Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
MY CLUB 2009-2 - bagiin toglolt    Urgiin Bichig - DSCN2226    MY CLUB 2009 - Ogloonii tsai    Urgiin Bichig - DSCN3444    MY CLUB 2009 - Mandy-g shalgav    MY CLUB 2009 - Budaatai tsainyi hyyhed    MY CLUB 2009 - bohiin barildaan    MY CLUB - P1190142    MY CLUB 2009 - Odriin hool KIBAB    MY CLUB 2009 - 2008 onyi talbai    
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 28 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17159454
Цаг ба Хуанли

Миний нээсэн Жежv арал- (Аяны тэмдэглэл)
Уншигчдийн үнэлгээ: / 5
МууСайн 
Бичсэн: Administrator   
2007/12/17
2006 оны 12 сарын 25 Би єєртєє Жежv арлыг энэ арлаас буцаж байхдаа нээлээ. Христофор Колумба хvн тєрєлхтєнд Амeрик тивийг нээж єгсєн гэдэг ч тvvнээс ємнє энэ тивд хvмvvс амьдарсаар байсан тєдийгvй мєн тvvний дараа ч энэ тивийн гайхамшгийг хvмvvс єєртєє єдгєєг хvртэл нээсээр л байна. Бид очсон газар бvрээ єєрєє єєртєє шинээр нээж ертєнцийг vзэх vзлээ улам тэлсээр байдаг билээ. Аялах бvрдээ хvн тэмдэглэл бичиж vлдээхгvй бол зєвхєн єєртєє нээсэн тэр ертєнц нь элсэн цаг мэт доош урсан эргээд хоосон орон зай болчихдог нь харамсалтай. Бид бvхэн аян замын тэмдэглэл, тvvнээс тєрсєн сэтгэгдэлээ хуваалцаж байвал хамтдаа дэлхийг тойрох буй заа. Би 3 хоног Жежvд аялаад ирэхдээ яагаад ч юм зvгээр нэг замын тэмдэглэл бус эргэцvvлэл эссе бичмээр санагдаад хэдэн єдєр бодлоо. Анх явахдаа тухайн vеийн ажил тєрлийн байдлаас болоод очиж vзэхийг нэг их хvсэхгvй байсан тєдийгvй, ємнє олон явж байсан жирийн нэг аялал шиг санаж байв. Харин аялалын хугацаанд энэ арал яагаад ч юм сэтгэлд их дотно санагдаж намайг ийм зvйл бичихэд хvргэсэн хvргэсэн билээ. 800 жилийн ємнє бидний євєг дээдэс яагаад энэ жижиг аралд саатаж, хvлэг морьдоо амрааж , 100 гаруй жил саатан суусны учрыг єєртєє нээж олсон мэт санагдлаа.ImageДорноос єрнє зvг 73км, ємнєєс умар зvг 31км хэмжээтэй сунан тогтсон Жежv арлыг одоогоос 2 сая жилийн ємнє галт уулсын дэлбэрэлтээс далайгаас єргєгдєн гарсан гэж эрдэмтэд vздэг байна. Солонгосын хойгийн хамгийн ємнє зvгт орших энэ арлынхныг унаган байгаль, туулж єнгєрvvлсэн тvvх, нийгмийн орчин нь бvр эртнээс биеэ даасан шинжтэй болгожээ. vvгээрээ байгальдаа тєрж єсєн, хvмvvжин эцэс сvvлдээ уусан алга болдог Монголчууд бидэнтэй ч илvv ойрхон юм шиг санагдуулсан шvv! 20.000 жилийн ємнєєс Азид идэвхжсэн их мєстлєгє Жежv арлыг хуурай газартай холбож хvмvvс анх энд ирж суурьшжээ. Жежучууд эрт vед Янг, Гу, Фу гэсэн 3 овог Хєх Тэнгэрээс бууж ирэн хvмvvсийг удирдан энд эртний Тамнагийн улсыг анх байгуулсан. Тамнагийн улс Их Луунууд хатуу ширvvн сорилтуудыг даван туулсаар биднийг энд суулгажээ гэж домоглон ярьдаг байна. Солонгосын ImageТvvхэнд Тамнагийн улс нь Корё, Шилла, Пегчэ 3 улсын vед биеэ даасан байдалтай оршин байсан ч 1105 онд Корёгийн улсад нэгтгэгдэн нэг муж нь болжээ. Корё, Чосон улсууд энэ арлыг 600 гаруй жилийн турш цєллєгийн газраар удаан ашигласан тvvхтэй. Гэвч энэ арал хамгийн бvдvvлэг, харгис хэрцгий хvмvvсийн цугларсан орон зай болсонгvй vзэсгэлэнт сайхан байгаль, сайхан сэтгэлтэй уугуул хvмvvс нь тийм хvмvvсийг єєртєє уусгасан мэт урьдын ємнєх сайхан газар хэвээрээ л байсаан. Жежv тvvхэндээ Монгол, Япон 2 улсын довтолгоонд хамгийн их єртжээ. Монголчууд 1258 онд Корё улсыг эрхэндээ оруулаад ємнєд Сунь, Японыг довтлон эзлэх зорилгоор Жежv арлыг анх сонирхжээ. 1270-1271 онуудад 2 удаа нийт 10.000 монгол цэрэг Жежvд ирж анх хуарагнан суусан байна. Тэр vед 142.000 цэргтэй, 4400 хєлєг онгоцтой дэлхийн тvvхэн дэх хамгийн том флотыг Юань улс байгуулж Жежv арлаар дамжин Японы Такашима аралд хvрчээ. Гэвч ганцхан шєнийн шуурганд 4000 хєлєг, 100.000 цэрэг нэг дор сvйрсэн харамсалтай тvvх байдаг. Yvнээс 300 жилийн дараа Испанийн флот 27500 цэрэг, 130 хєлєг онгоцоор дэлхийд ноёлж байжээ. Өнєєдєр Дэлхийг байлдан дагуулж байсан бидний євєг дээдсийн vлдээсэн ул мєр алга олон газруудад болж зєвхєн тvvхийн хуудас болж vлдсэн байхад Жежуд монголчууд 95 жил буюу бараг 100 гаруй жил суурьшихдаа ул мєрєє гvнзгий vлдээжээ. Энэ мєн л Жежv арлын онцлогтой холбоотой байхаа? Жежv аралд одоо ч гэсэн хамгийн их Монгол vг хэрэглэдэг юм байна. Жежv нутгийн аялгуунд Бибаръяа/Хvнтэй суугаагvй залуу охидуудыг ингэж хэлдэг. Монгол цэргvvд тийм охидыг хараад “Би баръяа буюу Минийх” гэдэг байж/, Журан мар/Жороо морь/, гэх олон олон Монгол гаралтай vг байдаг. Монголчуудаас vлдсэн бэлчээрийн мал, адуун сvрэг одоо хvртэл хэвээрээ, Хvмvvс нь аргал тvлж хашаа хороо барьдаг, Кунзын сургаалиас илvv уул усаа шvтдэг нvvдэлчдийн шvтлэг Буддагийн шашинтай хамт Жежv аралд хvчтэй дэлгэрчээ, цэргийн хуарангийн бэхлэлт нь одоо хvртэл Монгол нэрээрээ Далан тvрvv гэдгээрээ vлдсэн гээд олон сонин зvйл байна. ImageЖежvгийн бэлгэдэл Харибаны/Хvн чулууны/ эртний хэлбэрvvд Монголын vеийн хvн чулуунуудтай их тєстэй байгаа нь сонирхолтой санагдаж байв. Чежv арал Салхи (бараг тогмол 15м.сек салхитай байдаг гэнэ), Чулуу (Жежv хvний амьдрал чулуугаар эхэлж чулуугаар дуусдаг гэж ярьдаг), Эмэгтэй хvн (тэд гэр орноо тєдийгvй арлаа авч явдаг, Эрчvvдээ хоол сайн идэж, сайн унтаж, гэрээ сайн харж байвал сайн эр хvн гэдэг зvйр vг одоо ч яригддаг хэвээрээ. Барилга дээр эрчvvдтэй мєр зэрэгцэн ажиллаж байгаа бvсгvйчvvд, далайн гvнд шумбан хавч, шvр шvvрдэж байгаа эмэгтэйчvvд нь хєдєє хvнд ажилд нухлагдсан хєдєєгийн Монгол эмэгтэйчvvдийг санагдаж байлаа), Морь (13-р зуунд ирсэн монгол морьд одоо давжаарч 110см єндєртєй, 200кг жинтэй болжээ) гэсэн 4 зvйлээрээ алдартай гэж Солонгост ярьдаг. Сєнєсєн галт уулсын хvрмэн чулуунууд хvчтэй салхинд янз бvрийн хэлбэртэй болж тогтсон байдаг. Тэр хэлбэрvvд нь Жежvчvvдэд Луу явж єнгєрсєн, Луутай тулалдсан, Лууны толгой зэрэг олон домогийг тєрvvлсэн бол тэр домгийн "эзэд" нь монгол нутагт ясаа тавьжээ. Далайн эргийн тохой дахь жижигхэн нууранд умар зvгээс ирдэг 2000 гаруй шувуудын чуулган болж дахиад ємнє зvг нvvдэллэдэг гэнэ. Биднийг очиход шувуудын чуулган аль хэдийнээ дуусчихсан, бодвол чуулганаасаа хоцорсон, эсвэл нутагтаа сэтгэл хоргодон vлдсэн болов уу? гэмээр хэдэн бор нугас байхыг хараад, миний нутгийн шувууд "шулаганалдах бяцхан vрсээ газар vзvvлэхээр яваа нь" энэ байхдаа? гэж санагдаж билээ. Жил бvр Сvхбаатар аймгийн Дариганга суманд чуулдаг шувууд тєрсєн нутгийг нь санагдуулам энэ газар хол замын алжаалаа тайлан дахин чуулдаг болов уу? гэж бодогдож байлаа. ImageЄнєєдєр Жежv арлын нэг имеж нь Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт болж чаджээ. Арал дээр ирсэн жуулчид заавал энэ тоглолтыг vзэж энэ нутагт vлдсэн морьдын уугуул эзэд нь балчир нялхаасаа аваад єтгєс євгєд буурал нь хvртэл мориндоо ямар их хайртай, ямар эрэмгий болохыг нь бишрэн хардаг юм байна.  Аялал жуулчлалын хєтєлбєрєєр явсан тул бид Жежv аралтай бvрэн танилцаж чадаагvй ч Хар ус, Найман нуурын их зэгс, шагшуургыг ємнєд Жежvгээс , Хорго, Бvрдийн Хvрмэн тогоог уулс толгодоос нь харж, бэлчээрийн хонь, vхэр, адуун сvргээ тоолон, Тунгалаг хуйтэн булагийн усаа амсан, Аян замд алжаан ядарсан эх нутгийн шувууд vдэж, Бурхан халдун, Отгонтэнгэрийн шvтээнт их уулсаа Халла сан уултай зvйрлvvлж, Жежv аялгаас аялгуу сайхан монгол хэлээ сонсож, Харибанаас эрт vеийн хvн чулуудаа олж харж, тэр ч бvv хэл онцгой амттай махаа Жежv арлаас амталж vзлээ.ImageХарь нутагт суугаа Монголчууд бид эх нутгийнхаа тунгалаг цэвэр усыг нь ууж АМТЛАН, Ээжийн ариун унэр зэргийг YНЭРТЭН, Ширэг ногоон зvлгэн дээр хєрвєєн ХYРТЭЖ, Yзэсэлэнт байгалийг нь ХАРЖ, Эгшиг яруу хэлтэй туульс, дуу хуурыг нь СОНСОЖ байснаа сая ухаарч 6 дахь мэдрэхvйдээ Эх орноо хайрлаж, бахархдаг билээ./Ш. Лувсандорж багш/ Тэгвэл би энэ бvгдийг Жежvгаас олж харж энэ арлын гайхамшгийг єєртєє нээсэн болов уу? 800 жилийн тэртээх євєг дээдэс маань ч чухам ийм л учраас тєрсєн нутгийн шувуудаа дагаж "Гэрээ мартсан Гэсэр" лугаа адил 100 жил энд саатжээ. 2002.11.23.

 


Views: 7130

Comments (8)
RSS comments
1. 04-11-2008 20:23
 
:grin  
sonirholtoi yumaa!!!ooriinhoo huvid yagad yagad gdeg asuultiig zondoo tavij bsan l daa dana ch yag hariultiin olj avch chadaagui l bna ghdee ene buhen bureg ichemhii bas aimhaa zangaas l boldog baih!! hichneen zov bsan ch buruu bsan ch tuuniigee ilerhiilj chadahgui buruu bol yana huuhduud shooluul yana evgui bdald orchuul yana geel ghdee torolhiin yum shig ene zan mini zasagdahgui bgag mini yana!1 harin oyatan gdeg chin bas hicheel orj bga bagsh naraas huuhduudees neelttei bdlaas ni bolj ene buhen oorchlogdno gj naidaal bna kkk!! harin ene essenii huvid tiim ch amarhan yum bish shigee neleen l dadlaga hiij ooroo ooriinhoo aldaag zasaad dahin dahin bolovsrongui bolgohgui bol!!
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
2. 29-09-2009 22:43
 
Jeju aral ch uneheer saihan gazar shoo.. Hamgiin goyo ni Hureelen bsan.. Urgamal, amitan, agui, ntr geed l turul turliin.. Bas hamgiin goyo ni uruu zam bhad ter zam deer us asgahad dooshoo ursah bish deeshee ursaj bsan.. ter soronzontoi ch geh yum uu tiim yum shig bsan...
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
3. 01-10-2009 13:45
 
Sonirholtoi blaa.
Registered
 
Ulziikhvv
4. 28-10-2009 14:46
 
sainuu bagshaa sonirholtoi l yum baina.
Registered
 
W@n†eD
5. 01-11-2009 13:30
 
YEAh
AAn tiim bi bas sayhan yavchaad irsen. Suvdaagiin yarisan zuil ni bdag yum bilee. Ogsuur gazar yum buhen ugsunu.Mysterious ROAD gedeg gazar. ternii nuuts ni tatah huchind l bdag bh. Jeju-ch goy gazar yum bilee. Tendees suraltsah zuil bidend olon baina lee. Y
Registered
 
GodFather
6. 06-12-2009 18:10
 
nice
:? bas ochij uzmeer gazar bn shuu. ayguu bl uzsegelent gazar setgel horogdood uldchih yum bishvezdee. gehdee manai mongoliin goe goe gazar baidag. bif nar barag oorsdoo ch meddegui. daraa mongotei bolhooroo tanii aylsan gazraar yavaad uznee
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
7. 14-09-2011 16:18
 
nice
:) uuniig unshinguut shuud tusuulugduj bn shuud nudend haradjinoo, uneheer goe gedeg ni, bas uwug deedes maani aguu tuuhiin ezed yum bna,a
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
8. 28-10-2011 16:01
 
hi
ta er ni yagaad zaaval solongos uls jeju araliig songoson yum. minii uzel bodol taniihaas uur yum bnao. bi l bsan bol europe-r chuluut ayalal hiij usan uzmiin talbaig ni uzeh bsan tend setgel hanamj suraltsah medej avag zuil olon bii gj bodoj bna
Registered
 

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/04/17 )
 
< Өмнөх   Дараах >