Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009-2 - Japan duu    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - Boroo bolioroi    HOBBY - tsunami-4    Free album - West TURK & East TURK (AD 555-745)    MY CLUB 2009 - Naadmyin tyryy boh Sundui    MY CLUB - P1190142    MY CLUB 2009-2 - doorev    MY CLUB 2009 - 1-r hool honyin gedes    MY CLUB 2009 - Azraga, Daaganuudyin uraldaan   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 10 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17158706
Цаг ба Хуанли

Сєүлын цэцэрлэгт хүрээлэн.
Уншигчдийн үнэлгээ: / 2
МууСайн 
Бичсэн: Administrator   
2007/12/17
2006 оны 12 сарын 22 Єнєєдєр БНСУ-ын нийслэл зарим Монголчуудын амьдралын салшгvй хэсэг болжээ. Олон хvмvvс энэ хотод ирж очдог бол зарим нэг нь тэнд амьдардаг “Аз жаргалын эрэлчин” ах дvvс, эхнэр нєхєр, vр хvvхэд, хамаатан садандаа сураг ажиг тавьсаар Сєvл гэдэг нэрийг сайн мэддэг болсон байхаа. єнєєдєр Монголд гаднаас орж ирж байгаа соёлын урсгалын хамгийн том хэсэг нь Солонгосынх болж байна. єсвєр насны хvvхдvvд маань ямар нэгэн Ким, Чаны дууг сохроор сонсон, 8 настай балчираас 80 настан буурлууд бvгдээрээ TV-ынхээ ємнє тухлан сууж Солонгос драмын мєрєєдєлд умбан нэг єдрийн амьдралын хvнд дарамтаа тvр атугаа ч мартаж байна. Азид нэг гайхамшиг болж хєгжсєн энэ улсын иргэншлийг бид дууриахаасаа илvv суралцах нь хамгийн их чухал зvйл болж байна. Солонгост байх хугацаандаа ажигласан нэг зvйл бол тэдний юмыг гаднаас авахдаа сайтар єєрийн болгож чаддаг чадвар байлаа. єнєєдєр Солонгост єєрийн онцлогийг илтгэх vндэсний зvйлээс илvv гадаадын ямар юмыг єєрийн болгож сайтар хуулсан зvйлvvд их байдаг нь сонирхолтой! Холливудын киноноос эхлээд, Поп рок, дизайн урлаг, уран барилга гээд олон юм бvгд Солонгосчлогдон энд нэвтэрч байна. Энэ нь Глобальчлалаасаа илvv Солонгосчуудад байдаг vндэстний чадвараасаа нь шалтгаалдаг гэж хэлж болно. Сохроор дууриах болон суралцаж дууриах хоёрын ялгаа энэ байх. Ємнєд  Солонгос одоо 46,84 сая хvн амтай, (Умард Солонгос нь 22,08 сая), нийслэл Сєvл хот нь 10,33 сая хvнтэй, нутаг дэвсгэр нь 605.52km/кв, Солонгосын хойгийн хамгийн том мєрєн энэ хотын дундуур урсдаг бєгєєд нийтдээ 25 тойрог, 522 дvvргээс бvтсэн олон улсын шинжтэй том хот. Энэ том хотын тухай дуулсан сонссоноорлл тэмдэглэл бичиж барагдахгvй болохоор єєрийн анхаарлыг татсан нэгэн зvйлийн тухай бичье! Корё улсын vед албан ёсны нийслэл болсон vеэсээ 600 жилийн тvvхтэй Сєvл хот цэцэглэн хєгжижээ. 4 зvгтээ их хаалгатай, хэрмэн хаашаатай хуучны хот єргєжин хєгжиж, одоо Намдемун (Ємнє их хаалга), Тундемун(Дорно их хаалга) эртний vеийг бэлэгдэл болж vлджээ. Солонгосын нутаг дэвсгэрийн 70 хувь уул байдаг учир Сєvл хот олон уулсын дундах жижиг зай чєлєєнєєд дунд оршдог. Тиймээс уул нь ч, Уул байшин дундах чєлєє зайнууд нь ч хэн суугаад амарч болох олон тєрлийн цэцэрлэгт хvрээлэнгvvд Сєvл тєдийгvй Солонгост олныг харж болно. Харь газар хvн явж байхдаа єєртєє байхгvй болохоор байнга атаархан хардаг зvйл хамгийн содон байдаг. Миний хувьд, Монголчуудын маань хувьд тийм зvйл олон байдаг, харин надад, бидэнд байдаггvй нэгэн зvйлийг харамсан, халаглан бодсон нь Цэцэрлэгт хvрээлэн байлаа. ImageМонголчууд бидний хийж чадах мєртлєє хийж сураагvй, бид хийсээр ирсэн атлаа гvйцэлдvvлж чадаагvй, одоо ч бидэнд хамгийн их дутагдаж байгаа зvйл бол цэцэрлэгт хvрээлэн. Бид хичнээн цэцэрлэгт хvрээлэнтэй бэ? Аливаа улсын нvvр царайг цэцэрлэгт хvрээлэнгvvдээр нь шинжиж болно. Тохьтой сайхан цэцэрлэгт хvрээлэн нийгэм амар тайван, ард тvмэн стресс багатай байхад тус хvргэдэг болов уу? Энд ирээд миний хамгийн атаархсан зvйл нь хvн ам, байшин сав багтаж ядан шавсан Солонгост хамгийн vнэтэй газартаа харамгvй зориулсан цэцэрлэгт хvрээлэнгvvд байлаа. Бид яагаад єдий хvртэл мод тарьж, зvлэг суулгаж чаддаггvй юм болоо? Унаган байгалиа хадгалж vлдсэн гэж ярьдаг атлаа мєрєєрєє ургасан ганц модыг ч vл хайхран огтлож хаяж уг модноосоо долоон дор “дєрвєлжин сав” барьсан нь цєєнгvй. Жилийн 4 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай тул тарьсан мод бvхэн ургадаг Солонгостой єєрсдийгєє харьцуулж болохгvй мэт таньд санагдаж магадгvй, харин ургах дуртайдаа л ургасан хvйтэн цэвдэг бидний дунд мод ургахгvй зугатаах нь ойлгомжтой гэж уншигч та бодож байв уу? Урьд нь Солонгосчуудын амьдрал ядуу байх vед хот орчмын ой нь тvлшинд хэрэглэгдэн устсан, 1950-1953 оны Солонгосын дайнд ой мод нь хvн ам, нийгэмтэйгээ адил vрэгдэж нvцгэн дов толгодуудаар дvvрсэн байжээ. Тэр vед Сєvлийн хааны ордноос(Сєvлд хааны 3 том ордон байдаг) бусад газар бараг нvцгэрэн хоосорсон гэдэг. Гэвч 40 жилийн ємнєєс Солонгосын Засгийн Газар жил бvрийн ханш нээдэг єдрийг (хаврын сvvл сарын 3) мод тарих амралтын єдєр болгож орон даяар мод тарих хєдєлгєєн єрнєжээ. Царс, Улиас, Гацуур зэрэг модноос гадна гадаадаас ховор мод импортлон авч модыг тусгай үнэ єртєгтэй бараа болгож “Мод зєвхєн тvлш гэдэг уламжлалт сэтгэлгээг єєрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг тєрvvлжээ. Yvний дараа байгалийн тааламжтай нєхцлєєсєє илvv хvний нєр их хєдєлмєр, модонд хандах сэтгэлийн vрээр Сєvл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ.  

ImageСолонгосчууд ямар нэг тэмдэглэлт vйл явдал болсон газар заавал мод тарьж цэцэрлэгт хvрээлэн байгуулсаар єдгєє хэдэн арван мянгад хvрчээ. Зєвхєн Сєvл хотын хэмжээнд 88 том хэмжээний парк, ногоон арал байдаг. 1988 оны Олимпын Паркаас эхлээд 8 жилийн ємнє хогийн цэг байсан газрыг асар том Парк амралтын газар бvхий WORLD CUP STADIUM болгон єєрчлєн байгуулсан зэрэг олон том цэцэрлэгт хvрээлэн Сєvл хотын нvvр царай болж байна. Солонгосчууд шинэ барилга барих газрынхаа моднуудыг аль болох огтлож хаяхгvй байхыг хичээж заавал шилжvvлэн суулгадаг. Ховор модоо огтлож хаяхгvй, vндсээр нь авахын тулд хэдэн метр газар ухаж ажил удаж байхыг эндээс л харж болно. Модыг зєвхєн тарьж ургуулахаас гадна Царс модон ресторан, Царс модны урлан гэх мэт тєрєлжvvлэн ашигладаг. Гадаадын хvмvvсийн нvдэнд хамгийн тvрvvнд єртєн алмайруулдаг олон Паркуудаас хамгийн том нь Намсан(Ємнєд уул), Сєvл, Хань гол, Халлим/1971 онд Жежv арал дээр хувь хvн єєрийн хєрєнгєєр байгуулсан/, Чирисан, Сораксан зэрэг цэцэрлэгт хvрээлэнгvvд байдаг. Yvнээс Намсан Парк хамгийн алдартай нь. Хотын тєв дэх Намсан уулын оройд 236,7м єндєр Сєvл цамхаг байдаг. Дэлхийд АМР зэрэглэлийн цамхагнуудаас эхний 3-т орох энэ цамхагт 2001 оны 4 сарын 25-нд 20 сая дахь vзэгч гарчээ. Мєн Сєvлийн цэцэрлэгт хvрээлэнд дэлхийн олон орноос авчирч суулгасан 200 гаруй тєрлийн мод, бутлаг ургамал байдаг юм байна. Сєvлээс гадна Чирисан, Сораксан, Чежу арал гээд улсын том цэцэрлэгт хvрээлэнгvvдээ ЮНЕСКО-гийн бvртгэлд оруулж хамгаалалтанд авчээ. Цэцэрлэгт хvрээлэнгvvд нь эртний уламжлалт, залуучуудын, хєгшчvvлийн, Хvvхдийн, Хvрхрээт, Гэр бvлийн гээд цугларах хvмvvс, байгалийн орчин, зориулалтаараа олон тєрєл, тэр ч бvv хэл хувь хvн, гэр бvлий байгуулсан хувийн цэцэрлэгт хvрээлэн хvртэл олон байдаг.

Сєvлийн дvvрэг бvр 3-4 том цэцэрлэгт хvрээлэнтэй. Энэ Паркууд хавар 4 сард мод цэцэглэх vеэр 7 хоногоор цагаан, улаан, ягаан, шар єнгvvдээр солонгорон солигдож, намар 10-11 сард навчис улааран шарлах vеэр алтран гэрэлтэж зун цагаасаа илvv vзэсгэлэнтэй сайхан болдог. Зєвхєн Сєvл тєдийгvй олон газар энэ vед маш сайхан болдог. Тийм сайхан газар, цаг vед гэмт хэрэг, ямар нэгэн нийгмийн сєрєг vр дагавар гарах нь багасаж нийгэм харьцануй тайван амгалан байхад цэцэрлэгт хvрээлэн, тvvний орчин багагvй нєлєє vзvvлдэг болохыг мэргэжилтнvvд нотолдог. Энэ зун намайг амралтаараа Улаанбаатарт очиход Тєв гал командын ємнє байдаг Улаабаатар хотын хамгийн єндєр, сагалгар ургасан модыг/миний бvртгэснээр тийм мод 10 орчим байдгийн ихэнх нь гадаадын ЭСЯ-ны хашаанд/ хорчийтгол тайраад “залуужуулсан” байсан хойтон ч юм уу? тvvний дараа жил ирэхэд байж байх болов уу?  2002.10.20.

PC: Энэ нийтлэл гарсны дараа Дэлхийн 10 улсад амьдардаг Монголчууд цэцэрлэгт хvрээлэн барих хєдєлгєєнийг 2002-2003 оны хавар хvртэл єрнvvлж багагvй мєнгє хуримтлуулж, гvйцэтгэл ажил хийгдэхийн ємнєхєн газар ємчлєлийн хуулиар цэцэрлэгт хvрээлэнгийн газар хураагдаж билээ. Одоо тэнд єдрийн амралт, баар, барилга байдаг.


Views: 3861

Be first to comment this article
RSS comments

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/04/17 )
 
< Өмнөх   Дараах >