|
Бичсэн: Administrator
|
|
2007/12/17 |
2006 оны 12 сарын 21
Залуучуудаа та нар пивонд дуртай юу? Би оюутан байхдаа пивог сайн уухгvй ч бас сайхан савдаг байж билээ. 6 сарын борооны улиралын дараа нар хурц болж саунд сууж байгаа юм шиг халуун болдог болохоор єдєр гарахын аргагvй. Орой нь сургуулийн Кампуст найз нартайгаа сууж пиво уухад энэ шидэт ундааны ид шид халуунд л ёстой их мэдрэгдэж билээ. Пивог Германь Европт байдаг хvмvvс л чанараар нь мэддэг гэдэг зvйл одоо хоцрогдож технологийн хєгжлийн хурдацаар дэлхийн бvх хvмvvс нэг стандартны пиво амтлах цаг наашилж байна. Уруулын биш уушгины vгийг архи биш пиво л гаргах увидастайг та эндээс уншаарай. Семинарын хичээл дээр 10 минутын “Буу халах” ажил явагддаг бєгєєд та бvхэндээ ЭХИС-ийн Санчир-Одын 10 минут буу халсан зvйлийг хvргэж байна. Сургуулийн вебээр архи, дарс сурталчилгаа явуулаагvй шvv. Beer буюу Монголоор шар айрагийн тухай та бvхэнд товчхон ч гэсэн танилцуулъяа. Эхлээд та бvхэнд пиво яаж хийдэг талаар би танилцуулхан зvйтэй болов уу? Хамгийн тvрvvнд пивонд ордог орцонд:• Арвайн соёолж • Цэвэр ус • Сайхан амт оруулах зорилгоор зєрєг цэцэг • Мєн хєрєнгє буюу дорож ордог. Пиво хийхдээ арвайн соёолжоо бутлаж, холих танканд устай холиж арвайн соёолжоо соёолжлоод дуустал устай нь хамт байлгана. Энэ vедээ зєрєг цэцэгээ холиж танканд соёолж дуустал нь хандалж холиж 3-4 цаг байлгана. Дараа нь шvvлтийн танкд хийн хатуулаг эдий нь шvvн авна. Яг энэ vед пивоны тєрлийг ялгадаг юм. Дэлхий дээр давхардаагvй тоогоор 99 тєрлийн пиво байдаг нь гайхалтай юм. Хэрэв та хар пиво гарган авъяа гэвэл, шvvлтийн vед темпертурыг нэмж арвайн соёлжоо тvлж єгєхєд гашуун євєртєц амттай болж хар цайвар єнгє орно. Нэгэнт шvvгээд болсон бол чаналаганд хандаа оруулна. Хандаа 96-130 С0 3-4 цаг буцалгаж чихэрлэг амт орсан уу гэдгийг шалган болсон бол, бэлдэцийг 3-12С0 болтол хєргєх процесс явагдан дуусангууд бэлдцээ эсгэлтийн танканд оруулна. Одоо бэлдцэндээ хєрєнгєє нэмж оруулаад 21 хоног дарж эсгэнэ. Ер нь дэлхий дээр пивыг дээд тал нь 45 хоног доод тал нь 17 хоног болгодог. Эсгэлтийн явцад СО2 ялгаран гарна. 1963 онд Германы пивоны холбоо нийт пивоны 3% СО2 байх шаардлагатай гэж vзсэн юм. Ийм учраас ялгаран гарсан СО2 пивондоо буцаан шахна. 21 хоног болсон бол пивоо эсгэлтийн танкнаас гарган авна. Энэ гарган авсан пиво хєрєнгєтэйгєє байдаг учраас тvvнийг Тvvхий пиво гэж нэрлэдэг. Гэхдээ ихэнх хvмvvс тунгалаг зєєлєн пивонд дуртай учир пивоо хєрєнгєнєєс нь салган шvvх хэрэгтэй. Ингэж шvvгээд бужигсан пиво бєєн хєєс болсон байдаг учир тvvнийг амраан даралтай танканд 6-7 цаг амраан хєєсийг суулгах хэрэгтэй. Ингээд пиво маань бэлэн болж савлах л vлдлээ. Савалгааг дотор нь лонхонд, торхонд (задгай пиво) гэж хоёр ангилна. Ерєнхийдєє пивыг хийх тухай ийм байна. Пиво уух соёл яг хэдийд vvссэн нь тодорхойгvй ч Европт болон тэр дундаа Германы Баварт анх vvссэн гэдийг хvн бvр мэдэх байх. Тэд бvр задгай наргиах гэж бvр баяр тэмдэглэдэг тvvнийгээ “Oktoberfest” гэж нэрэлдэг юм. Энэ баяр нь анх 1810 оны 10- р сарын 12-нд тэр vеийн Баварийн хан хvv буюу 1-р Людвиг хаан Саксон–Хилдбургхаузены гvнж Терезатай хуримаа хийснээр “Oktoberfest”- ийн vндэс суурь тавигдсан ажээ. Хуримын ёслолын ажиллагаа нийт 5 єдєр vргэлжилж энэхvv цэнгvvн нь ард тvмний таашаалд нийцсэн цаашид жил бvр уламжлал болгон “Ард нийтийн баяр” хэлбэрээр явуулж байхаар тогтжээ. Эдvгээ жил бvрийн 9-р сарын гуравдахь Бямба гаригт “Oktoberfest” эхэлдэг бєгєєд энэ vеэр Мюнхен хот тэр аяараа пивоны алтлаг єнгєнд 16 єдєр дараалан умбаж дан ганц Баваричууд ч бус, дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн аянчин гийчид дэлхийн хамгийн том “ард нийтийн баяр”- т оролцохоор цугладаг билээ. Энэхvv пивоны баярын онцлогийг дараах ганц хоёр єгvvлбэрт багтаан хэлж болно: “Oktoberfest” нь хамт олны буюу коллективын баяр юм (дараа єдєр нь коллективоороо шартах нь ч мєн зvй ёсны vзэгдэл юм). Энэхvv арга хэмжээ нь хамгийн ардчилсан байдлаар зохиогддогоороо алдартай ба энд дарга, цэрэг тєрийн сайд, тvмний хvvгийн ялгаа огт байхгvй бєгєєд бvгд “пивоны баяр” хэмээх далбаан доор баярлан цэнгэж, хєгжилдєн наадах нь гол утга нь юм. .... “Oktoberfest”- д жил бvр дунджаар 6 сая зочин оролцдог....... 10.000 хvртэл хvн орох боломжтой 14 том асар, 200–900 хvний багтаамжтай 50 жижгэвтэр асар майхан ам нь цангасан зочдод vйлчилдэг...... Жил бvрийн энэ 16 єдєрт дунджаар 5 сая литр пиво хvмvvсийн амны цангааг тайлдаг... ... Пивыг нэг литрийн аяга буюу нэг Mass- аар уух нь бичигдээгvй хууль бєгєєд нэг Mass ойролцоогоор 7 Еврогийн vнэтэй...... 700.000 шарсан тахиа єлссєн зочдын ходоодыг баярлуулдаг... Views: 7091
Only registered users can write comments. Please login or register. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com All right reserved |
|
шинэч. ( 2009/04/17 )
|