| ДИПЛОМНЫ ТУХАЙ-2 |
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||
| 2007/12/17 | ||||||||||||||||||||||||||||
|
2007 оны 08 сарын 15
Их сургуулиудад оюутнууд юу бичих вэ? Их сургуульд орсон эрхэм анд таньд амжилт хүсье. Та эрдмийн энэ уурхайд орсноор юуг хамгийн сайн сурах вэ? гэдэг асуулт толгойд чинь байнга эргэлдэж байх ёстой. Эцэг эх, багш нар чинь чамайг мэргэжилдээ сайн, чадварлаг боловсон хүчин болоорой гэж сургаж байвал миний бие нэг талаар нь үүнийг үгүйсгэж байгаа юм шүү. Ингэж хэлэх шалтгаан маш олон байна. Харин миний хувьд эрхэм та Их сургуульд суралцах хугацаандаа дээд боловсрол эзэмшихийн хамт зөвөөр уншиж, бичих чадварыг эзэмших нь чухал болой. Үсэг холбож уншиж, бичих нь амархан санагдах авч Бүтээлчээр/Critical thinking/ уншиж, бичих нь дээд боловсрол, мэргэжил эзэмших хамгийн анхны арга байсан билээ. Манай боловсролын систем хүүхдүүдийг 10 жилийн хугацаанд энэ арга зүйд сургаж чадаагүйн улмаас “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” олон хүүхдүүдийг оюутны ширээнд шилжүүлдэг. Тэднийг бид их сургуульд хүлээн аваад реферат, бие даалт, эссе зэргээр бас дахин хуулан бичлэг хийлгүүлж мэдээллийн үнэ цэнэ, зохиогчийн эрх, тэр ч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоодог “хуулан бичигч”-дийг бэлтгэдэг нь харамсалтай. 4 жилийн турш ихэнхдээ хуулан бичлэг хийсэн оюутнууд “дипломын ажил”-ыг өөрийнхөөрөө бичих нь нэн ховор байдаг. Үүнийг бичигч би хүртэл энэ хэвшмэл байдлаас гарч чадахгүй л байна. Гэхдээ сургалтын энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Оюутнууд та бүхэн нэг их удалгүй бүх хичээлүүд дээрээ багшийн өгсөн даалгаврыг хийхийн тулд төрөл бүрийн зүйл бичиж эхлэнэ. Хамгийн харамсалтай нь ихэнх оюутнууд маань цагийг нь тулгаж байгаад “уншихгүйгээр” бие даалт, реферат, эссе гээд баахан хуулан бичлэг хийх байхдаа. Иймээс аль болох тэр хуулан бичлэгийг хийлгэхгүй байхын үүднээс гадаадын их сургуулиудад оюутнуудын бичлэгийн ямар хэлбэрүүд байдгийг чадан ядан бичихийг хичээлээ. Бүх бичлэгийг нь 4 хэсэгт хуваадаг. 1. Ердийн бичлэг. 2. Албан бичлэг. 3. Утга зохиолын бичлэг. 4. Эрдэм шинжилгээний бичлэг. Эд бүгдээрээ тус тусдаа төрөл хэлбэрүүд, бичлэгийн стандарттай байдаг. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд онолоор олж авсан мэдлэг, туршлагаа Article, Report, Review paper гэсэн бичлэгүүдээр илэрхийлдэг. Оюутнууд хичээлийн тухайн сэдвүүдийн хүрээнд өөрийн туршлага дээр үндэслэн бичихийг РЕПОРТ гэж хэлнэ. Репортууд нь Эссе бичлэгийн үндсэн зарчмаар бичигддэг. Репорт нь номын товчлол, эрдэм шинжилгээний илтгэлийн, сэдвийн болон дадлагын тайлангийн, шалгалтын гээд олон төрлөөр бүх хичээлүүдэд өргөн хэрэглэгддэг байна. Репорт бичих ерөнхий стандарт гаргах нь зүйтэй болов уу. Репорт бичих үндсэн зарчим болон ерөнхий стандарт: Typeface: Сүүлийн үеийн компьютерийн үйлдлийн системүүдэд крилл фонтыг оруулсан учраас одоо албан хэрэг, эрдэм шинжилгээний бичгүүдийг TIMES NEW ROMAN-аар бичиж байвал хаана ч ашиглаж болох, Фонтыг зөөх, өөрчлөх шаардлагагүй болов уу. Дээрх фонтоор бичсэн 12 points ашиглан А4 хэмжээтэй single мөрөөр бичиж тодорхой хуудсанд тогтоосон байна. Репортыг дараахь схемийн хүрээнд барьж бичнэ. 1. Удиртгал: Тухайн сэдвийн хүрээнд бичигдэх үндсэн чиглэл, утга агуулгыг тусгасан товч, тодорхой бичилт байна. Энэ сэдвээр бичих зорилго, зорилт, юуг голлон бичиж ямар хүрээнд бичих хүрээгээ тодорхойлно. 2. Репортын их бие. Сэдвийн үндсэн чиглэл, утга агуулга, ач холбогдлоос хамаарч дэд бүлэгт задлан бичиж болно. Энэ хэсэгт өөрийн үзэл бодол, хичээлийн сэдэвт тулгуурласан мэдээ, мэдээлэл, онолыг ишлэл зүүлтийн хамт оруулна. 3. Дүгнэлт. Тухайн сэдвийн хүрээнд гарах дүгнэлтийг үүнд оруулж бичнэ. 4. Ишлэл авсан бүтээлийн жагсаалтыг үсгийн дарааллаар бичдэг. Ишлэлийг 2 үндсэн хэлбэрээр авна. 1. Footnote-оор авахдаа тухайн бүлэг дотор ямар нэг тайлбар болон ишлэл хийхэд тус бүрт нь дугаарлаж бичих хэлбэр. 2. Ишлэл, ном зүйг хамгийн арын хуудсанд үсгийн дарааллаар бичих хэлбэр. Монгол улсад одоо ишлэл зүүлтийг нэг мөр болгосон стандарт одоогоор мөрдөөгүй байна. АНУ, Европт ишлэл зүүлт хийхдээ MLA(Modern Language Association of America), APA(American Psychological Association) гэсэн 2 стандарт байдаг. MLA нь Овог. Нэр. Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. Хэвлэсэн он. \2 мөр байвал 2-р мөрнөөс 5spase авч бичнэ.\ APA нь Овог. Нэр. (хэвлэсэн он) Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. \2 мөр байвал 2-р мөрнөөс 3space авч бичнэ\ Гэхдээ улс орон бүр өөрийн бичиг, соёлын үндсэн дээр тулгуурлаж ишлэл, зүүлт хийх стандарттай байх хэрэгтэй болов уу? Энэ талаар Я. Нямдорж докторын гаргасан загварыг та бүхэнд санал болгож байна. - Нэг зохиогчтой ном: Текстэнд: \Г. Сүхбаатар. Монгол Нирун улс. 1990, 25\Ишлэл авсан материалын жагсаалтанд: Г. Сүхбаатар. Монгол Нирун улс(330-555) УБ. 1993. - Хоёр ба гурван зохиогчтой ном: Ж. Болдбаатар. Д. Лүндээжанцан. Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал. УБ. 2001. - Гурваас дээш зохиогчтой ном: Текстэнд: \Б. Дорж бусад 1989, 113\ болон \Sanders et all 1989, 113\ Ишлэл авсан материалын жагсаалтанд:Sanders G.S, T.R. Brice, V.L. DeSantis and C.C. Ryder 1989, Prediction and Prevention of Famine. Los Angeles: Timothy Peters. - Байгууллагын бүтээл: Текстэнд: \МУҮСГ 2001, 69\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: МУҮСГ, Монгол улсын Үндэсний статистикийн газар. НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Статистикийн хэлтэс. 2000 оны хүн ам, орон сууцны тооллого: үндсэн үр дүн. УБ. 2001. Монгол улс. - Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл: Текстэнд: \Ш. Бира 1964. 56\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: Ш. Бира Анализ основных данных “Белой истории” и время ее становления. Түүхийн Судлал Т.8: 56-64. УБ. 1964. - Сонин хэвлэл, веб хуудсанд байгаа мэдээллийг ишлэхдээ тусгайлан ишлэхгүй ч он, сар, өдрийн дугаар болон веб хуудсын линк, хаягийг тодорхой бичнэ. Эрдэм шинжилгээний бичлэгүүд нь Article, Monograph, Treatise, Essay, Thesis, Paper, Dissertation зэргээр хуваагддаг. Дараагийн нийтлэлүүддээ эдгээр төрлүүдийн тухай нэг бүрчлэн бичих болно. Article: Олон нийтийн хэвлэл мэдээллийн сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хэлнэ. Энэ нь олон нийтэд зориулсан энгийн хэллэгээр бичигдсэн байдаг. Monograph: Нэгэн сэдэвт зохиол гэж нэрлэж хэвшсэн энэ бичлэгийн төрөл нь нилээд том хэмжээ бүхий мэргэжлийн нэр томъёо орсон бичлэгэ. Сүүлийн үед энэ хэлбэрийн бичлэгийг эрдэм шинжилгээний бичлэг гэж нэрлэхээ больж байна. Treatise: Хамгийн нарийн тооцоо, статистик судалгаа орсон эрдэм шинжилгээний өгүүлэл, бичлэгийн хэлбэрийг хэлдэг. Thesis: Магистрын дипломын ажил. Paper: Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Dissertation: Ph.D Sc.D-ийн эрдэм шинжилгээний зэрэг горилж бичсэн ажлыг хэлнэ. Энэ бүгдийг дараагийн бичлэгээр тус тусад нь тодорхой өгүүлэх болно. Views: 9592
Only registered users can write comments. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 |
||||||||||||||||||||||||||||
| шинэч. ( 2009/04/16 ) | ||||||||||||||||||||||||||||
| < Өмнөх | Дараах > |
|---|




