|
Эрээн хотын цэцэрлэгт хүрээлэн. |
|
Бичсэн: Administrator
|
|
2007/12/17 |
2007 оны 05 сарын 24
Эрээн хот гэхээр худалдаа наймаа, зах зээл, төрөл бүрийн бараа материал та бүгдийн толгойд орох байх. “Эрээн яваагүй хүнийг Эхнэр хүн гэдэг юмуу?” гэсэн хошин 4 мөртийн мөр ч санаанд шууд буух байх. Эрээн явж үзээд Эрээн явж үзсэн гэж хэлж болохооргүй болжээ. Учир нь 2 жилийн өмнөх Эрээн бүү хэл 2 сарын Эрээн хот их өөрчлөгдөж байна. Заримдаа хоног хоногоор л өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Энэ нь Эрээн хотын хөдөлмөрч ард түмний хөл хүчээс гадна Эрээн хотоор үйлчлүүлэгч Монголчууд бидний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх хэрэглээний гачаалаас болж Эрээн хот хөгжиж байна. 1 км хүрэхгүй газар нар тусдагаараа тусаж, салхи салхилдагаараа салхилж байхад Эрээн хот, Замын Үүд тэнгэр газар 2 шиг ялгаатай болжээ. Энэ 2 боомт хотоор дайрч өнгөрсөн хүн бүр л энэ бүхнийг харьцуулан шагшин ярьж өөрсдийнхөө залхуугь дарга нарынхаа идэж уусныг гайхан ярьдаг ч үүнээс гарах арга замыг бид өөрсдөөсөө биш өрөөлөөс хайж хий дэмий бухимдах юм? Яагаад бидний хөгждөггүйг энэ 2 хотын ялгаа харуулахаасаа илүү Эрээнд өгч байгаа бидний үнэлэмж л харуулдаг байхаа. Мөн энэ хотыг бид Замын Үүдтэй харьцуулаад бүх талаас нь Монгол улсын хөгжилд юу саад болоод байгааг харж болно. Эрээс Замын Үүдрүү, Замын Үүдээс Эрээнрүү зөөж байгаа мөнгөн болон бараа урсгалаар нь Монгол улсын эдийн засгийг, Замын Үүдийн даргаар 10 жил тасралтгүй ажилласан Дашцоо, Эрээн хотын даргаар дөнгөж саяхан ирээд байгаа Зяо Вэй хоёроор улс төрийн бодлого, улс төрөөр яаж өөрийгөө илэрхийлдэг болохыг, Гааль болон Хилийн цэргийнхнээр хүнээс хамаарсан тогтолцоо, тогтолцооноос хамаарсан хүн буюу албан тушаалыг мөн мэдэж болно. Үүнээс гадна хариуцлага, эрх чөлөө, мөнгөний үнэ цэнэ гээд л 1 км хүрэхгүй газар бүхэл бүтэн ертөнцийн зааг хязгаарыг харж болно. Би Эрээнээр явахдаа Эрээн хотын худалдаа зээлээс илүү Эрээн хотын иргэдийг олж харахыг хичээсэн юм. Эрээнд өөрийн иргэд байхгүй. Тэд хэсэг хугацаанд наймаа арилжаа хийн хөрөнгө, мөнгөтэй болоод нутгийн гүн рүүгээ явдаг гэсэн яриа ортой байсан биз. Гэтэл өнөөдөр Эрээн хот өөрсдийн иргэдтэй болж ХОТЖИЛТ явагдаж хөгжлөөрөө өөрийн эзэмшил газраа түрэн улам хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн сард Эрээн хотын дарга “Та бүхэн Замын Үүдээ бидэнд өгчих” гэж хэвлэл мэдээллийнхэнд улайм цайм хэлсэн нь бодит зүйл болж ч магадгүй. Хотжилт буюу Урбилизация гэдэг ойлголт өөрөө маш том утгыг агуулсан үг. Хотжилтын анхны иргэд Жентелменүүд байсан. Английн Gentle зөөлөн чихтэй залуус өв залгамжлалаасаа татгалзан ах, дүү нартай найр тайван өгч боловсрол мэдлэгийн төлөө хотод ирснээр дундад зууны цайз, хэрэм жинхэнэ утгаараа ХОТ болж хөгжсөн гэдэг. Тиймээс хотын хөгжил цэцэглэлтийг дарга нар биш, жентелменүүд буюу шинэ цагийн сэхээтэн залуучууд, оюутнууд авч явдаг байх. Өнөөдөр Улаанбаатар хотод ХӨДӨӨЖИЛТ явагдаад “хуаран хот” болжээ. Харин өнөөдөр Эрээн хотод ХОТЖИЛТ эрчимтэй явагдаж байгааг орон сууцны хороолол, том дэлгүүрүүдээс илүү тэнд сүндэрлэн босох цэцэрлэгт хүрээлэн, энэ хотын бяцхан иргэдээс харж болно. Эрээнд модыг маш олноор тарьж байна. Миний тооцоолсноор 4 том цэцэрлэгт хүрээлэн босож байна. Нэг цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд 150 гаруй модыг эгнүүлэн тарьсан байх юм. Элсэнд мод тарина гэдэг маш их хөдөлмөр, цаг, ус зарцуулагдах авс эргээд байгаль Экологидоо маш сайн нөлөөлөл үзүүлж байна. 1 модонд Эрээн хотоос 400 гаруй км-ын зайтай газраас тусгай савласан хар хөрс, бордоо авчирч 25 кг-ийн 4-ний 1-ийг зарцуулдаг юм байна. Өдөрт 3 удаа богино хугацаагаар услана. Дараа нь улиралдаа 2 удаа бордоо хийнэ. Түүний дараа жил МОД маань хөрсөндөө өөрийн эзэн суудаг гэж хэлж байх юм. Мод өөрөө амьд болохоор амьтан шиг л арчилгаа, сувилгаа шаардагдана. Мод тарих гэдэг бол услах биш юм байна. Хүүхэд бүр өөрийн гэсэн модтой, түүнийг нь өмчлүүлээд өгсөн. Тэр хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй нь хамт түүний мод ургаж байна. Энэ хүүхдүүд юу хүсэж байгаа бол? Яг л монгол ардын үлгэрийн ах дүү 2 баатар лугаа адил болой. Саяхан энэ 5 сарын 16-18нд Солонгосын Citizen Information Center NGO-тэй манай сургуулийн оюутнууд хамт явж Булган аймгийн Баяннуур суманд мод тарилаа. Хувийн шалтгаанаар би явж чадаагүй ч оюутнуудтайгаа, тэдний хүсэл мөрөөдөлтэй хамт байлаа. Тэдгээр тарьсан моднууд бүгдээрээ ургаж оюутан, залуучуудын маань хүссэн мөрөөдөл бүгдээрээ биелээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.. Views: 4483
Only registered users can write comments. Please login or register. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com All right reserved |
|
шинэч. ( 2009/04/17 )
|