэгдэх хэлбэр нь сурагчдын багшид тавих асуултууд байж болно. Ингэхийн тулд хүн бие биедээ зөв, оновчтой асуултыг тавьж сурах шаардлагатай. Мөн багш хүн сурах бичиг дээрээсээ энгийн хариулт шаардаж суралцагчдынхаа сэтгэн бодохыг нь хязгаарлах, эсвэл бодож сэтгэхийг нь албадан хүчлэх байдал нь суралцагчдын сэтгэлгээг боомилж байна гэсэн үг. Иймээс “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь”/УББСХ/ гэдэг манай сургалт таныг бүтээлч сэтгэлгээнд/critical thinking/ тулгуурласан зөв асуултыг гаргаж чаддаг болгон АСУУЛТ гэдэг зүйлийг ойлгоход таньд туслаж чадна.   

          Хүмүүсийн амнаас гарч байгаа бүх АСУУЛТ-уудыг хэв шинжээр нь хуваан үздэг. Гаргаж буй АСУУЛТЫН төрөл нь хүнд “Мэдлэг бол тогтсон зүйл биш, Үзэл бодол бол уян хатан юм” гэдэг ойлголт өгөхөөр байх ёстой. Иймд бүтээлч сэтгэлгээний АСУУЛТ бүр нь ярилцлагын хэв маягт тохирсон байх, мэдээллийг тайлбарлах, түүнд задлан шинжилгээ хийх, санал бодлоо нэгтгэн дүгнэх, түүнийг тайлбарлах, үнэлгээ өгөх, мэдээллийг дэлгэрүүлэх зэрэг олон шинэлэг зүйлүүдийг шаарддаг. Үүнийхээ үр дүнд олж авахыг хүссэн мэдээллээ олж авч, үзэл бодлоо солилцож харилцан ярилцагчаа сайн ойлгож чаддаг. Энэ бүх асуултуудын ерөнхий хэв шинжийг “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” арга зүй судлаад Сандерсийн хянан тохиолдуулсан Блүүмын асуултын загвар гэдгийг гаргаж иржээ. Энэ загвараар асуултын олон хэв маяг нь сэтгэлгээний хамгийн доод хэлбэр болох санах буюу агуулганд тулгуурласан асуултуудаас эхлэн шат дараатай гүнзгийрдэг. Иймээс АСУУЛТ-ыг шалгах, үнэлгээ өгөх нь сэтгэн бодохын хамгийн дээд түвшин байдаг. Асуултын хэлбэр бүр нь сэтгэн бодох аль нэг аргыг үзүүлж, тэр нь өөр үзэл бодолд ч хүргэж болдог бөгөөд мөн тухайн мэдээллийг илүү боловсронгуй, илүү баялаг болгож чаддаг.

   Нэг-хариулт, асуулт: Энэ нь баримт мэдээлэл авахад л зориулагдсан байдаг. Ийм асуултанд хүн хариулахын тулд мэдээллийн үндсэн хэсгийг мэдэж байхад л хангалттай. Асуултын хариулт нь эх сурвалж дотор бэлэн байдаг болохоор зарим тохиолдолд хүнийг идэвхитэй суралцахад нөлөө үзүүлдэг боловч удаан хэрэглэгдвэл “ужиг болдог”. Өнөөдөр манай улсын суурь боловсрол энэ зарчим дээр хатуу тулгуурласан байна.

  Хөрвүүлэх асуулт: энэ нь хариулагчаас мэдээллийг өөр хэлбэрт оруулан хариулахыг шаардана. Ийм асуулт нь хүнээс ой ухаандаа үйл явдал, орчин нөхцлийг зураглах, төсөлж тодорхойлохыг шаарддаг. Ийм асуултууд ёгтлол, зүйрлэл хийх тохиолдолд их хэрэглэгдэх төдийгүй зарим тохиолдолд юмыг лавлан байцаах, тогтооход хөрвүүлсэн логик асуултуудаар тогтоож болно. Та ийм хэлбэрийн асуултуудыг “Шерлог Холмосын адал явдал” зохиолоос уншиж болно.

  Тайлбарлах асуулт: Энэ нь хариулагчаас санаа бодол, баримт, тодорхойлолт ба үнэ цэнийн хоорондын уялдаа холбоог илрүүлэхийг шаардсан асуулт. Ийм төрлийн асуулт нь эргэцүүлж сэтгэн бодохыг өдөөсөн шинж чанартай байдаг. “Ойлгоц бол жинхэнэ тайлбарлал” гэдэг учраас энэ төрлийн асуулт нь дээд түвшний сэтгэлгээний цөм юм гэж “УББСХ” аргад үздэг байна. Тухайлбал, Батыг сургуульдаа хэнээр ч шаардуулахыг явдагийн мөн чанарыг та юу гэж бодож байна вэ?

   Хэрэглээний асуулт: Хүнээс унших, суралцах явцдаа асуудлыг шийдвэрлэх, цаашид учир зүй ба шалтгааныг судлахыг шаарддаг асуултыг хэлдэг. Тухайлбал, Аливаа мэдээллийг олон хэсэгт хуваан асуух үйл явц. Хэрэглээний асуултанд Анализ буюу задлан шинжлэх шинжилгээний, Ой тогтоолтын буюу Мэдээллийг сэргээн санах, цуглуулах асуултууд ордог. Хүмүүсийн харилцаанд энэ төрлийн асуултууд хамгийн өргөн хэрэглэгддэг.

  Нэгтгэн дүгнэх асуулт: Хувь хүний сэтгэлгээг ашиглан бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг асуултыг нэгтгэн дүгнэх асуулт гэнэ. Хэрэглээний асуултын үед хүн ашигтай мэдээлэл дээр тулгуурлан асуудлыг шийддэг бол, нэгтгэн дүгнэх асуулт нь асуудлыг бүтээлчээр шийдэхийн тулд өөрсдийн мэдлэг туршлагаа бүрэн дайчлах боломжийг олгодог. Ийм асуулт тавьж хүний мэдээллийн түвшин, боловсруулалт мөн өндөр байна гэсэн үг.

  Үнэлж дүгнэх асуулт нь хүнээс өөрсдийн тогтоосон жишгийнхээ дагуу сайн муу, зөв бурууг тодорхойлох шийдвэр гаргахыг шаарддаг. Энэ асуулт нь тухайн хүнд юу хэрэгтэй байгааг ойлгож, түүнийг өөрийнхөө хувийн итгэл үнэмшилтэйгээ нэгтгэхийг тэднээс шаарддаг. Энэ нь хүнд шинэ үзэл бодлынхоо эзэн нь болж, цогц нэгдмэл ойлголтонд хүргэдэг сэтгэлгээний чухал асуулт. Энэ асуултын төгс төгөлдөр ойлголт нь мэдээллийн талаар санаа бодлоо солилцоход гарч ирдэг. Мэтгэлцээн, улс төрчдийн яриа ийм асуултуудаар их байдаг боловч тэд сэтгэлгээний өндөр түвшинд ярилцдаг биш гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Энэ талаар санал бодлоо хуваалцаарай.


Views: 9724

Comments (3)
RSS comments
1. 16-10-2008 18:51
 
Aan ta tegeel asuult asuuhgui bolohoor uurlaad baidag baisan yumuu? :)  
Bi oilgodoggui baij. Odoo oilgoloo. :grin
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
2. 06-11-2009 08:46
 
mongol
Asuult hariltsaanii hamgiin tom helber gedgiig oilgoloo.Bid asuultiig vneheer zow tsagt ni zow tawij chadwal heregtei baigaa ooroo olood zogsohgvi hariulagchiinhaa medlegiig ulam batjuulj ugj bdag bolwuu gej bodoj bna. Za minii bodol neg iimerhvv bna. Gehdee zarim hvmvvsch yostoi zalhtal yum shalgaadag shvv he he he
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
3. 17-11-2009 17:49
 
mongol
уучилаарай багшаа гэхдээ би нэг номон дээрээс зөв хариулт авахийн тулд зөв асууж сур гэсэн байсанл даа.
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2008/03/26 )
 
< Өмнөх   Дараах >