|
Хуудас 1 . Нийт мэдээллийн тоо: 2 2006 оны 12 сарын 22
Энэ гарчгийг уншаад та нар гайхах нь аргагүй. 11 сая хvн багтаж яддаг энэ газар цэцэрлэгт хvрээлэн байгуулах нь байтугай толгой хоргодох орон байр олно гэдэг ёстой хэцvv ажил байдаг. Гэтэл би тэнд 2003 оны 9 сарын 14-нээс 12 сарын 28 хvртэлх 3 сарын хугацаанд цэцэрлэгт хvрээлэнг єєрийнхєє гараар байгуулалцаж чадсан юм даа. Тэр цэцэрлэгт хvрээлэн байдаг дvvрэг Сєvл хотын тєвд байдаг учир 0,04 га газрын vнэ 1,6 млрд вонн гэвэл та нар итгэх vv? Энд мод тарьснаас илvv ямар нэгэн “Амбаар” бариад тvрээсээрээ амьдарч болно доо. Энэ солонгосчууд яагаад биднээс дутуу сэтгэдэг мєртлєє єндєр хєгжиж чаддаг байнаа?  Ингэж бодсон би хvний мєнгєєр зарагдаж, хvний газар хєлслєгдєн цэцэрлэгт хvрээлэн байгуулалцаж єгсєн нь л хамгийн харамсалтай зvйл байлаа. Би тэнд хєлсєєр ажилласан /Тэр улиралд 2 хичээл сонгож 7 хоногт 2 удаа л сургууль ордог байсан болохоор 3 сарын хугацаанд єдрийн 70.000 вонноор ажиллаж чамгvй мєнгє олсон шvv/ хэдий ч тэндхийн бvх мод, усан оргил, сандал ширээ бvгд намайг танина. Одоо ч гэсэн тэнд очиход намайг бvгд хvлээж байдаг юм шиг их л дотно санагддаг юм. Сєvл хотын тєв Метроны 1-р шугамын Жунгаг гэдэг буудлаас хойшоо 150 метр алхаад 1895 онд баригдсан Сєvл хотын анхны шуудан хороо байсан байшин байна. Тэнд одоо шуудангийн жижиг музей байхаас гадна урд талд нь Сєvлийн хотын хамгийн урт настай модыг/миний олж мэдснээр 60 гаруй урт настай мод хамгаалалтанд байдаг гэсэн/ тойроод 1.2 га газарт Шуудан холбооны парк нэртэй жижигхэн цэцэрлэгт хvрээлэн байдаг. Сєvл хотод байдаг 120 гаруй том, жижиг цэцэрлэгт хvрээлэнгvvдийн нэгэн адил ердийн л цэцэрлэгт хvрээлэн боловч би тэнд ямар нэг нандин зvйлээ орхичихсон юм шиг надад нэг л дотно, бас эрхэм санагддаг юм. Хэрвээ би баян болж чадвал, эсвэл хvмvvсийг уриалж манлайлж чадвал заавал цэцэрлэгт хvрээлэн байгуулах болно.  Тэр газар 9 сард биднийг анх очиход Ангуг дvvргийн жижигхэн хогийн цэг, намгархаг газар байж билээ. Бид хамгийн тvрvvнд хуучин байшинг тойруулж хогийг нь газрын давхрагаас доош хагас метр хэмжээтэй ухаж цэвэрлэгээ хийлээ. Дараа нь хэдэн арван машин элс, хар шороо цацаж индvvдлэгийн машинаар индvvдэж хєрсийг чигжиж хэсэг хугацаанд амраалаа. Амрааж байх хоорондоо 120 жилийн настай гэх тэр царсыг эмчлэх ажилд орлоо. Миний эмчлэх ч хаашаа харсан байхав. Мэргэжилтэнгvvд ирж 2 єдєржингєє ноцолдоод, єгєршиж хожуул болсон хэсгийг нь цэвэрхнээр таслан авч, сайн гэгч нь цэвэрлээд, тусгай нийллэг бодисоор бvтэн, бvдvvн мод болгож орхив. Миний сониуч зан хєдлєн тэднээс ингэж “нvглийн нvдийг гурилаар тагласан” учрыг асуугаад ингэж бодож байснаасаа ичиж билээ. Учир тэр нийлэг бодис хэсэг хугацааны дараа чулуужиж хатуурч шинэ залуу мєчир, vндсийг саадгvй ургахад нь дэм єгч мод маань єгєршиж, хуучирч унах биш улам л залуужиж болохыг ойлгож авлаа. Хvн ингэж залууждаг бол ямар бол? Тэгвэл амьдрал лав огт сонирхолгvй болох байх. Харин хvн єєрийн сэтгэлгээнд байдаг єгєршсєн муу зvйл, санаануудаа таягдан хаяж тэр мод шиг “чулуужуулан” байнга шинэ, бvтээлч сэтгэлгээтэй байвал сайнсан.
120 жилийн настай модонд хаа сайгvй дvvрэн залуу моднууд байхад тvvний мєчир, их биеийг барилгын ажил дуустал боож, зарим тохиолдолд боолтыг сольж, тулгуур багана, хаалтууд тvvнд захиалан авчрах зэргээр тийм их хєрєнгє, цаг хугацаа зарцуулж байгааг нь би хараад инээд, уур зэрэг хvрч байсансан. Тэр vед харин би єєрєє “зарц хvний ахар бодол” тээж явсан болохоо хожим нутагтаа ирээд мэдсэн нь харамсалтай. Ер нь мод єндєр, сvрлэг том ургахаасаа илvv хvнтэй хамт, мєн хvнээс ч урт насалж цаг хугацааг илээх тусам хvнд улам ихийг бодогдуулж, баяр гунигийг зэрэг тvрvvлж чаддаг увидастай болдог болохыг хожим уншиж билээ.  120 жилийн настай модонд барилгын бохир, шуугиантай орчин “амьдрах” нєхцлийг нь бvрдvvлсний дараа жинхэнэ барилга, бvтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эхлээд шуудангийн байшингаа засварлаж, дараа нь тойруулаад голдуу чулуун зам, хашлага, цемент бетонон суваг хоолой хийж эхлэлээ. Усан оргил гээд байсан чин усан хаалт, сав ерєєсєє байхгvй, газраасаа гараад газартаа шингэх тийм усан оргил байгуулав. Усан оргилын тойрогт орчихсон 2 тєрлийн шилмvvст модыг шилжvvлж суулгах гэж 2 єдрийн ажил алдав. Надаас бусад нь тэр моднуудтай эмч хvн євчтєнгєє vзэж байгаа мэт маш няхуур, болгоомжтой харьцах нь “зарцын сэтгэлгээтэй” миний эгдvvг улам их хvргэнэ. Хашаа, зам, хашлагаа барьсны дараа мод суулгах ажил 11 сарын сvvлээр хvйтэрсэн байхад эхлэлээ. Мод тарина гэдэг бол vндэстэй модыг газар булах биш гэдгийг би тэр 7 хоногт ойлгосон юм. Та бvхэн чийглэг дулаан уур амьсгалтай газар юм тарьвал “Би, Би, Би” гээд л ургадаг юм чин мод тарих амархан байх гэж бодож байвал эндvvрэл болно. Мод єєрєє амьд болохоор амьд амьтан шиг хоол тэжээлээс илvv халамж, энхрийлэл хvсдэг бололтой. Солонгосын Тэжон, Канвонду гэх мэт газруудад таримал моддыг тусгайлан бэлтгэж зардаг юм байна. Ургасан байдал, наслалт, єндєр намаас хамаараад vнэ нь янз бvр байдаг боловч бас амьд амьтныг vнэлснээс ялгаагvй єндєр vнэтэй байдаг бололтой. Тэнд бид 6 тєрлийн мод, бут нийлсэн 36 суулгац тарьснаас одоо бvгдээрээ сайхан ургаж 2-хон жилийн дотор хvдэр, чийрэг модод болжээ. 
Манай ШУТИС, тvvний салбар сургуулиудын орчим мод тарих боломж байна. Энэ ажлыг санаачлахад эрх мэдэлтний тушаал заавраас илvv оюутан залуус, эрдэмтэн багш нарын сэтгэл чухал vvрэгтэй. Тєгсєєд явахдаа тарьсан мод чин хvдэр чийрэг, сагалгар мод болчихоод танийг тєрєлх сургуулиа зорин ирэхэд, эсвээс хажуугаар нь єнгєрєхєд байнга мэндчлэн угтаж оюутан цагийн залуу, халуун урам зориг сэтгэлийг чинь хєглєн дуулж байна гээд та модоод vздээ. Хавар, Намрын аль нэгэнд та заавал мод тариарай. Хавар модод амилах vеэр бvгдээрээ Улаанбаатар хотын моддын тухай ярилцана. /vргэлжлэл бий/ Views: 2985
|