Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
Muzei - muzeid 2010.04.24    Muzei - DSCN2073    MY CLUB - P1190142    MY CLUB 2009 - Chuluu barilaa    HOBBY - gariguud-1    MY CLUB - MY CLUB happy new year 2008-2009    MY CLUB 2009 - Bogtor uulyinhan    MY CLUB 2009 - Heleh yg alga    MY CLUB - P1190142    MY CLUB - P1190142   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 13 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17158761
Цаг ба Хуанли

Солонгост байгаа Монголчууд
Уншигчдийн үнэлгээ: / 5
МууСайн 
Бичсэн: serdaram   
2008/12/09
Солонгост байгаа Монголчуудаас 10 хоногт нэг иргэн нас барж, зургаан хүн гэмтэж байна Бид Чингис хааны үр сад” хэмээн цээжээ балбасан хөөрхий бидний Монголчууд дэлхийгээр нэг таран, хоргодох дулаан сууц, унах унаа гэх мэт энгийн хэрэглээний төлөө боолчлогдож байна. Жил бүр цэл залуу, эрч хүчтэй ажиллах хүчнээ хэдэн мянгаар нь харьд “экспортолсон” эрхэм түшээд дараагийн жил дахиад хэдийг гаргахаа бахархалтайгаар өгүүлж, санал өгөх “харанхуй” иргэдийн тоог нэмэх. Уг нь гадаадад ажиллах “хар хүчин” бус, суралцах цагаан захтнуудыг олноор нь гаргадаг бол сайн байх сан.

БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-наас гаргасан мэдээгээр 2007 оны байдлаар 28 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор, бусад нь хууль бусаар оршин сууж байна гэсэн тоо баримт байдаг. Харин БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр 11 мянга гаруй иргэн хууль бусаар амьдарч хөдөлмөр эрхэлж байгаа аж. Иргэдийн 90 хувь нь буюу 25 мянга гаруй нь үйлдвэрүүдэд ажиллаж, 1667 иргэн солонгос иргэнтэй гэр бүл болон суурьшиж, 450 хүүхэд эцэг эхээ даган очсон байна.

Яг л дайн болж буй мэт бэлэвсэрч, “гээгдсэн” эхнэрүүд, аавыгаа хүлээж бэтгэрсэн бяцхан үрс Монголоор дүүрч, нийгмийг бүрдүүлэгч гэр бүл гэх эрхэм ойлголт алдагдаж байна. Биднээс үл хамаарах он цагийн эрхээр гэр бүлээ зохиож, Монгол улсын хүн амыг “олшруулах”, эх орондоо баялгийг бүтээх насны залуус ар араасаа түрэн гарч ирэвч тэд эх орондоо бус гадаадад амьдарч байна. Image

БНСУ-д ажиллаж байгаа 20-60 насны Монгол иргэдийн дунд судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдндий дийлэнх нь буюу 60,3 хувь нь 30 хүртэлх насны, харин 31-40 насныхан 33,9 хувийг эзэлжээ. 30 хүртэлх насны залуусын 51,8 хувь нь дээд боловсролтой, 31-40 насныхны 52,7 хувь нь бүрэн дунд боловсролтой залуус байна. Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 60 хувь нь дээд боловсролтой бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан, инженер, багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Эрэгтэйчүүдийн хувьд ч инженер, эдийн засагч, техник, технологийн мэргэжлийн хүмүүс түлхүү байжээ.

Гадаадад бүү хэл дотоодод байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй төр засагтай иргэд бид яг л бүтэн өнчин хүүхэд мэт доголон нулимстай хорвоог туулах. Энэ цаг зуурын асуудал байгаасай хэмээн иргэн бүр ам амандаа залбирах. Тулах төргүй цаг ирэхэд иргэд барьцгүй хий хоосон зүйлд шүтнэ. Нэгэнт эрэлт байгаа нийгэмд ядарсан нэгнийхээ зовлонгоор “мөнгө хийх” зорилготой бөө мөргөлтөн, зөн билэгтнүүд олноор төрөн гарч хил дамнан мэдэмхийрнэ. Бид хэнд хандах ёстой гэж. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа энэ үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон мэт. Болдог бол ээж нь зовж яваа хүүгээ, эхнэр нь ядарч яваа нөхрөө очоод аваад ирмээр санагдана.

Өнгөрсөн оны байдлаар 378 Монгол иргэн БНСУ-д нас барсан харамсалтай баримт байна. Нас баралтын шалтгаанд авто машины болон үйлдвэрлэлийн осол зонхилж, архаг хууч өвчин хүндэрсэн, согтуугийн улмаас бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд гарсан байна. Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдож, зургаан хүн гэмтэж, бэртэж, өвчилж байна гэсэн тоог Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас гаргажээ. Мөн судалгаа хийх үед 16 иргэн БНСУ-ын шоронд 2-12 жилийн ял эдэлж, 14 иргэн цагдан хоригдож байжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор таван хүн тутмын гурав нь үйлдвэрийн эзэд болон хамт ажиллагсдын зүгээс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах байдалтай тулгардаг гэсэн байна.

Тэд ах дүү амраг садандаа энэ талаар юу ч хэлэхгүй байгаа. Сэтгэлээ тэвчиж, нулимсаа залгиж, ядарч, зовж яваа, хөөрхий бидний Монголчууд.

Тийм ээ, энэ бүхэн цаг зуурынх байгаасай. Аав нь хүүхдүүдээ эрхлүүлж, ханиа жаргааж, ээж нь хүүгээ үнсэж, сэтгэл тайван амьдрах цаг удахгүй ирнэ биз ээ.


О.Ариунбилэг
/ Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй. /

Жич: Тоо баримтыг Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан “2008 оны Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ээс авч ашиглав.


Views: 3970

Comments (3)
RSS comments
1. 13-02-2009 17:39
 
Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсаас БНСУ руу гэрээгээр илгээсэн ажилчдын тоо 15018-д хүрчээ. Эдгээрээс 12810 нь эрэгтэй, 2208 нь эмэгтэй ажилчид байгаа гэсэн. Харин энэхүү тоог таван мянгаар нэмэгдүүлэхээр холбогдох албаны хүмүүс монгол залуусаа зүсэлж, шилэх болсоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа. 
Солонгосын хөдөлмөрийн яам, Монголын “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн 18-39 насны залуусыг тус улсад ажиллах хүч болгон бүртгэх болсоор багагүй хугацааг үдсэн. 
Монголчуудын хувьд ихэвчлэн дундаас дээш орлоготой айлуудын залуус энэ замыг сонгодог. Хэл соёл мэдэхгүй ч хөдөлмөр эрхэлж энд байгаагаасаа илүү цалин авна. Гурван жил тэсчихвэл машин, аз болж визээ сунгуулаад дахиад гурван жил болвол өөрийн гэсэн орон гэртэй ч болох боломжтой байдаг болохоор энэ замыг сонгохдоо монголын залуус маань нэг их эргэлзэлгүй шууд л шийдвэрлэх нь их. 
Тэгвэл энэ замыг сонгогсод сүүлийн үед улам ч нэмэгдэж, нас нь залуужсаар эдүгээ монгол хүний мөр гараагүй орон байхгүй болж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин бусад орныг бодвол хамаагүй олноороо очиж ажиллаж амьдардаг нь БНСУ, Чех, Ирланд, Америк, Англи, Швед, Хятад улс гэж хэлж болно. 
 
Хүн урсгал=ажиллах хүч 
 
Сүүлийн хоёр жилд монголчууд маш олноороо, бүр гэр бүлээрээ Чех улсыг зорих болсон. Тус улсын хувьд эдийн засаг нь хурдацтай өсөхийн хэрээр ажлын байрыг шинээр, олноор нь бий болгож, ингэснээр ажиллах хүчний эрэлтийг идэсгэсэн. Мөн үүнээс улбаалсан тус улсад шилжин ирэгсдийн тоо acap хурдацтайгаар өсч бүр 2-3 дахин нэмэгдсэн талаар эх сурвалж өгүүлэх болсон. 
2008 оны есдүгээр сарын байдлаар тус улсын үйлдвэр, аж ахуйн газруудад ажиллах зөвшөөрлийг гадаадын харъяат 290255 хүнд олгож. Үүнд, Словак 103613, Украйн 80470, Польш 22495, Вьетнам 18389, Монголчууд 13096 байгаа нь шилжин ирэгсдийн дунд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа хэмээн тус улсын ХНХД-ны вэб хуудас болох www.mpsv.cz-д тэмдэглэсэн байв. 
2006 оны есдүгээр сарын 30-ны байдлаар тус улсад ажиллаж, амьдарч байгаа 3016 монгол иргэн бүртгэгдсэн бол, 2008 оны есөн сарын байдлаар 13096 болон нэмэгдсэн тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээлэх болсон. 2008 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Чехийн Гадаадын харъяатын хэрэг эрхлэх цагдаагийн газарт бүртгэгдсэн монголчууд 8046 байсан аж. 
Тэгвэл энэ тоо эдүгээ 9000 гаруй болсон байх магадлалтай бөгөөд түүнээс гадна тус улсад ажиллаж амьдрах албан ёсны бүртгэлгүй хараар амьдрагсдыг оруулбал 10 мянга хол давсан тоо гарна гэнэ. Түүнчлэн 2008 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 13096 монгол иргэн БНЧУ-ын ХНХЯ-аас ажлын зөвшөөрөл авсан байгааг нэмэн тооцвол өнөөдөр монгол дахь Чехийн ЭСЯ-наас зорчин ирэх виз авахаар 4000 шахуу монгол иргэн явах цагаа хүлээж байна гэсэн үг юм.
Registered
 
serdaram
2. 22-10-2009 00:56
 
харамсалтай хэдий ч бодит үнэн л юмдаа...Монголын өнөөгийн нөхцөл байдал хүмүүст гадаад гарчвал л бүх юм сайхан болох юм шиг ойлголт өгдөг гэж би боддог. 
бидний дунд өөрийн гэсэн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тэмцэж чаддаг,эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад эндээ амьдаръя гэж боддог хүмүүс байдаг л байх... ....гэхдээ хамгийн гол нь нөхцөл байдал нь тийм боломжийг өгдөггүй юм болуу..? бидний ухамсар доройтоод байна уу..? бүгд л боломж л гарбал улс орноо орхин явдаг шүү дээ.......
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.
3. 23-11-2009 17:01
 
монголдоо сайхан амьдарч яагаад болохгүй гэж ажилын байр бий болгож улсаа хөгжүүлэхийн төлөө залуус бид хичээх хэрэгтэй
Registered
 
ganchimeg99

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2009/04/28 )
 
< Өмнөх   Дараах >