Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - alph-iin zun    HOBBY - tsunami-5    Muzei - DSCN2514    MY CLUB 2009 - Bayannuuryin zyg    MY CLUB - P1190142    HOBBY - har afrik-iig tsagaanaar harhad    Free album - Ih Haadyin yldeesen nutag XIII    MY CLUB 2009 - Usalgaachid    MY CLUB 2009 - Hotod baisan bol yuu hiij baih bol    MY CLUB 2009 - gavshgaichid    
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 13 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17158794
Цаг ба Хуанли

БИД ХЭЗЭЭ БАЯН БОЛОХ ВЭ?
Уншигчдийн үнэлгээ: / 3
МууСайн 
Бичсэн: Administrator   
2007/12/17
2007 оны 06 сарын 21 Иргэн баян бол улс баян гэдэг. Хэдийгээр энэ ухагдахуун хоёр талтай ч хөгжиж буй манайх шиг оронд илүү давамгайлах утга нь энэ. Тэгэхээр улс иргэдээ баяжихад нь туслах үүрэгтэй гэсэн үг. Бид баяжина гэхээр төрөөс бүх татварыг нь бууруулаад, зээл олгож, бизнес хийлгэх  юм шиг боддог. Тэгвэл тийм биш. Улсаас нэн түрүүнд хийх ажил бол өмнөө тавьсан тодорхой зорилготой, амьдралдаа сэтгэл хангалуун байж үр хүүхдийнхээ төлөө зүтгэдэг иргэдтэй бо лох юм. Иргэдийнхээ амьдралыг энэ дайтай авч явах ганц арга нь хангалттай цалин хөлс бүхий ажлын байр бий болгох. Үүний тулд эхлээд эдийн засгаа хөл дээр нь босгох хэрэг гарна. Монголын эдийн засгийг босгох хамгийн дөт арга бол Уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Үүнийг хүн бүр ойлгож байгаа. Гагцхүү хаанаас мөнгө босгож, хэрхэн цогцлоох вэ гэдэг дээр гурвалжин хэрүүл хийсээр өдий хүрлээ. Ард түмэнд хэрүүл хэрэггүй ээ. Түүний оронд энэ бүхнийг хийх зөв менежмент боловсруулж, бодит хөрөнгө оруулалт хийх боломж бүрийг судлан, одооноос хийж эхлэх хэрэгтэй болов уу.ImageЯмартай ч ажлын байр, цалингийн дундаж хэмжээг эрс нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг яаралтай хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа хүнд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн томоохон бодлого чухал. Энэ удаа та бүхэнд хүнд үйлдвэрлзл, тэр дундаа уул уурхай хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог тоймлон танилцуулъя. Үүний тулд ихээр олзворлож, орлогоо нэмэгдүүлэх боломж бүхий дөрвөн ашигт малтмалын төрлийг сонгон авав.
Нүүрс: Манай улс нийт 150 тэрбум тн нүүрсний нөөцтэй бөгөөд эрчим хүчний болон коксждог гэж хоёр хуваадаг. Дотооддоо нүүрс хийжүүлэх Цахилгаан станц байгуулчихвал жилд боловсруулсан хийнийхээ 10 хувийг хэрэглээд үлдсэн 90 хувийг нь экспортлох боломжтой. Үүнд ойролцоогоор 20 тэрбум ам.доллар хэрэгтэй.
Зэс: Улсын хэмжээнд 40 мянган тн зэсийн нөөц бий хэмээн тогтоогоод буй. Өөрөөр хэлбэл, Оюу-Толгой, Эрдэнэт, Цагаан суварга гэсэн гурван ордоос ийм хэмжээний зэс олзворлох боломжтой гэсэн үг. Зэсийг баяжмал хэлбэрээр болон боловсруулсан хавтан, зэс бүтээгдэхүүн гэсэн гурван хэлбэрээр экспортлодог. Бидэнд зэс боловсруулах нэмэлт үйлдвэр болон бэлэн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд байгуулахад 3.5 тэрбум ам.доллар шаардлагатай.Төмөр:Үндсэндээ Төмөртэй, Төмөр толгой, Баргилт гэсэн гурван том орд бий. Энэхүү ордууд нь ойролцоогоор нэг тэрбум тн төмөрийн нөөцтэй. Жилд 1.6 сая тн цувимал бүтээгдэхүүн болон ган үйлдвэрлэх хүчин чадал манайд бий. Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад 2.3 тэрбум ам.доллар хэрэг болно.Уран: Энэ бол одоохондоо тийм ч хүчтэй яригдахгүй байгаа ч ирээдүйд маш их орлого олох боломж бүхий ашигт малтмал юм. Мардай, Дорнод, Гурван булаг, Улаан, Хараат зэрэг ордууд нь нийт 1.4 сая тн нөөцтэй. Дэлхий дахинд ураны баяжмал ховордож байгаа өнөө үед зөв ашиглавал "Yellow cake ore" буюу "Шар бялуу" баяжмал гарган авч, дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэнийг нь экспортлоход манайд 8 тэрбум ам.доллар шаардагдана. Энэ бүхнийг тоймловол Монголд Хүнд үйлдвэрлэл хөгжүүлэхэд нийт 33.8 тэр бум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах нь. Энэ мөнгөнөөс ядажталыг оруулаад ирэхэд иргэн та мянгаас доошгүй ам.долларын цалинтай ажил эрхлэх боломж бүрдэх юм. Тэр үед та өөрийгөө баян хэмээн зарлаж болно.

Бараг бүх хүн баяжихыг хүсдэг. Мөнгөгүй байтугай их мөнгөтэй хүн ч гэсэн. Гэхдээ тэдний эд баялгийн талаархи төсөөлөл өөр. "Сард 1000$ авдаг болбол өөрийгөө хязгааргүй баян гэж үзнэ" гэхэд хөдөө амьдардаг хүн хотод ирээд л "Энд ямар олон баян хүмүүс амьдардаг юм бэ?" гэж магад. Бизнес хийдэг нэгэн леди "Ердөө 300000 доллартай. Жинхэнэ саятан болоход Сар шиг хол байна даа. Амьддаа амжихгүй биз" гэж санаа алдаж явдаг.Image

Харин Америкт сая доллар мөнгө биш. Бүр XX зууны эхээр Рокфеллер "Сая доллар гэдэг боломжийн ядуугаас цаашгүй" гэжээ. Америкт өнөөдөр гурван сая гаран хүн сая доллартай. Гэхдээ баян хүний доод хязгаар таван сая доллар, ийм хэмжээний мөнгөтэй бол аятайхан бизнес эрхэлж, хөрөнгө оруулах, юм авахад боломжийн гэнэ. Амьдралаас харахад их идэх тусам ходоод сунаж, таргалдаг. Өөрөөр хэлбэл их идэх тусам их баадаг. Үүнтэй адилаар хүн хүссэн хэмжээний мөнгөтэй болмогц түүний зардал ихсэх нь хууль. Тэр байтугай зардал орлогоосоо хурдан өсдөг. Иймээс юун баян чинээлгээсээ таашаал авахтай мантай, өөрт сэтгэл дундуур хүмүүс улам олширдог.
Хүүхэд эхлээд тоглоом, хүүхэлдэй, дараа нь хувцас хунар, тэгээд "mpЗ", "mp4" хүснэ. Том болоод гар утас, байр, машин, алт эрдэнэс, гадаад явах ... Шинэ шинэ хэрэгцээ гарч ирж, хязгааргүй үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл хүний шунал хязгааргүй. Хамгийн гол нь мөнгө хэзээ ч дуусахгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
Америкийн орос гаралтай сэтгэл зүйч Маслоу "Хүн бие махбодийн хэрэгцээгээ хангасны дараа чанарын хувьд өөр, шинэ түвшинд гардаг. Тэр хүмүүсийг хүндэтгэж, улмаар хайрлан энэрэх, найзлан нөхөрлөх хэрэгцээ үүсч, гоо сайхан руу тэмүүлж, өөрийгөө төгс боловсруулдаг" гэсэн онол дэвшүүлжээ. Харин манайд бараг эсрэгээр. Хуучны нэгэн танил маань махны худалдаа эрхэлдэг, сүлжээ дэлгүүрүүдтэй, цагдаа, татварт өөрийн хүнтэй, тэр хавьдаа л "загалмайлсан эцэг". Уг нь түүний сэтгэл зүйн түвшин Далай ламаа байг гэхэд нилээд гэгээн баймаарсан. Гэтэл түүний гоо зүйн мэдрэмжийн туйл нь "иллэгийн салон", бүдүүн гэдэс нь ч үүнийг нотлох мэт. Түүний хувьд тоо нь чанарт шилжсэнгүй. Гэхдээ жаргалтай хүмүүс байдаг. Нэгэн авьяаслаг зураач хааяа зургаа зарахаас бусад үед мөнхийн мөнгөгүй явдаг. Нөгөө нь ерөнхий захирал, хүсвэл амьдардаг дүүргээ тэр чигээр нь худалдаж авчихаар хөрөнгөтэй. Тэд гэгээн хүсэл тэмүүлэлтэй, агуу эрмэлзлэлтэй, байгаа юмандаа сэтгэл хангалуун улс. Яагаад гэвэл тэд дуртай ажлаа хийдэг. Сүүлийн үед яагаад ч юм ийм хүмүүс ховорджээ.   www.gogo.mn 

 


Views: 4289

Be first to comment this article
RSS comments

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/04/28 )
 
< Өмнөх   Дараах >