Шинэ мэдээ
  :: ГАЙХАМШИГ   :: Хагийн хар нуур явах   :: МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН...   :: Нэмүү өртөг ба ШУТИС   :: АЖИЛДАА ЯВАХ ЗАМД.
Expose Scroller
MY CLUB 2009 - Buuvei buuvei BAGSHAA    Free album - 3133365dkw    MY CLUB 2009 - Amidralyin toloo temtsegch    MY CLUB 2009 - tsai barij baigaad duulchih uu    Free album - West HUNNU & SYANBI    MY CLUB 2009 - Ene jiliin anhnyi mod    Muzei - SL271994    Urgiin Bichig - DSCN2218    HOBBY - Hong Kong    MY CLUB 2009 - Ankhaa zamdaa garlaa   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 26 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 1638
Нийт сэдэвийн тоо: 94
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 1045374
Цаг ба Хуанли

Tecт-1
Уншигчдийн үнэлгээ: / 29
МууСайн 
Бичсэн: Administrator   
2007/12/17
Үсрэх
Tecт-1
Хуудас 2
2006 оны 11 сарын 28

1. 750.000 жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч байсныг нотлох ул мөр хаанаас олдсон бэ?А. Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас.В. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйгаас.С. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцонмааньтаас.Д. Дорнод аймгийн Тамсагбулагийн соёл.

2. Монголын нутгаас олдсон неолитын үеийн хамгийн том дурсгал?А. Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас.В. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйгаас.С. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцонмааньтаас.Д. Дорнод аймгийн Тамсагбулагийн соёл.

3. Балар эртний хүний хөгжилд хамаарах зөв олдворууд.А. Homohabilis(2.5сая-300.000)-Питекантроп, Синантроп, Зинжантроп.В. Homoerectus(300.000-50.000)-Гейдельбергийн хүн, Неандерталь хүн, Кроманион хүн.С. Homohabilis(2.5сая-300.000)-Питекантроп, Синантроп, Зинжантроп, Рамапитек.Д. Homoerectus(300.000-50.000)-Гейдельбергийн хүн, Дриопитек, Кроманион хүн.

4. Төв азид хүн үүссэн онолыг үндэслэгч болон түүнийг батлах хайгуулын ангийн аялал.А. Ч. Дарвины Эволюцийн онолыг батлахаар Галлагасын арлууд руу Английн Бигли хөлөг аялсан.В. 1900 онд АНУ-ын эрдэмтэн Осборнь, Мэтью нарын онолыг батлахаар Ядринцев, Козлов нарын аялал/1890-1925/С. 1900 онд АНУ-ын эрдэмтэн Осборнь, Мэтью нарын онолыг батлахаар Эндрюсын хайгуул аялал/1918-1925/Д. Моноцентрист онолын үндэслэлийг батлахаар Францын антропологич, археологич Эжин Ликийн судалгаа.

5. Чулуун зэвсгийн үеийн он цагийн нэр томъёоны зөв хувилбар. А.Палеолит-До шель-Ашель-Мезолит-Энеолит-НеолитВ.Палеолит- Ашель-До шель-Мезолит-Энеолит-НеолитС.Палеолит-До шель-Мезолит-Ашель-Энеолит-НеолитД.Палеолит-До шель-Ашель-Мезолит-Неолит-Энеолит

6.Төв азид үүссэн угсаатны бүлгийн зөв хувилбар.А.Түрэг-Монгол-Манж,Тунгус.       С.Түрэг-Монгол-Ненц,ЦаатанВ.Монгол-Түрэг-Зүрчид,Цаатан.   Д.Монгол- Түрэг-Солонгос,манж.

7. Хятадын сурвалж бичиг дээрх нүүдэлчдийг тэмдэглэсэн хамгийн анхны нэр.А. Гуйфан буюу Хязгаар нутгийнхан, Чөтгөрийн газар.  В. Ди, Динлин, Жун, Гаогюй буюу Бүдүүлгүүд, Цэнхэр нүдтэн, Өндөр тэрэгтэн.С. Ху, Дунху, Линьху, Жуанжуан-Зэрлэгүүд, Дорнодын болон Ойн зэрлэгүүд, Тарианы өт хорхой.

8. Хятадын сурвалж бичиг дээрх өвөг Монголчуудын хамгийн анхны нэр.А. Гуйфан буюу Хязгаар нутгийнхан, Чөтгөрийн газар.  В. Ди, Динлин, Жун, Гаогюй буюу Бүдүүлгүүд, Цэнхэр нүдтэн, Өндөр тэрэгтэн.С. Ху, Дунху, Линьху, Жуанжуан-Зэрлэгүүд, Дорнодын болон Ойн зэрлэгүүд, Тарианы өт хорхой

9. Нүүдэлчдийн овгийн харилцаан дахь давхар холбоо гэж юуг хэлэх бэ?А. 2 овог Эндогами ёсыг хатуу баримтлан удаан хугацаанд худ ураг барилдсны үндсэн дээр шинэ овог, угсаа үүсэхийг хэлнэ.В. Моногами харилцаа ялсны дараа Эгзогами ёс гарч ирснийг давхар холбоо гэнэ.С. “Хунну эцэгтэй, Сяньби эхтэй” өвөг Монголчуудын ургийн харилцаанд удаан хадгалагдсан ёсыг хэлнэ.Д. Харь бус ураглахуй буюу Эндогами, Овог дотор ураглахыг хатуу хориглодог Эгзогами 2 ёсыг хэлдэг.

10. Төв азиас нүүдэллэсэн Нүүдэлчдийн анхдугаар их нүүдлийн үр дүнд Европт тогтсон Нүүдэлчдийн хаант улс.А. 453 он хүртэл оршин тогтносон Атиллын хаант улс Болгар, Унгарын нутагт төвлөрөн оршин тогтнож байв.В. 552-558 онд Түрэгүүдэд шахагдсан Аварчууд Унгар, Славяны нутагт биеэ даасан улсаа байгуулж байсан.С. Их нүүдлийн улмаас Каспи-Хар тэнгисийн сав газраар нутагладаг олон нүүдэлчид Европт цөмрөн орж өөрсдийн хаант улсаа байгуулж байсан/МЭ-ний 3-р зуун/Д. Эртний Грек, Ромын эзэнт улсуудтай зэрэгцэн МЭӨ 4-р зуунаас Скифүүд Дорнод европт нутагладаг байв.

11. Түрэг угсаатнуудын Монголын нутаг дээр үлдээсэн дурсгалт зүйлсэд хамаарахгүй зүйлийг нэрлэ.А. Хүн чулуу болон Бал бал чулуу.                       С. Хүрэл цуглабар олдворууд.В. Орхон Сэлэнгийн буюу Руни бичиг.                    Д. Газар усны нэр.

12. Эртний улсуудын бичиг үсгийн хамаарлын зөв хувилбар. А. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Согд үсэг, Уйгар-Их бага үсэг, Хятан-Руни бичиг, Монгол-Босоо бичиг.В. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Согд үсэг, Уйгар-Руни үсэг, Хятан-Их, бага бичиг, Монгол-Босоо бичиг.С. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Руни үсэг, Уйгар-Согд үсэг, Хятан-Руни бичиг, Монгол-Босоо бичиг.

13. Яс хагалахуй гэдэг урагийн ёсыг Монголчууд хэд дэх үедээ хийдэг байсан бэ?А. Эцгийн ясан төрлийн 9-11 дэх үед үе мултарлаа хэмээн хийдэг заншил.В. Үе мултарч шинэ угсааг угийн бичгээсээ хасан тэмдэглэдэг баяр ёслолын заншил.С. Эцгийн талын 13 үеийн дараа шинэ овог, угсаа бий болсон хэмээн хийдэг ёслол.Д. Цоо шинэ овог, удам угсаа гарсан хэмээн тэмдэглэдэг баяр ёслол.

14. Их Монгол улсын хаант төр ямар хэлбэрийн хаант засаглалтай байсан бэ?А. Диспот буюу Хэмжээгүй эрхт хаант засаг.              С. Хэмжээт цаазат хаант засагт.В. Давхраат хаант засаглал.                             Д. Теократ буюу шашны засаглал.

15. Түрэгийн хаант улсын үед 3 хаанд шадарласан мэргэн түшмэл хэн бэ?А. Күчүлүг.    В. Моюньчур.    С. Тоньюкук.   Д. Билгэ буюу Культегин.

16. Соёрхол газар нутаг гэж юуг хэлэх вэ?А. Их хаанд соёрхогдсон Дархан цолтой хүмүүст өгдөг шагналын газар.В. Эзлэгдсэн улс орнуудаасаа хүмүүст өмчлүүлсэн газар нутаг.С. Их ташаагдсан байгалийн үзэсгэлэнт газар нутаг.Д. Дархлагдсан, Төрийн хамгаалалтанд орших газар нутаг.

17. Цэргийн захирагч тайш цолны учир.А. Чингис хаан 1206 онд бий болгоод 1691 онд Өвөр Монгол, Халх монгол дараалан Манжийн эрхшээлд орсны дараа Манжийн хааны зарлигаар устгагдсан цол.В. Монгол угсааны эртний улсуудын үед бий болоод Элбэг хааны үед устгагдсан цол.С. Амбагай ханы санаачилгаар бий болоод Батмөнх даян хаан хүчингүй болгосон цол.Д. Хабул ханы санаачилгаар бий болоод Хубилай хааны үед хүчингүй болсон цол.

18. 12-р зууны үед нүүдэлчин овог, аймгуудын нутаглаж байсан газруудын үнэн зөв хувилбар.А. Цагаан хэрмийн хойд тал-Найман, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Онгуд, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.В. Цагаан хэрмийн хойд тал-Онгуд, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Найман, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.С. Цагаан хэрмийн хойд тал-Найман, Туулын хар түнэл-Мэргид, Сэлэнгэ мөрөн-Онгуд, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Хэрэйд, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.Д. Цагаан хэрмийн хойд тал-Татар, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Онгуд, Буйр нуур, дорнодын тал-Найман аймаг.

19. Монгол цэргийн байлдах урлагийн цэргийн тактикт ордоггүй тактик.А. Цацсан одны жагсаал болон Нуур байт.           С. Нохой хэрлэг болон чоно шогшоо.В. Саран жагсаал болон бүслэх.                Д. Цүүцэн хатгалт болон Бух сэжүүр.

20. Гэрэгэ гэдэг юуг хэлэх вэ?А. Улс гүнүүдийн хооронд элчин солилцохоор тохирсон гэрээний таних тэмдэг.В. Дархан цолтон болон Алтан ургийн нөлөө бүхий ноёдын авч явдаг пайз.С. Их Монгол гүрний Их хаадын элч нарын зэрэг дэв, итгэмжлэлийн баталгаа.Д. Их хаанаас шадар ноёддоо шагнасан алтан, мөнгөн, хүрэл, модон итгэмжлэл

21. Хүрэл зэвсгийн үед үл хамаарах түүхийн дурсгал.А. Хадны сийлмэл болон зосон сүг зураг.         С. Буган чулуун хөшөө.В. Гэрэлт хөшөө.                             Д. Дөрвөлжин булш.

22. Хэв хууль гэж юуг хэлэх вэ?А. Нүүдэлчдийн дунд эрт үеэс уламжлагдан ирсэн бичигдээгүй хууль.В. Хүннүгээс Их Монгол улсын үе хүртэл уламжлагдан ирсэн “ам хууль цааз”.С. Их Монгол улсын “Их цааз” буюу “Их засаг” хуулийн үндэс болсон хууль цааз.Д. Эртний нүүдэлчдийн төр улсад байсан дагаж мөрдөх ёс заншил.

 23. Хүлэг хааны 1256-1260 оны аян дайны шалтгаан.А. Тулуйн гутгаар хүү Хүлэг хаанд соёрхол газар оногдоогүй тул шинэ газартай болохын тулд.В. Уулын өвгөдийн нийгэмлэгийг мөхөөж баян тансаг Багдадыг эзлэн авах хаан ах Мөнхийн тушаал.С. Мөнх хааны Армяны хаан Гетумтай хийсэн 7 зүйлт гэрээ хэлэцээрээс болж.Д. Ариун газар Иерусалимыг эзлэн авах гэсэн Христосын шашинт Алтан ургийн хатадын хүслээр.

24. Алтан ордны хаант улсын нийслэл.А. Ижил мөрний эрэг дээрх Сарай хот.           С. Москваг Бат хаан эзлэн авч нийслэсэн.В. Оросын эртний нийслэл хот Астрахань.         Д. Кавказын Крым дэх Бахчисрай.

25. Монголын хамгийн сүүлчийн их хаан хэн бэ?А. Лигдэн хаан.     В. Мөнх хаан.    С. YIII Богд.     Д. Тогоонтөмөр хаан.

26. Монгол нутаг дахь эртний улсуудын хаадын цол хэргэм.А. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Хятан-Хан, Түрэг-Эль эзэн, Жужань-Хаган.В. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Хятан-Хаган, Түрэг-Эль эзэн, Жужань-Хан.С. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Жужань-Хан, Түрэг-Эль эзэн, Хятан-Хаган.Д. Хунну, Сяньби-Шаньюй, Жужань, Хятан-Хан, Түрэг-Эль эзэн, Тоба-Хаган.

27. Хятадын уламжлалт 24 төр улсад ордог төв азийн нүүдэлчдийн байгуулсан төр улсууд.А. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Манж зүрчид-Дай Чинь улс. Төвд-Тангудын Си СяоВ. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Манж зүрчид-Цинь, Дай Чинь улс.С. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Зүрчид-Цинь, Манж-Дай Чинь улс. Хотон-Тань улс

28. Монголчуудын мөрдөж байсан хууль цаазын уламжлал.А. Их Монгол улс-Их Цааз, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их засаг. Халх-Халх журам.В. Их Монгол улс-Их засаг, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их Ясса. Халх-Халх журам.С. Их Монгол улс-Их засаг, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их цааз. Халх-Халх журам.

29. 1236-1241 онд Европт хийсэн “Ахмад хөвгүүдийн аян дайныг хэн санаачилсан бэ?А. Зүчийн хүү Бат хаан.      В. Өгөөдэй хаан.    С. Цагаадай.   Д. Алтан ургийн нөлөө бүхий ноёдын шахалт.

30. Халх монголд шарын шашныг хэн анх дэлгэрүүлсэн бэ?А. Түшээт хан Гомбодорж.              С. Шолой Махасамади Гэгээн сэцэн хаан.  В. Өнлөр гэгээн Занабазар.              Д. Очибат тулгар Түшээт хан Абтай.

31. Юань гүрний засаг захиргааны нэгж дэхь Монголын нутаг дэвсгэр А. Давааны арын муж болон Дагурын тойрог      В. Давааны арын муж болон ГаньсуС. Давааны арын муж болон Хөх нуур.           Д. Давааны арын муж болон Ханбалык хот.

32. Алтан ордны хаант улсын хамгийн том ялагдал хэзээ, хаана болсон бэ?А. Египетын Мамлюкуудын султан Бейбарс Монголчуудыг Иерусалимын ойролцоо 1260, 1277 онд тус тус бут цохисноор.В. 1380 оны 4 сарын 8-нд Мамайн эзэмшлийг Москвагийн холбоо Д. Донскийн удирдлага дор Куликовын талд бут цохьсон.С. Козакуудын атаман Ермак 1595 онд Алтан ордны Кучумын Сибирийн хаант улсыг бут цохьсонД. Мамайн дараахь Тогтомыш хаан өөрийн холбоотон Цагаадайн угсааны улсын хаан доголон Төмөртэй муудалцан түүний цэрэгт Өмнөд Оросын талд 1391 онд бут цохигдсон.

33. Хорезмын аян дайны шалтаг.А. Отрар хотын захирагч Монголын худаалчдыг хороосон.   В. Монголын ноёд эд баялагт шунасан.С. Хорезмын шах Мухаммед Иналжугийг Чингис хаанд өгөөгүй.   Д. Их Монгол улсын алтан аргамжааг тасалсан.  

34. Алтан ордны хаант улс ямар улсууд болон задарсан бэ?А. Астрахань хант улс/1437-1553/, Казаний хаант улс/1437-1552/, Крымын хаант улс/1437-1785/,В. Хөх орд, Цагаан орд, Ногайн орд, Монголстан буюу Крымын хаант улс/1437-1785/,С. Хөх орд, Цагаан орд, Ногайн орд, Монголстан буюу Астрахань хант улс/1437-1553/,Д. Кучумын буюу Сибирийн хаант улс/1500-1595/ буюу Казах буюу Их-Дунд-Бага жузы, Якут Саха,

35. Юань улсын нууц бичгийн яам төрийн ямар асуудлуудыг хариуцдаг байсан бэ?А. Цэргийн болон нууц шашдир, түүх бичлэгийн хэргийг хариуцан шийддэг байсан.В. Цэргийн болон язгуур нутаг Давааны арын мужийн дотоод асуудлыг хариуцан шийддэг байсан.С. Цэргийн болон Санхүү, үйлдвэрлэлийн асуудлуудыг хариуцан шийддэг байсан.Д. Цэргийн болон Гадаад харилцааны асуудлуудыг хариуцан шийддэг байсан.

36. 13-14р зууны Монголын шилдэг эрдэмтэдээс хэн нь Юань гүрний өмнө тогтнож байсан Сяо, Цинь, Сунь хэмээх 3 гүрний түүх бичих ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бэ? А. Чингай чинсан.         В. Мянгат эрдэмтэн.        С. Тогтох.            Д. Чойжи Одсэр.

37. Монголын хаан төрийг Алтан ургийн угсааны бус ноёдууд барьж байсан үеийн нэр.А. Эсхи хаадын үе.    В. Бага хаадын үе.     С. Тогоон, Эсэн хаадын үе.    Д. Монголын бутралын үе.

38. Монголын бага хаадын үе хэн гэдэг хаанаас эхэлдэг вэ?А. Тогтох бух буюу Тайсунь хаан.  В. Макакуси буюу Маркус.   С. Молун хаан.  Д. Батмөнх даян хаан.

39. Зон олныг “Хөл хөсөр, гар газар хүртэл жаргуулж” 45 жил хаанчилсан хаан хэн бэ?А. Батмөнх даян хаан.    В. Түмэн засагт хаан.    С. Лигдэн хаан.    Д. Алтан хан.

40. “5 ханы засаг” хэмээх ноёдоос бүрэлдсэн Төв загийн газар газрыг байгуулж эв найрамдлаар Монголчуудын бутралыг даван туулах гэж оролдсон хаан.А. Батмөнх даян хаан.    В. Түмэн засагт хаан.    С. Лигдэн хаан.    Д. Алтан хан.

41. Дөрвөн Ойрадын холбоо хамгийн хүчирхэг байх үедээ ямар бүрэлдхүүнтэй байсан бэ?А. Цоросын Хар хул, Хошуудын Төрбайх, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.В. Цоросын Эрдэнэбаатар, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Амарсанаа.С. Цоросын Хар хул, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.Д. Цоросын Галдан бошигт, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.

42. Монгол хэдий үеэс Баруун, Зүүн буюу “Дөчин-Дөрвөн хоёр” гэж нэрлэгдэх болсон бэ?А. 1401 онд Элбэг хаан ёс бус гэрлэлтэндээ гэмшиж Ойрадыг Хуха Таюугийн хүү Өгчи хашхи, Махмуд нарт захируулснаас.В. Минь улсын хаан Юн Ле Ойрадын Махмудыг дэмжин 1409 онд Монголын хаан Буянширыг бут цохьсноор.С. 1439-1449 онд Ойрадын тайш Тогоон, түүний хүү Эсэн тайш нар хүчирхэгжин Монголыг нэгтгэснээр.Д. Цоросын Хар хул ноён Ойрадыг дахин сэргээн Тэнгэр ууланд 4 ойрадын холбоо хүчирхэг болсноор.

43. Батмөнх даян хааны 1501 онд байгуулсан 6 түмэнгээс ямар түмэн нь бослого гаргалаа хэмээн БодиАлаг хааны үед бусад 5 түмэндээ нялзаагдсан/тараагдах/ бэ?А. Юншээбуу.   В. Түмэд.    С. Ордос.   Д. Урианхай.

44. Хэн хааны үеэс Монголын хаан ширээ, хасбуу тамга Цахар түмэн рүү шилжсэн бэ?А. Боди Алаг хаан.   В. Түмэн засагт хаан.  С. Лигдэн хаан.   Д. Алтан хан.

45. Төвдийн шарын шашны тэргүүнд “Далай лам” цолыг анх хэн өгсөн бэ?А. Боди Алаг хаан.   В. Түмэн засагт хаан.  С. Лигдэн хаан.   Д. Алтан хан.

46. Улаанбаатар хот ын хамгийн анхны нэр.А. Номын хүрээ.     В. Да хүрээ.      С. Шар бүсийн орд.     Д. Хүрээ.

47. Батмөнх даян хааны шинэчлэн зохион байгуулсан Монголын 6 түмний зөв хувилбар.А. Баруун 3 түмэн-Цахар, Урианхай, Ордос. Зүүн 3 түмэн-Халх, Түмэд, Юншээбуу.В. Баруун 3 түмэн-Цахар, Юншээбуу, Ордос. Зүүн 3 түмэн-Халх, Түмэд, Урианхай.С. Баруун 3 түмэн-Цахар, Урианхай, Халх. Зүүн 3 түмэн-Ордос, Түмэд, Юншээбуу.

48. Дэлхийн Монгол үндэстний тархалт.А. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Цагаан Монгол, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Халимаг, Тува, Афгань-Хазар могол..В. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Халимаг, Тува, Афгань-Хазар могол, Цагаан Монгол,..С. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Цагаан Монгол, Халимаг, Тува, Афгань-Хазар могол..

49. Монгол угсаатны угсаануудад овгийг юу, юу гэж хэлдэг вэ?А. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Мянгад, Баяд, Захчинд Элкен, Цахар, Барга, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.В. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Өөлд, Барга, Захчинд Элкен, Цахар, Баяд, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.С. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Өөлд, Баяд, Захчинд Элкен, Цахар, Барга, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.Д. Халх, Дариганга, Баргуудад Овог, Өөлд, Баяд, Захчинд Элкен, Хошууд, Түмэд, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.

50. “Уг дагахгүй, Утаа дагадаг” хэмээн хошуу ноёноо сонгуулиар томилдог байсан Монголын нэгэн угсааны нэр.А. Захчин.        В. Торгууд.       С. Хотон.      Д. Мянгад.

51. Галдан хаанд амуу тарианы алба барихаар олзлогдон ирсэн Дундад Азийн тариачдаас гаралтай харь угсаатан?.А. Цаатан.       В. Казах.        С. Хотон.      Д. Мянгад.

52. Монгол улсын Казах угсаатан хэзээ ямар үйл явдлаар Монгол улсын бүрэлдхүүнд орсон бэ?А. Дунд Жуз-т багтаж байсан Казахын Жантекей тэргүүтэй 12 овог 1864 оноос Алтайн нуруунд нутаглах болсноос... В. Богд хаанаас 1917 оны 3-р сарын Наурызаар Хюнбай, Сухербай нарын ноёдод гүн цол олгосон ёслолоор...С. Оспан тэргүүтэй Казахын дайчид Орос, Монголын засгийн газрын дэмжлэгийг 1940-өөд оноос авч эхэлснээс...Д. Хойдын Амарсанаа, Казахын хаан Абулайтай худ ураг барилдан Хаант Оросыг түшин Манжийн эсрэг тэмцснээс....

53. Хийж гүйцэтгэж байсан ажил, үүргээрээ Монгол угсаатанд шинээр үүссэн угсаа.А. Захчин-Дариганга.    В. Цаатан-Үзэмчин.      С. Үзэмчин-Дариганга.    Д. Цаатан-Дархад.

54. Манжийн эрхшээлийн үед Монголыг захирч байсан хамгийн дээд байгууллага ямар нэртэй байсан бэ?А. Улиастайн Манж сайдын газар.         В. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.С. Хүрээний Манж сайдын газар.         Д. Бээжингийн Төв засгийн газар.

55. XYIII-XX зуунд Монголд  шашны асуудлыг эрхлэн шийддэг төв байгууллагын нэр.А. Эрдэнэ Шанзодвагийн яам.                 В. Хүрээний Манж сайдын газар.  С. Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэгч яам.   Д. 13 тамгатай хутагт.

56. Манжийн эрхшээлийн үед хамжлага иргэдийн алба залгуулж байсан нь, түүний төрөл.А. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Сум ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.В. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хошуу ноёд. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.С. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хамжлага ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Сум ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.

57. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнолын De facto нь ямар хэлбэр вэ?А. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг хэсэг хугацаанд тодорхойгүгээр зөвшөөрөх.В. Тухайн улс бусад улсуудаар зөвшөөрөгдсөн бол тэр улсын хил дотор төр засгаас илүү эрх мэдэлтэн байх ёсгүй.С. Нэг улс нөгөө улсыгаа суверенитетын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёсыг хэлнэ.Д. Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын яг одооны оршин байгаа байдлаар хүлээн зөьшөөрөхийг хэлнэ.

58. Хятад улс ямар түүхэн үйл явдлын дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ?А. 3 Их гүрний 1943 оны Тегеран, 1945 оны Яалтын гэрээний дараа шахалтанд орж Монголыг хүлээн зөвшөөрсний дараа.В. Хятадын Гоминданы Засгийн газар 1945 оны 8-р сард Монгол улс Японд дайн зарлаж Өвөр монголыг эзэлсний дараа ...С. 1945 оны 10 сарын 20-ны өдөр БНМАУ-д бүх ард түмний санал хураалтын дараа ...Д. 1949 оны 10-р сард Хятадад Коммунист дэглэм ялж БНХАУ байгуулагдан 2 орон дипломат харилцаа тогтоосны дараа...

59. Их гүрнүүд жижиг орныг хүлээн зөвшөөрөх суверенитет зарчим гэж юуг хэлэх вэ?А. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг хэсэг хугацаанд тодорхойгүгээр зөвшөөрөх.В. Тухайн улс бусад улсуудаар зөвшөөрөгдсөн бол тэр улсын хил дотор төр засгаас илүү эрх мэдэлтэн байх ёсгүй.С. Нэг улс нөгөө улсыгаа суверенитетын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёсыг хэлнэ.Д. Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын яг одооны оршин байгаа байдлаар хүлээн зөьшөөрөхийг хэлнэ.

60. Монголын улсын тусгаар байдлыг Status-quo-н хэмжээнд Холбоотон гүрнүүд хэзээ хүлээн зөвшөөрсөн бэ?А. Дэлхийн 2-р дайн төгсгөлд Яалтад болсон 1945 оны 5-р сарын Холбоотон гүрнүүдийн гэрээгээр.    В. Монголд болсон бүх нийтийн санал хураалтын дүнг харгалзан 1946 оны 1 сард Хятадад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.С. 1944 оны зун Монголд айлчилсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Уэлссын “Монгол саттилет улс боловч Төрийн зүтгэлтэнгүүд нь тусгаар байдлаа хадгалан үлдэх чадвартай хүмүүс юмаа” гэсэн дүгнэлтийн дараа.Д. 1945 оны 8-р сард Монголын засгийн газар Японд дайн зарлаж Дэлхийн 2-р дайны дарааа ялагч улсын нэг болсонд .

61. Олноо өргөгдсөн Монгол улс нь хаант засгийн ямар хэлбэртэй байсан бэ?А. Диспот буюу хэмжээгүй эрхт.         В. Давхраат хаант засаг.С. Хэмжээт цаазат хаант засаг.           Д. Теократ буюу Шашин, Төрийн хосолсон.

62. Дундад үеийн Монгол үндэстний бичиг үсэг түүний зохиогчид.А. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-АгваандоржВ. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Агваандорж, Вагиндарын үсэг-Зая бандид Намхайжамц.С. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-Зая гэгээн.

63. XYIII-XX зууны үеийн Ар Монголын 6 аймгийн хангуудын цол.А. Дөрвөд-Эрдэнэ бишрэлт хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Далай хан, Сэцэн хан-Махасамади гэгээн.В. Дөрвөд-Далай хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Махасамади гэгээн.С. Дөрвөд- Махасамади гэгээн, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Далай гэгээн хан.

64. Манжид өргөдөг байсан билэгдлийн 9 цагааны албанд юу ордог байсан бэ?А. Мөнгөн буйлтай 5 цагаан тэмээ, Ногоон ногттой 4 шарга адууВ. Мөнгөн буйлтай 1 цагаан тэмээ, Ногоон ногттой 8 шарга адуу.С. Халуун хошуутай 9 цагаан мал, дагалдах эд зүйлсийн хамт.

65. Халх Монгол Манжид дагаар орох шийдвэрийг хэзэ, хаана гаргасан бэ?А. 1691 онд Долоннуурт болсон Халх Монголыг Манж Дай Чинь улсад нэгтгэн авах ёслолын чуулганаар.В. 1689 оны Сөнөдийн Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганд Өндөр гэгээний гаргасан саналаар.С. 1686 оны Заг Байдрагийн Хүрэн бэлчирийн чуулганаар “40, 4 хоёрын Их цааз”-ыг хүчингүй болгон...Д. 1636 оны зун хийсэн Монголын 49 ноёдын чуулган Манжийн Авага хааныг Монголын хаанаар өргөмжилснөөр.

66. Монгол улс Манжийн ямар хаадын үед тус тус эзлэгдсэн бэ?А. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.В. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.С. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.Д. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.

67. Монголд байсан Манжийн төрийн хамгийн их эрх мэдэл бүхий байгууллага.А. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.         В. Улиастайд Маж сайдын газар.С. Аймгийн Чуулган, Томилогдсон Чуулган дарга.      Д. Нүүлгэх ажил эрхлэх товчоо.

68. 20-р зуунд гадаад улсуудаас Монголд хэрэгжүүлж байсан улс төрийн бодлого, түүний он цаг.А. Хятадын Засгийн газар-Шинэ засгийн бодлого. Япон-Нармай Монгол улс байгуулах. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт. В. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Нармай Монголын үзлийг дэмжих. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт. С. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Монголын хөгжлийн 6 зүйлт үзэл. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт.

69. Монголд болсон анхны бүх ард түмний санал хураалт хэдийд, ямар асуудлаар явагдсан бэ?А. Олноо өргөгдсөн Монгол улсын Дээд, Доод хурлыг 1914 онд байгуулахад.В. 1922 оны Ард түр цагийн хурлыг байгуулахад.С. 1945. 10. 20-нд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт болсон.Д. 1924. 11. 26-нд Монгол улс Бүгд найрамдах, Бүрэн эрхт тусгаар тогтносон улсаа тунхаглан үндсэн хуулиа батлахад....

70. Автономит засаг гэж юуг хэлэх вэ?А. Гадаад харилцаандаа Сюзеренитет эрхтэй жижиг улсыг хэлнэ.В. Олон улсын харилцаанд биеэ дааж ордоггүй, эвсэл холбоонд нэгдэх эрхгүй жижиг улсыг хэлнэ.С. Эдийн засаг, соёлын хувьд биеэ даасан, улс төр-гадаад бодлогын хувьд эрх мэдэлгүй жижиг улсыг хэлнэ.Д. Олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн жижиг улсыг хэлнэ.

71. 1911 онд Хаант Орос улсаас тусламж гуйх хэргээр нууцаар Орост очсон Монголын төлөөлөгчид.А. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Мөн аймгийн түшээ гүн Чагдаржав, Өвөрмонголын Хайсан түшмэл.В. Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, . Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж.С. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан түшмэл.Д. Түшээт хан Дашням, . Сайн ноён хан Намнансүрэн, Өвөрмонголын Хайсан түшмэл.

72. Монгол улсын нийслэл хотын нэрийн өөрчлөлт.А. Анхны нэр-Богдын хүрээ/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/В. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Богдын хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/С. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/

73. Монголд батлагдсан 4 үндсэн хуулийн гол үзэл санаанууд.А. 1924 оны үндсэн хууль-Бүгд найрамдах улсыг тунхаглан зарлах, 1940 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.В. А. 1924 оны үндсэн хууль-Капиталист бус хөжлийн зам, 1940 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.С. А. 1924 оны үндсэн хууль-Бүгд найрамдах улсыг тунхаглан зарлах, 1940 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.

74. Status-quo гэж юуг хэлдэг вэ?А. Гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийг одоогийн байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.В. Тухайн улсын хэзээнээсээ оршин байсан одоо байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.С. Дайн, улс гүрэн задрах гэх мэт ямар нэгэн түүхэн үйл явдлаар өөрчлөгдсөн улсын хэл хязгаарыг хэлнэ.Д. Софт рок стилээр тоглодог Голландын нэрт хамтлагийг Status-quo гэж хэлдэг.

75. 1920-оод онд Нийслэл хүрээнд байгуулагдсан тусгаар тогнолын төлөө тэмцлийн улс төрийн бүлгэмүүд.А. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. В. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Элбэгдорж Ринчено болон Коминтерн.С. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.Д. Зүүн Хүрээний бүлгэм-Д. Бодоо нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-С. Данзан нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.

76. Баруунтан хэмээгдэгчдийн улс төрийн үзэл баримтлал.А. Монголд Зөвлөлт маягийн социалист нийгэм байгуулах.В. Үндэсний ардчилсан чиг баримжаатай шинэчлэлүүд хийх.С. Үндсэн хуульт хаант төр улсын “Хаанчил, харин удирдаж болохгүй” гэсэн зарчим.Д. Ямарч улс төрийн үзэл баримтлалгүй, “утсан хүүхэлдэйнүүд” байсан.

77. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг тэмдэглэх шийдвэр хаанаас гарсан бэ?А. Ерөнхийлөгчийн зарлиг.     В. Засгийн газрын тогтоол.  С. Улсын их хурлын тогтоол.  Д. ШУА-ын чуулганы шийдвэр..

78. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг/Репрессия/ Монголд 1937-1939 онуудад гардан гүйцэтгэсэн байгууллага.А. Онцгой бүрэн эрхт комисс.   В. МАХН-ын төв хороо.    С. ЗХУ болон Коминтерн.   Д. Зүүнтэнгүүд.

79. Монгол улсын түүхэн дэх хамгийн анхны ерөнхий сайд.А. Жалайрын Гоо мухулай.                  В. Сайн ноён хан Намнансүрэн/1913-1919/   С. Чин ван Ханддорж/1915/                  Д. Жалханз хутагт Дамдинсүрэн./1924/

80. Хүний эрхийн түгээмэл тунхагийг Монгол улс хэдэн оны үндсэн хуулиараа бүрэн баталгажуулсан бэ?А. 1924 оны Анхдугаар үндсэн хууль.         В. 1940 оны хоёрдугаар Үндсэн хууль.С. 1960 оны гутгаар Үндсэн хууль.           Д. 1992 оны дөтгээр үндсэн хууль.  

                        Таньд амжилт хүсъе.  2005.12.28.


Views: 3756

Comments (12)
RSS comments
1. 02-10-2008 16:28
 
Иииии мэдэхгүйд эрээн цоохор гэдэг шиг ихэнхэд нь хариулж чадахгүй юм байнаа :cry
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
2. 15-10-2008 16:39
 
ene testig 11sard ogoh yumuu :grin
Registered
 
ulzibayar
3. 15-10-2008 18:33
 
bagshaa bi gogo deer blog neegeed heden bichleg oruultsan bgui yu odoo tanii web d blogtoi boloh gsiimaa tegsen chine yaj blogtoi boloh uchraa oldoggui ee tuslaarai please
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
4. 15-10-2008 19:10
 
:cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry :cry yu ch hiij chadahguim bnaaa i.m blushed
Registered
 
zulaa
5. 16-10-2008 17:39
 
http://tumblebugs.blog.gogo.mn/category/ %D0%9C%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9+%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B B
Registered
 
tumblebugs
6. 16-10-2008 17:40
 
http://tumblebugs.blog.gogo.mn/
Registered
 
tumblebugs
7. 16-10-2008 20:08
 
poooooooh ugaasaa unatsiin bnoo yaanaa :? :upset :cry
Registered
 
babyboo
8. 22-10-2008 20:55
 
yag enenees ireh yum bol joohon hetsuu l yum bn, zarim n ch yahav gaiguigiin huvid ch gaigui l bn l da. gehdee l  
 
suuliin hugatsaa n heze gelee
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
9. 22-10-2008 20:56
 
:? :? :? :? :? :?
Registered
 
nicole
10. 30-10-2008 22:44
 
help
ene testiig chine yaj ogoh yum be ogoh gesen chibe asuult ni garch ircheed songoj bolohgui yum bna shde HELP PLEASE ALL :? :? :? :? :cry
Registered
 
retro


 
< Өмнөх   Дараах >