|
Авлигын түвшнээр Монгол 102-т бичигдэв |
|
Бичсэн: serdaram
|
|
2008/09/25 |
Transparency International байгууллага дэлхийн орнуудыг авлигын түвшнээр нь жагсаасан байна. Авлигын түвшин өндөр байгаа орон ядууралтай шууд холбоотой нь жагсаалтаас харагдана. Жагсаалтад 180 улс оролцсон бөгөөд авлига хамгийн их авч, өгсөн улсад тэг оноо, хамгийн цэвэрхэн оронд арван оноо өгсөн байна. Хамгийн өндөр буюу 9.3 оноог Дани, Шинэ Зеланд , Швед, Сингапур авсан бол, хамгийн бага 1.0 оноог Сомали, 1.3 оноог Ирак, Мьянма, 1.4 оноог Гаити авлаа. Болгар, Их Британи, Бурунди, Норвег өнгөрсөн оныхоос бага оноо авчээ. Харин Албани, Гүрж, Катар, Кипр, Нигер, Оман, Тонго, Турк, БНСУ өмнөх оны рейтингээс хойш авлигатай тэмцэж тодорхой үр дүнд хүрчээ. Монгол Улс 3.0 оноогоор 102-д орлоо. Авлигатай тэмцэхийн тулд тухайн улсын парламент, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль сахиулах байгууллагын хатуу хяналт, иргэний хүчтэй эвлэл байх ёстой аж. Судалгааг зохион байгуулагчдын нэг профессор Йохан Ламбсдорф “Авлига даамжирснаар иргэдийн дунд баян ядуугийн ялгаа нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт багасдаг. Харин жагсаалтад өндөр оноо авсан улсын гадаадын хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байдаг” гэлээ.. Views: 5036
Only registered users can write comments. Please login or register. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com All right reserved |
|
шинэч. ( 2009/04/28 )
|